
Хүүхдээ дэлгэцээс салгаж хамтдаа хийж болох хөгжилтэй зүйлсийг хайсаар байна уу? Гэвч заримдаа үнэхээр шинэ санаа орж ирдэггүй бол бидний бэлдсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Жишээ нь гэхэд л хүүхдийнхээ биеийн хэмжээгээр хэмжээ авч түүнийг нь янз бүрээр будаж болох төдийгүй өөрсдийн гэсэн 3D хотыг ч босгож болно.
1. Өөрсдийн бодит хэмжээг зурагт буулгах

Буддаг ном будсаар уйдсан хүүхдүүдэд хамгийн тохиромжтой. Тэдний бодит хэмжээг том цаасан дээр буулгаж дуртай өнгөөрөө будахыг санал болговол тэд гарцаагүй баярлах болно.
2. Хүүхдээ усан санд нь хайртай тоглоомтой нь цуг оруул
Хүүхдэдээ хийлдэг усан сан авч өгөөд дуртай тоглоомтой нь хамт орхиод үзээрэй.
3. Өөрсдөөр нь эвлүүлдэг тоглоом хийлгүүлж, найзуудад нь илгээх

Ихэнх хүүхэд аль болох л найзуудтайгаа тоглох сонирхолтой байдаг. Гэвч үргэлж найзуудтайгаа хамт байх боломжгүй. Тиймээс та хүүхдэдээ сайн найзаа зурахыг санал болгоод дууссан үед нь хатуу цаасан дээр наалгаж жижиг хэсгүүдэд хуваан өөрсдийн гэсэн эвлүүлдэг тоглоомыг бүтээж үз. Ингээд бэлэн болсон эвлүүлдэг тоглоомоо сайн найз руу нь илгээгээрэй.
4. Гэр бүлдээ захиа бичих

Заримдаа бидний хайртай хүмүүс биднээс хол байх тохиолдол олон байдаг бөгөөд зочилж очих боломжгүй байдаг. Тиймээс тэдгээр хүмүүстэй хүүхдээ аль болох ойрхон мэдрэмжтэй байлгахын тулд өөрсдөөр нь захиа бичүүлэх хэрэгтэй. Нэмэлтээр энэ нь тэдний хувьд бичих дадал суух сайхан боломж юм.
5. Өөрсдийн 3D хотыг бүтээ

Хүүхдүүд үргэлж л өөрсдийн гэсэн мөрөөдлийн ертөнцийг бүтээх дуртай байдаг. Тиймээс тэдэнд ямар нэг гудамж байгуулах даалгавар өгч хамтдаа цаасаар байшин бүтээж эхэл. Байшин барихад ариун цэврийн цаасны гол гэх мэт гарын доорх зүйлс ашиглаж болно.
6. Нуугдаж тоглох уу

Энгийн нуугдаж тоглодог тоглоомыг эсрэгээр нь урвуулан тоглоод үз. Энэ тохиолдолд ганцхан хүн нь нуугдаж үлдсэн бусад нь хайна гэсэн үг. Хэрэв та нуугдаж байсан хүнийг олбол бусад хүмүүс олохоос өмнө дахин нэг газар нуух ёстой. Ингэж явсаар хамгийн сүүлд ганцаараа үлдсэн хайгч дараагийн тоглоомд нуугдах эхний хүн болно гэсэн үг.
7. Подволк болон даавуун уут чимэглэх

Хэдхэн ширхэг өнгийн тодруулагч юм уу будаг ашиглан подволк, даавуун уутыг огт өөр болгож, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж болно. Ашиглаж болох аргаас хуваалцвал: Зураг хэвлэж аваад зураасаар нь дагуулан зурах, эсвэл зураг зохиож зурж үзээрэй.
8. Бяцхан ахлах тогооч болгох

Хоол хийх, жигнэмэг хийх зэрэгтээ хүүхдээ оролцуулах нь үргэлж хөгжилтэй байдаг. Үүнийг илүү хөгжилтэй болгохын тулд та хүүхдээрээ өөрөөр нь шинэ жор зохиолгоод үзэх хэрэгтэй. Дараа нь зохиосон жороор нь хамтдаа хоол хийгээрэй.
9. Жижигхэн хайрцган мангас бүтээх

Ямар ч хамаагүй салфетканы сав ашиглаж болно. Ингээд жижиг мангасхан бүтээснийхээ дараа тэрхүү саваа чихэр юм уу жижиг тоглоом хийдэг сав болгож болно шүү дээ.
10. Номын хавчуурга хийх

Ингэж номын хавчуурга бүтээснээр хүүхэд хавчуургаа хэрэглэхийн тулд номонд дуртай болж эхэлдэг байна.
11. Хүүхдүүддээ зориулан бяцхан шоу бэлдээрэй

Хүүхдүүд ийм шоу хийхийн тулд бүхэл өдрийн турш сэтгэл гарган бэлдэх бөгөөд гэр бүлээрээ хамтдаа бяцхан театрын тоглолт үзнэ гэхээр хөгжилтэй биш гэж үү. Мөн энэ тоглоомоо бүр илүү сонирхолтой болгохын тулд үзэх гэж байгаа гэр бүлийн гишүүдэд тасалбар тасалж болно.
12. Гэр дотроо цэцэрлэг байгуулах

Хэрэглэсэн өндөгний хальс ашиглан дотор нь багахан шороо болон цэцгийн үр хийгээд хүүхдүүдтэйгээ хамт бяцхан цэцэрлэг бүтээж болно. Тэд өдөр бүр өөрсдийнх нь тарьсан ургамал хэрхэн ургаж байгааг сонирхон харснаар ирээдүйд олон зүйлд эерэг нөлөө үзүүлнэ.
13. Гэрт нуусан эрдэнэсийг олох даалгавар өгөх

Байшингээ бүхэлд нь хөгжилтэй оньс өрөө болгож хувирга. Ингээд нэг тааврын оньс тайлагдахад дараагийн даалгаврын өгөгдөл гарч ирэхээр тооцоолж тоглоомоо бэлдэх хэрэгтэй. Хүүхдийнхээ насанд тохируулж хүнд, хөнгөн даалгавар өгнө. Мэдээж хүүхэд тань бүх даалгавраа биелүүлбэл шагнал өгөхөө битгий мартаарай.
14. Өрөөг нь дахин тохижуулах

Хүүхдээ өөрөөр нь өрөөгөө тохижуулах боломж олго. Эсвэл та бүх тавилгыг нь холддуулж байгаад байрлалыг нь бүхэлд нь сольж болно. Ингээд л хүүхдүүддээ цоо шинэхэн мэдрэмжийг төрүүлээрэй.
15. Тоглоомон шүхэр хийх

Та салфетка, тугалган цаас, даавуу гэх мэт байшингийн эргэн тойронд байдаг гар доорх материал ашиглаж болно. Тэрхүү материал жижигхэн лего хүнийг дааж байх ёстой шүү. Үүнийг яг л цаасан онгоц хийж байгаатай адил аргаар хийж болно. Янз бүрийн материалаар хийж үзээд аль нь илүү өндөр хөөрч байгааг олоорой.
16. Бичил шинжлэх ухааны туршилт хийх

Маш энгийн зүйлс ашиглан хүүхдүүдтэйгээ хамт бяцхан лабораторийн туршилт хийж болно. Жишээ нь сүүн солонго бүтээх туршилт хийж болно. Саванд хийсэн сүүн дээрээ өнгө өнгийн хүнсний будаг дусаагаад, шингэн саван нэмж хийгээд чихний хөвөнгөөр зөөлхөн хөдөлгөөд юу болохыг хараарай.
Та гэртээ хүүхдүүдтэйгээ хэрхэн хөгжилддөг вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.








ЛАРЬДМА
2023/04/25 at 11:38
ҮНЭН ХАТУУ БДАГ. ЭРХИЙГ СУРХААР, АЖЛЫГ СУР…БЭРХШЭЭЛИЙН ЦААНА АЗ ЖАРГАЛ БДАГ