
Анх 1973 онд 2 кг жинтэйгээр бүтээгдэж, 1983 онд худалдаанд гарсан гар утас хэмээгч төхөөрөмжийг захиалан худалдаж авагчдын тоо 1990-ээс 2010 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд дэлхий даяар 12,4 саяас 4,6 тэрбум болтлоо өсөж, эдийн засгийн пирамидын оргилд хүрээд байгаа билээ. Өнөөгийн хүмүүсийн анхдагч хэрэглээнүүдийн нэг шахам болтлоо хэрэгцээ нь өссөн энэ төхөөрөмжийг хэрэглэгчид урьд өмнөхөөсөө илүү их хугацааг гар утастайгаа холбоотойгоор өнгөрүүлэх болсон байна.
Дэлхийн гар утас хэрэглэгчдийн 1,08 тэрбум нь smartphone хэрэглэдэг бол 3,05 тэрбум нь мэссеж буюу SMS-ийг маш өргөнөөр хэрэглэдэг аж. Мөн гар утсаараа интернэт хэрэглэгчдийн тоо асар хурдацтай өсөж байгаагаас үзвэл 2014 он гэхэд компьютерээр интернэт хэрэглэгчдийн тооноос илүү тооны хэрэглэгч гар утсаараа интернэт хэрэглэдэг болох төлөвтэй байгаа юм. Түүнээс гадна гар утас хэрэглэгчдийн тоо өсөх тусам олон талын ашигтай байдал нь нэмэгдэх гэнэ. Бас нэгэн сонирхолтой тоо баримт нь гар утас хэрэглэгчдийн 86% нь зурагт үзэх зуураа гар утсаараа интернэт хайлт хийдэг гэсэн байна. Түүнчлэн хоногийн хэдэн цагт нь гар утсыг хэрэглэдэг, хүмүүс гар утсыг ямар ямар хэрэгцээндээ ашигладаг, олон нийтийн харилцааны Facebook сайт руу хандагчдын 1/3 нь гар утсаар дамжуулан ханддаг, Twitter сайтын 165 сая хэрэглэгчдийн тал хувь нь гар утсаараа холбогддог, 35-54 насны эмэгтэйчүүд бол гар утсыг идэвхтэй хэрэглэгчид байдаг гэх мэтчилэн сонирхолтой мэдээлэл, тоо баримтуудыг энэхүү инфографик таны өмнө дэлгэж байгаа юм.
3

1

0

0

0

0

0

0

mandal_92
2011/04/20 at 09:34
first
ben_jr
2011/04/20 at 09:39
Mgld utsaaraa net ashiglah n joohon unetei l bdgiin.
UnproMise
2011/04/20 at 09:43
Neere ch untahda utastaiga, bosohdoo utastaiga, toglohdo hurtel utastaigaa. Argagu e. Wireless te utas buur ch dogi
muty
2011/04/20 at 09:56
utas ch barag l bieiin 1 heseg bolson bnshuu
bbbold_b
2011/04/20 at 10:08
bi ch gesen neg ni
boombii31
2011/04/20 at 11:34
[ Зассан: boombii31 , өдөр 2011/4/20 11:35 ]
Donjman
2011/04/20 at 11:43
odooch teged bvr 1dvger angiin hүүhdүүdes ehleed bvgd l hergeldeg hereglee boltsondoo
Legend_king
2011/04/20 at 12:46
Би утасгүйшд хэхэ
loopy
2011/04/20 at 12:48
Hehe bi ch bas utsgui :d
solarmxl
2011/04/20 at 14:35
utasnii hereglee osj bna daa mgl d bol messenger oroh gj net ashigaldag bhdoo
trojan08
2011/04/20 at 14:44
poooooooh facebook 1/3 ni mobile geher aldiin bn
tmra
2011/04/20 at 16:34
sonin l yum
hishigee_0831
2011/04/20 at 16:39
SuMySteRy
2011/04/20 at 17:02
LOL
pilguun
2011/04/20 at 22:11
hunuus utasgui bol amidralgui bolj bn bi utasgui bolool bn
Enkhbayar_gal
2011/04/21 at 00:13
waaaaaaaaaaa :D
LORENZA
2011/04/21 at 11:20
mongold utasiig jinhen utgaar n ashigaldag hun barag uduriin od shig baihaa lol
erkhes
2011/04/21 at 13:55
mongold ortog ni ondor bolhoos bish. gehdee yah vee netgui uedee utsaaraa net hesiishd haha
dalai11
2011/04/22 at 00:37
goe iin bna
shiji_batuka
2011/04/24 at 12:51
haha laitai