Хэрэв та байцайны навчаар хөлөө боогоод ердөө ганцхан цаг болоход хөлтэй холбоотой маш олон асуудлуудыг шийдэж чадна. Хөлийн судас бүдүүрэх, үе мөчний үрэвсэл, хөлийн хаванг арилгах шидтэй

3

Байцайны ногоон навч нь байгалийн гаралтай эм л гэсэн үг. Ардын уламжлалт энэ арга үр дүнгүй гэж хүссэнээрээ хэлж болно… Гэхдээ үр дүнгээ өгсөн гэсэн маш олон сэтгэгдлүүд бий. Байцайны навч үнэхээр үр дүнтэй.

 

Байцааны навчаар тавих бигнүүр

Уг ногооны навчийг дутуу үнэлэх огт хэрэггүй. Байцайны орцод сахар, минераль давс (хүхэр, кальци, кали, фосфор), ширхэглэг, лактаз, липаз, антоциан, протеаз, фитонцид, А болон В1 амин дэм, С амин дэм багтдаг. Эдгээр орцуудынхаа ачаар байцаа нь хөхрөлт, хавагналтыг арилгаж чадна.

Хөхүүл үед хөх зангирах, өвдөхөд байцааны навчаар анагаадаг ардын эмчилгээ байдаг. Мөн хөлийн судас бүдүүрэх, үе мөчний үрэвсэл, төрөл бүрийн бэртэл гэмтлийн улмаас хавагнасан үед байцааны навчаар анагаана.

Танд хэрэгтэй зүйл:

  • Байцай (улаан байцаа илүү үр дүнтэй)
  • Бинт
  • Тугалган цаас
  • Шарах шүүгээ

Хэрэглэх арга:

1. Байцайгаа угаагаад дээд талын навчнуудыг авна. Салфеткаар байцайг норгоод дээд талын хатуу хэсгийг авна.

2. Тугалган цаасанд ороогоод шарах шүүгээнд 5 минут хийж навчийг бүлээсгэнэ. Анхаарах зүйл: навч огт халах ёсгүй. Хэт халсан байцайны навч эмчилгээний шинж чанараа гээдэг.

3. Бэлдсэн навчаа хөлөндөө тавиад бинтээр гаднаас нь орооно.

4. Эмчилгээг илүү үр дүнтэй болгохын тулд 2 цаг тутамд шинэ навчаар солиорой.

Байцайны навчаар тавьсан бигнүүрийг хэр удаан тавих вэ? Хэрвээ зөв тавьж чадсан бол маргаашнаас нь л эхлээд хөхрөлт, хаван багассан байгаа нь ажиглагдана. Мөн үе мөчөөр өвдөх таагүй өвчин эрс багасдаг. Өдөржингөө өндөр өсгийтэй туфль өмссөний орой байцайгаар хөлөө ороож амраагаарай, хэлэхийн аргагүй таатай мэдрэмж төрнө.

Үе мөчний үрэвсэл, шохойжилтын үед зөгийн балтай байцайны навч тавихыг зөвлөдөг. Байцайны шинэ шүүс нь арьсыг чийгшүүлэх шилдэг бүтээгдэхүүн болно.

Гэрийнхээ хашаанд тарьж болох байцайны ид шид үүгээр дуусахгүй. Та ахуй амьдралдаа ардын уламжлалт эмчилгээг хэрэглэдэг үү? Өөрийнхөө туршлагаас бидэнтэй хуваалцаарай.

12
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Oyun Bulgan

    Oyun Bulgan

    2020/08/03 at 09:49

    Tugalgan tsaasiig sharah shvvgeend hiij boldoggvi

  2. Saruultuya Orgilsaikhan

    Saruultuya Orgilsaikhan

    2020/08/03 at 12:08

    Altantsetseg Khorloo

  3. Bolor Tsagaan

    Bolor Tsagaan

    2020/08/03 at 12:34

    Болормаа Жамсранжав

  4. Mikoka Sou

    Mikoka Sou

    2020/08/03 at 13:52

    Hulan Dulguun

  5. А. Энхжаргал

    А. Энхжаргал

    2020/08/03 at 22:27

    DiNo DiNo
    Энхцэцэг ‘Энхээ

  6. Uka Uugantugs

    Uka Uugantugs

    2020/08/04 at 11:42

    Тулганям Гансүх Zorigt Uugan Uuganaa Uuganaa Jargal Jargal

  7. Tseveen Enhtaivan

    Tseveen Enhtaivan

    2020/08/05 at 15:26

    Баярлалаа

  8. Амарсанаа Данзан

    Амарсанаа Данзан

    2020/08/05 at 23:34

    Шарах шүүгээнд бүлээсгэнэ гэснээ навчыг огт халааж болохгүй гэх юм ойлгомжтой тайлбар өгнө үү.

  9. Анхаа Анхбаяр

    Анхаа Анхбаяр

    2020/08/06 at 01:23

    хэр хугацаанд тавих вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *