Эмч нарын хорт хавдар болон бусад өвчнөөс сэргийлэхэд хэрэглэдэг 10 арга

2

Бидэнд ямар нэг өвчин зовлон тохиолдох үед эмчид ханддаг билээ. Харин эмч нар өөрсдийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаардаг тухай та бодож үзэж байсан уу? Тэд өдөр болгон өвчтөнтэй харьцах боловч халдвар авах нь цөөн байдаг шүү дээ. Мөн хавдрын өвчнөөр ч гэсэн бага өвддөг байна.

Америкт нэгэн хэвлэл эмч нараас халдвар болон бусад өвчнөөс өөрийгөө хэрхэн сэргийлдэг талаар асуусан байна. Энэ тухай одоо ярилцах ба энэ нь таны амьдралд үнэлж баршгүй тус хүргэж болох юм.

 

Өвчнөөс урьдчилан сэргийлэх анагаах ухааны арга

1. Буйцаа, өндөг, авакадо

Эдгээр гурвалыг хавдрын эмч болох Моффитын хавдар судлалын төвийн эмч Филипп Шписс онцгойлон үздэг байна. Тэрээр өглөө болгон дөрөвний нэг аяга буйцааг өндөгтэй хольж жигнэх ба дараа нь дээр нь дахин нэг өндөгний цагаан нэмдэг гэнэ. Бяслаг, зүссэн авакадо, чили сүмс зэргийг холино. Эмч маань үүнийг хавдрын эсрэг хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга гэж үздэг байна.

 

2. Нүүрээ нуу

Таны арьс хавдрын өвчинд хамгийн их нэрвэгддэг гэдэг нь тодорхой болсон зүйл. Пенсельваний Их Сургуулийн арьс судлаач Жозеф Собанко өглөө болгон нүүрэндээ нарнаас хамгаалах тос түрхэх ба энэ нь цайр болон титан агуулдаг 30 гэсэн хамгаалалттай тос байна. Энэ тосыг түрхэх нь түүний хувьд хэвшил болсон зүйл гэжээ.

Одоо олон хүн ингэдэг болсон ба нарны тусгал нь муухан экологитой зэрэгцэн таны арьсыг эрт хөгшрүүлдэг байна.

 

3. Багахан аспирин

Коннектикутын Их Сургуулийн бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх төслийн удирдагч Даниеэль Розенберг өдөрт 81 мг аспирин уухыг зөвлөж байна. Энэ нь бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэхээс сэргийлдэг гэнэ.

Энэ арга нь үнэхээр үр дүнтэй боловч хүн болгонд тохирохгүй юм. Тиймээс аспирин уухын өмнө эмчтэй зөвлөх нь чухал. Хэрвээ ямар нэг сөрөг тал үгүй бол, удамшлын ямар нэг хавдар үгүй бол аспирин ууж болно.

 

4. Хуванцар савнаас татгалз

Калифорнийн Их Сургуулийн эмч, профессор Жун Чан хорт хавдар бий болгох бодис агуулдаг хуванцар сав хэрэглэхээ болихыг зөвлөж байна. Тиймээс ажилдаа хоол авч явахдаа шилэн, керамик болон цаасан саванд авч явах хэрэгтэй. Энэ нь эвтэйхэн, ашигтай юм шүү.

 

5. Витамин В3

Хавдар судлаач Энтони Росси хүнсний нэмэгдэл болгож никитинамид хэрэглэхийг сануулж байгаа ба өөрөө ч ингэдэг байна. Энэ нь витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд арьсны хорт хавдрын олон төрлийн эсрэг үйлчилгээтэй юм байна. Ер нь аль болох В төрлийн витамин ихтэй натурал хүнс хэрэглэж байх хэрэгтэй.

 

6. Самар ид

Тамхи татдаг боловч самар их иддэг эрчүүдэд уушгины хавдар тусах нь бага байдаг сонин  ажиглалт байдаг. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвийн судлаачид ингэж ярьж байна. Самар нь биеийн хүчиллэг байдлыг саармагжуулдаг учир ийм нөлөөтэй болов уу гэж таамагладаг гэнэ. Жишээ нь хавдрын эмч Мэттью Юргелон өдөр болгон ангаахай самар болон бүйлсэн самар иддэг бөгөөд амттайгаас гадна ашигтай юм. Мөн тархины ажиллагааг сайжруулна.

 

7. Загас их ид

Шарсан яргай загас, бор будаатай, ногоотой идэх нь эмч Кристофер Сайгалын дасал болсон оройн хоол юм. Тэрээр долоо хоногт ядаж 2 удаа загасны махан хоол идэж байхыг зөвлөдөг. Ийм байдлаар түрүү булчирхайн эрсдэлээс сэргийлдэг байна. Боломжтой бол мах хэрэглэхээ багасган загасаар орлуулахыг бод. Учир нь махыг антибиотикоор тэжээгдсэн малаас гарган авдаг болсонтой холбоотой.

Их Британид нэгэн судалгаа явуулсан ба мах их хэрэглэх нь ямар нэгэн байдлаар хорт хавдартай холбоотой болохыг тогтоосон байна.

 

8. Аль болох тайван байх

Архаг стресс нь хорт хавдрын сайн найз нь юм. Чухамхүү энэ нь хорт хавдрын эд эсийг үржүүлж байдаг нөхцөл болдог гэнэ. Иллинойс мужийн Их Сургуулийн эмч Нельсон Беннет хүн болгоныг бясалгал хийж сурахыг санал болгож байна. Өрөөндөө орж утсаа унтраан, нүдээ аньж, сайхан зүйлийн тухай бодож зөөлөн, жигд амьсгал. 10-15 удаагийн бясалгалын дараа та бэрхшээлээс өөрийгөө холдуулж чаддаг болно.

 

9. Биеийн тамираар хичээллэ

Хавдар судлаач Кит Маккрэ нь биеийн тамир гэдэг бол эрүүл байх үндэс гэж үздэг хүн. Тэрээр дугуйгаар өдөрт 35 км явдаг байна. Судалгаагаар долоо хоногт 1,5 цаг идэвхтэй эсвэл 2,5 цаг нилээд идэвх бүхий ачаалал авдаг хүн хорт хавдраас болж амь насаа алдах магадлал 30% буурдаг байна.

 

10. Өглөөд ногоон цай уу

Хавдар судлаач Алан Вун өглөө болгон ногоон цай уудаг байна. Энэ цайнд антиоксидант их байдаг ба энэ нь эр хүнийг элдэв хавдрын өвчин авахаас сэргийлнэ. Гэхдээ энэ цай нь хавдартай хүнд харин хортой юм шүү.

Эдгээр нь эмч нарын өөрсдөө хэрэглэдэг зүйлс. Бид одоо ажил төрлөө бие организмтайгаа зохицуулах нь их чухал юм. Учир нь хорт хавдар гэгч зүйл нь XXI зууны тахал билээ. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хавдар эмчлэхээс хамаагүй илүү хөнгөн зүйл юм шүү.

Эрүүл энхийг хүсье. Энэ нийтлэлийг найз нөхдөдөө тараагаарай.

16
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Achmaa Davaajav

    Achmaa Davaajav

    2018/05/07 at 08:16

    Dugarjav Tsetsgee

  2. Chinbaatar Baasanjav

    Chinbaatar Baasanjav

    2018/05/07 at 21:11

    Лттбөрө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *