Шампунийг өөр юугаар орлуулж болох вэ? Үүгээр үсээ угаахад эрүүлжиж гялалзана, зөөлөрнө бас хэдхэн удаагийн хэрэглээний дараа илүү өтгөн болох ажээ

0

Хүнсний содыг тал бүрийн хэрэглээтэй гэдгийг бид сайн мэднэ. Ахуйн цэвэрлэгээ, хоол хийх, гоо сайхан, тэр бүү хэл олон төрлийн өвчнийг ч анагаах чадалтай. Сод нь хэдэн арван бүтээгдэхүүнийг бүрэн орлох гайхалтай бүтээгдэхүүн. Энэ бодисын өөр бусад ашиг тустай тал нь өдөр болгон нээгдэж байна гэхэд ч буруудахгүй.

Хүнсний сод нь үсний өнгө зүсийг сайжруулахад үнэхээр үр дүнтэй, ямар ч төрлийн шампуниас дутахааргүй үйлчилгээ үзүүлнэ. Содоор угаасан үс эрүүлээр гялалзана, зөөлөрнө бас хэдхэн удаагийн хэрэглээний дараа илүү өтгөн болох ажээ. Үсээ химийн гаралтай бүтээгдэхүүнээр гэмтээж байхын оронд содын уусмалаар үсээ арчилж үзэхийг та бүхэндээ санал болгож байна. Өөрчлөлтийг нь хараад та үнэхээр баярлана гэдэгт итгэлтэй байгаа шүү.

© DepositPhotos

 

Гэрийн нөхцөлд үс арчлах арга

Үс угаах содын уусмал нь энгийн бөгөөд маш хямдхан, айл болгонд л сод байгаа гэж бодож байна. Хамгийн чухал нь байгалийн цэвэр гаралтай, ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Сод үсийг гүнд нь цэвэрлэнэ, түүний гуужуулах үйлчилгээ нь хагтай үр дүнтэй тэмцдэг. Нэг дүрмийг баримтлах ёстойг санаарай. Энэ бол содын уусмалыг хуурай үсэнд түрхэх юм шүү.

Орц:

  • 2 х.х сод
  • 0,5 стакан буцалсан ус
  • 500 мл бүлээн ус
  • Тал нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

1. Том аяганд 2 хоолны халбага содоо хийж аяганы тал хүртэл буцалсан усаа хийнэ. Урвал явагдах ёстой, сод буцална. Содыг бүрэн уустал сайтар хутгаарай. Энэ бол тослог үсийг угаах хэмжээ юм. Харин хуурай эсвэл эмзэг үсэнд стакан усанд 1 ц.х сод хийж бэлдэнэ.

2. Аягаа дүүртэл хүйтэн ус хийнэ. Хүсвэл өөрийн дуртай эфирийн тосыг дусааж болох юм. Цайны модны эсвэл розмариных.

3. Үсэндээ уусмалыг түрхээд шууд иллэг хийнэ. Үсэндээ саван түрхсэн юм шиг л санагдана. Сод үсний тослогтой урвалж орж байгаа нь тэр.

4. 3 минутын турш үсэндээ идэвхтэй иллэг хийгээд дараа нь урсгал усаар зайлаарай.

© DepositPhotos

5. Одоо нимбэгтэй ангижруулагчаа бэлдэнэ. 500 мл усанд тал нимбэгийн шүүсийг сайтар шахаад энэ уусмалаар үсээ норгож алчуураар бигнэж бооно.

© DepositPhotos

6. Үсээ өөрөөр нь буюу сэнсгүйгээр хатаагаарай.

© DepositPhotos

Содын шампуньд бүрэн шилжихийн тулд 4-5 удаагийн арчилгаа хэрэгтэй. Шууд үр дүн мэдэгдэхгүй: эхлээд үс угаагдаагүй юм шиг санагдаж болно. Гэхдээ байнга хэрэглээд эхэлсний дараа тослог эрс багасахын зэрэгцээ үсний өнгө сэргээд ирнэ. Зарим тохиолдолд 7 хоног ч угаахгүй явах боломжтой болно.

© DepositPhotos

Урьдных шигээ байнга үсээ угаах шаардлагагүй болох ажээ. Үс сайхан бол зүс сайхан гэцгээдэг. Үс өнгөө алдах нь ихэвчлэн Е амин дэмийн дутагдалтай холбоотой. Хоол хүнснээсээ өөрийн бие махбодод нэн шаардлагатай хэмжээгээр авч чаддаггүй, тиймээс эмийн сангаас капсул хэлбэрээр зарагдаж байгаа Е амин дэм хэрэглэхийг зөвлөж байна.

Эмэгтэй хүн болгон л сайхан үстэй байхыг хүснэ. Гэхдээ бид нэг бодист өөрсдийнхөө бие махбодын онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй хүлээн авдаг. Зарим нь сод хэрэглээд магтаж гарна, харин нөгөөд нь таарахгүй. Гэхдээ химийн гаралтай шампунийг орлох энэ хувилбарыг туршиж үзэхэд буруудахгүй юм.

Сод хэрэглэснээс хойш таны үсэнд ямар өөрчлөлт гарсныг бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай. Мөн уг нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

7
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Мөнхтунгалаг

    Б. Мөнхтунгалаг

    2020/08/06 at 09:03

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *