Хэрвээ та зуслан дээрээ ногоо тарьдаг бол эдгээр зөвлөгөөнүүд танд үнэлж баршгүй их тус болно

5

Тариаланчдын чин хүсэл – арвин их ургац авах! Өөрийн ургацаа хортон шавьжнаас хамгаалахын тулд тариаланчид химийн гаралтай төрөл бүрийн бордоо хэрэглэж байна.

Химийн гаралтай бордоо – маш хортой тул ургацаар дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Үүнээс зайлсхийх арга бий – уламжлалт аргаар бордох.

Содгүйгээр бид хаачих вэ?

snapdeal.com

Сод – тариаланчдын үнэнч туслах болох ажээ. Жишээ нь, усан үзмийг ялзрахаас хамгаалах, жимсгэнийн сахарын агууламжийг нэмэгдүүлэхийн тулд жимсгэнэ гарах үеэр содын уусмалаар (75 г содыг 10 л усанд) цацна.

Энэ уусмалаар мөн жимсний модны мөчрийг сүйтгэх авгалдайнаас хамгаалж хэрэглэж болно.

Таны ургацын хажуугаар муу өвс ургаад байна уу? 1 цайны халбага содыг 1 л бүлээн усанд хийж өргөст хэмх рүүгээ цацаж муудахаас хамгаална. Хэрвээ дараах уусмалаар хад зэрэг жимсний бутыг усалбал муу өвс дахиж ургахгүй: 1 х.х сод + 1 ширхэг аспирин +1 ц.х шингэн саван + 1 х.х наран цэцгийн тосыг 4,5 л бүлээн усанд хийж сайтар хутгана.

Байцааны навчаа хорлонтой авгалдайнаас хамгаалахыг хүсэж байгаа бол хуурай сод цацаарай.

 

Гич гашуун санагдахгүй ээ

Diana Taliun/Shutterstock

Хүндэт тариаланчид минь, нунтаг гичээ эртхэн бэлдэж нөөцөлж ав! Ялангуяа та ургацанд химийн гаралтай бордоо хэрэглэхээс эрс татгалздаг бол.

Хэрвээ өт – таны заналт дайсан бол хүлээх юу байх вэ устгалыг шууд эхлүүл. Бөөрөлзгөнө, байцаа, улаан лооль, чинжүү гээд тэд хаа сайгүй үзэгдэнэ.

Нунтаг гичийг ургамлын завсар хооронд буюу хаагуур өт явж болохоор байна тэр газруудаар цац – таны ургац зөвхөн танд л ирнэ, хэн нэгнийг тэжээхгүй.

Гичний ханд – навч мэрэх бүх төрлийн хортон шавьжийг үр дүнтэй устгадаг. 100 г нунтаг гичийг 10 л усанд хийгээд хоёр өдөр амраана. Дараа нь шүүгээд 50*50 харьцаагаар усаар шингэлнэ. Хувин уусмал болгонд 40-50 г шингэн саван нэмээрэй.

Энэ уусмалыг алимны модыг цэцэглэх 15-20 хоног тутамд шүршинэ, харин жимсгэнийн модыг зуны эхэн сард бордоорой.

 

Тунхууг давсаар дарах нь

futurity.org

Таны талбайд тунхуу ургаад байна уу? Үндсээр нь сугалж авсан ч, хар гялгар уутаар битүүлсэн ч дахин дахин ургасаар л…

Ийм хүсээгүй ургамлаас салахын тулд дараах зөвлөгөөг танд өгч байна: навчийг нь тасдаж аваад давс түрхээд орхино.

Жимсгэний модыг навчаа дэлгэхээс өмнө мөөгөнцрөөс хамгаалахын тулд давсны хүчтэй уусмалаар (1 кг давсыг 10 л усанд) усалж болно.

Сонгиныг нисдэг хорхой шавьжнаас хамгаалахын тулд 10 л усанд 0,5 стакан давс хийгээд улиралд нэг удаа усална.

Хүрэн манжинг илүү чихэрлэг болгохын тулд улиралд хоёр удаа давсны сул уусмалаар бордоорой (100 г давсыг 10 л усанд). Эхний бордоог ургамал 4-5 ширхэг навчаа өгч эхлэхэд, дараагийн бордоог ургацаа хураахаас сарын өмнө хийнэ.

 

Хөөлгөгчөөр өсгөсөн мэт л ургац авна

bbcgoodfood.com

Хөөлгөгч – ургамлын ургацыг эрчимжүүлэх үр дүнтэй бодис. Ургацад нэн хэрэгтэй шим тэжээлээр баялаг, хөрсний микро орчныг сайжруулахаас гадна өвчин үүсгэгч микро орчныг дарангуйлж устгадаг байна. Хөөлгөгчөөр бордуулсан ургамал яг л талхны хөрөнгө шиг ургадаг гэж ярьцгаадаг. Ямар ч төрлийн ургамалд хэрэглэж болох бордоо ажээ.

Та бүхэндээ туршлагатай тариаланчдын зөвлөгөөнөөс хуваалцаж байна. 1 кг хөөлгөгчийг 5 л бүлээн усанд хийгээд 1 цаг амраана. Уусмалыг яг хэрэглэхийн өмнө 1:10 харьцаагаар шингэлнэ (1 л уусмалыг 10 л усаар).

Мөн хуурай хөөлгөгчийг ч бордоо байдлаар ашиглаж болдог. 10 л бүлээн усанд 10 граммын ууттай хөөлгөгч хийж уусгаад 2 х.х сахар нэмж болно.

Уусмалыг хэдэн цаг бүлээн усанд “амрааж” байгаад дараа нь 1:5 харьцаатай бүлээн усаар шингэлээд ургамлаа хөрс хүртэл нь усална.

Төмс, хаш, чинжүү зэргийг бордохдоо хөөлгөгчийн онцгой бордоо хэрэглэнэ. 3 л бүлээн усанд 100 г шинэ хөөлгөгч, тал халбага сахар хийнэ.

Уусмалыг долоо хоног амрааж “исгэнэ”. Дараа нь нэг стакан иссэн уусмалыг 10 л усанд хийж шингэлээд улаан лооль, төмс, хаш зэргийн нэг бутыг 1 литр усаар усална.

Хөөлгөгчтэй уусмалыг үр суулгахдаа ч хэрэглэх үр дүнтэй – ургац арвин гарч өвдөх нь бага байдаг.

Бөөрөлзгөнийг цэцэглэхээс нь өмнө бүлээн усанд уусгасан хөөлгөгчөөр (100 г хөөлгөгчийг 10 л усанд) бордвол мөөгөнцөртөх, ялзарч муудахаас хамгаалж чадна.

Хортон шавьжтай тэмцэх уламжлалт ямар аргыг та мэдэх вэ?

60
ГайхмаарГайхмаар
25
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Baljka Egger Jamiyan

    Baljka Egger Jamiyan

    2019/08/29 at 03:32

    Dulamsuren Duya

  2. Э. Даваажав

    Э. Даваажав

    2019/08/29 at 16:52

    Bayasgalan Bayasgalan

  3. Peljid Naran

    Peljid Naran

    2019/08/30 at 21:01

    огурцгээ содын уусмлаар услаад болохоо байлагсан шүү сангасын болон өтөгний уусмал маань хэрэгтэй юм байна лээшүү

  4. Tumenjargal Lkhagva

    Tumenjargal Lkhagva

    2019/09/01 at 01:01

    Б. Долгорсүрэн Доогий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *