Аливаа зүйлсийг хэсэг хугацаанд мартаж орхивол яаж өөрчлөгдөж болохыг харуулсан 16 тод жишээ

0

Хүнд мартаж санах тохиолдол зөндөө л гарна. Богино долгионы зууханд халаасан шөлөө мартаж орхих эсвэл замдаа иднэ гээд цүнхэндээ хийсэн алимыг идэлгүй үлдээж үзсэн л биз дээ? Мартагдсан эд зүйл эрт орой хэзээ нэгэн цагт гарч ирэх бөгөөд эзнийгээ багагүй гайхшруулна. Цаг хугацааны эрхэнд мартагдсан эдгээр зүйлс танигдахгүй болтлоо өөрчлөгдөх ажээ. Агаарын хэм, чийгшил, нарны гэрэл өөрийнхөө нөлөөг үзүүлж байгаа нь тэр. Зарим нэг эд зүйлс бүр урлагийн бүтээл гэмээр, бас аймшгийн киноны мангас мөн үү гэмээр зүйл ч харагдана. Санаатай болон санаандгүй байдлаар эд зүйлс, хоол хүнсээ мартаж орхиод дараа нь гаргаж ирсэн хүмүүсийн хуваалцсан гэрэл зургуудыг сонирхуулж байна.

Хөлс дарагчийг хүйтэн шөнө машиндаа орхисон юм

Diligent-Poem2045

 

Наранд дискээ үлдээгээд хэсэг мартчихжээ

paarkrosis

 

Энэ өмд машинд нэг сар орчим байсан юм. Нар өөрийнхөө толбыг үлдээсэн байна

ElSangito

 

Найз маань бага зэрэг будааг савтай нь шкафны ёроолд тавиад орхижээ. Өнөөдөр ийм зүйл гарч ирлээ

curious_hewa313

 

Ууттай энэ төмсийг хагас жил мартаж орхижээ

history_fan69

 

Ид шидийн жүрж

possumsplaydead

Хэдэн жилийн өмнө би энэ жүрж дээр шивээс хийж сурч байсан юм. Шүүгээний тавиур дээр тавиад мартчихжээ. Хатсан ч гэсэн өөрийн шивээсээ хадгалж үлдсэн байна. Бараг жингүй, гэхдээ чулуу шиг хатуу болж өөрчлөгджээ.

 

Хөргөгчид сонгино байгааг таг мартсан байна шүү

mysundaydriver

Арай хожуу санасан бол шинэ сонгинотой болох байсан бололтой?

 

60 жилийн настай Пепси

NoodleSoupShark5

 

Хайлуулаад шилэн саванд 2 сар орхисон зэсийн сульфат

NagyBig

 

Хөлдөөгчинд ундаагаа хөргөх гэж хийгээд мартсан байна

EndorEwok99

 

Чанаад бүтэн жил болж байгаа өндөг

PoojiethePillowPet

Үнэхээр хатуу, гадна хальс нь гантиг чулууг санагдуулмаар болжээ.

 

Аялалд явахдаа энэ алимыг гэртээ мартжээ, бид долоо хоноод гэртээ ирсэн юм

Nand0r

 

Хэдэн сар мартаж орхисон тарвас. Ямар их харласныг хар даа?

cafeine_01

 

Угаалтуурын доороос хэрэглэхгүй болсон аяга таваг угаагч порлон олоод. Хэдэн долоо хоногийн хугацаанд шинэ амьдрал бий болжээ

miamariajoh

 

Хэллоуиноос үлдсэн хулууг өвлийн турш гадаа гудамжинд орхисон юм, тэгсэн одоо шинэ ургамал ургаж эхэлж байна

Techi-C

 

Хөл хорио эхлэхээс өмнө үүргэвчиндээ хийгээд мартсан гадил

Casual0bserver

Цаг хугацаа өөрийн ул мөрийг аливаа нэг эд зүйлд хэрхэн үлдээж байгааг эндээс харж болно.

48
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *