2012 оны хамгийн өндөр үнэтэй арван брэнд нэр

0

2012 оны хамгийн өндөр үнэтэй арван брэнд нэр


Ямарваа нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг адил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээж, үйлдвэрлэж, үзүүлдэг бусад өрсөлдөгчдийнхөөс ялгаатай болгож, хэрэглэгчдийн бодол санаа, сэтгэлд төсөөлөгдөн бууж байгаа нэр, тэмдэг, өнгө, лого, имиж эсвэл энд дурдсан бүхнийг цогцоор нь брэнд нэр гэж хэлж болно. Хэрэглэгчид, худалдан авагчдын сэтгэл санаанд тод томруунаар дүрслэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэ цэнэ нэмдэг брэнд нэртэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэ бол энэ онд хамгийн өндрөөр үнэлэгдэж байгаа арван брэнд нэрийн тухай мэдээлэл юм.

1. Coca Cola

Coca Cola

Ундаа үйлдвэрлэлийн Дэлхийн алдарт брэнд Coca Cola компани нь хөрөнгө чинээгээрээ Дэлхийд гайхагддаг том компани бөгөөд хөрөнгийнх нь хэмжээ өнгөрөгч оныхоос 2%-иар өссөн байна. Coca Cola компаний хөрөнгийн хэмжээ 72.71 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.

2. IBM

IBM

Хөрөнгө мөнгөнийх нь хэмжээ аажмаар өссөөр байгаа IBM (International Business Machine) компани нь ашиг орлогынхоо хэмжээгээр Coca Cola компаний яг араас бичигдэж байгаа ба тус компаний хөрөнгийн хэмжээ 2012 онд 70.912 тэрбум доллар хэмээн үнэлэгдэж байгаа нь Coca Cola компанийхаас ердөө 2.1 тэрбум доллараар бага байгаа юм.

3. Microsoft

Microsoft

Компьютерын программ хангамж, интернэт, видео тоглоомын үйлдвэрлэл эрхлэгч, Америкийн үндэстэн дамнасан корпораци Microsoft корпораци 58.916 тэрбум доллараар энэ жагсаалтын гуравт бичигдэж байна. Тус компаний орлого бага мэт санагдаж магадгүйн учир нь Windows үйлдлийн систем бүхий гар утас бүтээж, амжилт олох санаачлагад оршиж байж болох юм. Хэрвээ Microsoft компани Windows үйлдлийн систем бүхий гар утаснууд дээрээ мөнгөө тогтмол алдсаар байх юм бол шилдэг арвын жагсаалтаас хасагдаж ч магадгүй гэж үзэж байгаа аж.

4. Google

Google

Интернэтийн сүлжээн дэх хамгийн том хайлтын систем Google компаний ашиг энэ улиралд ихээхэн хэмжээгээр буюу 27%-иар өссөн байгаа ба хөрөнгийнх нь хэмжээ 2012 оны эхэн гэхэд 55.317 тэрбум доллар болсон хэмээн бүртгэгджээ. Магадгүй тус компаний бүтээсэн Android үйлдлийн системийн орлого энэ хэвээр өссөөр байх юм бол Google энэ жагсаалтын тэргүүнд бичигдэх цаг удахгүй ирэх юм.

5. General Electrics

General Electrics

Америкийн олон улсын байгууллага General Electrics компани General Electrics компаний орлого бараг 0 хувиар өссөн гэхэд болно. General Electrics компаний хөрөнгө 42.808 тэрбум доллар гэж тэмдэглэгдсэн байна.

6. McDonalds

McDonalds

Түргэн хоолны үндэстэн дамнасан том корпорацийн орлого 6.8%-иар өссөн байгаа нь өмнөх жилээс багахан хэмжээгээр өссөн үнэлэмжтэй байгаа ба McDonald’s-ын нийт хөрөнгө 36.684 тэрбум доллар болжээ.

7. Intel

Intel

Персонал компьютер, процессорын Intel компаний хөрөнгийн хэмжээ чамгүй хэмжээгээр тодруулбал 11%-иар өссөн байгаа ба тус компаний хөрөнгө 36.127 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм байна.

8. Apple

Apple

2011 он Apple корпорацийн хувьд томоохон ашиг орлогын жил байсан. Apple компаний хөрөнгө 60% буюу маш гайхамшигтай хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байгаа. Компаний ашиг орлогын хэмжээ ингэж өсөхөд iPad 2 болон Mac бүтээгдэхүүний борлуулалт маш их хэмжээгээр нөлөөлсөн. Хэрвээ Apple компаний орлого энэ хэвээр өссөөр байх юм бол хоёр жилийн дараа гэхэд Apple энэ жагсаалтыг тэргүүлэх нь гарцаагүй. Өнөөдрийн Apple компаний хөрөнгө 34.517 тэрбум доллар юм байна.

9. Disney

Disney

Мэдээллийн технологийн Hp корпорацийн яг дээр бичигдэж байгаа Disney компаний хөрөнгийн хэмжээ 2%-иар өсөж, нийт хөрөнгийн хэмжээ 30.029 тэрбум доллар хэмээн бичигдсэн байгаа нь урьд жилийнхээс маш багахан хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байгаа аж.

10. Hp

Hp

7%-ийн өсөлттэй эдийн засгийн үзүүлэлттэй байгаа Hewlett Packard компаний орлогын чамгүй хувь нь Hp TouchPad-тай холбогдож байгаа юм. Hewlett Packard-ийн хөрөнгө одоо 30.989 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа ажээ.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/04/27 at 20:33

    sanal niilgu bnaa

  2. avp_0227

    2012/04/27 at 20:58

    yag zow bna

  3. Зочин

    2012/04/27 at 22:28

    apple 121 terbum bdag shig sanhin, hezeni uzuulelt ym be

  4. Зочин

    2012/04/28 at 04:24

    энэ шал худал мэдээлэл байна шүү хүмүүсээ!!!!!!!!!
    2011 оны мэдээ байна

  5. Зочин

    2012/05/01 at 08:11

    shal hudlaa bitiii itgeeeee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *