Дэлхийн хамгийн аюултай Топ-10 тусгай xүчин (америк хувилбараар)

2

Эх оронч чиг хандлага бүхий нэгэн гадаадын сэтгүүл энэ гаригийн хамгийн ширүүн “тусгай xүчин”-үүдийн жагсаалтыг гаргажээ. Америк “мэргэжилтнүүд”-ийн сонголт хэдий этгээд ч гэлээ үнэний ортой болжээ.

“We Are The Mighty” хэмээх цэрэг дайны сэдэвтэй энэхүү хэвлэл дэлхийн хамгийн “дэглэмтэй, байлдах чадвартай бас ширүүн” тусгай xүчний жагсаалтыг гаргасан байна. Тусгай xүчнийг шалгаруулах болсон шалгуур нэг талаасаа дутагдалтай гэмээр – бараг байхгүй гэж хэлж болно доо. Нөгөө талаасаа шилдгийн шилдгийг зөвхөн дайны талбар дээр л шалгаруулах нь бодит юм.

10

@PDChina / twitter

Жагсаалтын баян ходоодыг “Цасны чоно” (Snow Wolf – нийтлэлийн эх дээр ингэж гарсан, одоо уг салааг “Цасны барс” гэдэг) хятадын тусгай xүчнийхэн эзэлсэн юм. Тусгай xүчний бие бүрэлдэхүүнийг бүтэн таван жилийн турш бэлддэг гэж уг сэтгүүлд дурджээ. Дайчид терроризмтой тэмцэх, эмх замбараагүй байдалтай тэмцэх зэрэг нийгмийн хэв журмыг сахиулахад зориулж бэлтгэгдсэн. Хятадын тусгай xүчнийхэн 2008 онд Бээжинд болсон зуны олимпын аюулгүй байдлыг хангах үүднээс оросын тусгай xүчнийхэнтэй хамтарсан  бэлтгэл сургуулилт хийж хамгаалалтанд гарч байсан тухай мөн сэтгүүлд дурджээ.

“Цасны чононууд” эрч хүч, авхаалж самбаагаараа бахархдаг, тэдний буудлагын хурд, онолт үнэхээр бахадмаар. Ойрын зайн тулаанд – Хятадаас өөр хэн байх вэ дээ.

 

9

sohucs.com

Есдүгээр байрыг Британийн SBS тусгай xүчнийхэн эзэлжээ. Тус xүчнийг америкийн далайн хавуудтай  зүйрлэж тус сэтгүүлд бичжээ. Шинээр сонгогдсон хүмүүсийн 90 хувь нь тэнцэж чадахгүй хасагдана. 4 долоо хоног үргэлжлэх тэвчээр шаардсан бэлтгэл сургуулилт нь өдөр ирэх тусам давахад хэцүү болж хүндэрнэ, хамгийн сүүлд 40 километрийн марш гүйлтээр төгсгөдөг уламжлалтай. Энэ бол бэлтгэл сургуулилтын нэг л хэсэг.

SBS нь ИГИЛ, Талибан болон Аль-Каеда бүлэглэлтэй тэмцэхэд зориулагдсан хэмээн үздэг байна.

 

8

livejournal.com

Жагсаалтын наймд Польшийн GROM бичигджээ. Тус xүчин 1990 онд байгуулагдсан. Тэр үед “Гром”-ын дайчид зөвлөлтийн еврейчүүдэд Израильд дүрвэхэд нь тусалж байв. Еврейчүүд хэн нэгний тусламжгүйгээр энэ их нүүдлийг хийх боломжгүй байсан юм, учир нь тэдэнд “Хезболла” заналхийлж байжээ.

Польшийн тусгай xүчин ихэвчлэн аврах үйл ажиллагаанд оролцдог – жишээ нь, барьцаанд байгаа хүмүүсийг суллах ажиллагаанд оролцдог байна. Тус сэтгүүлд дурдсанаар дайчид анагаахын чиглэлийн өргөн мэдлэгтэй ажээ. Мөн тэд хэд хэдэн дэглэмд сайн суралцсан: десант, шумбах, шүхрийн спорт, пиро техник зэрэг.

 

7

assettype.com

Долдугаар байр пакистаны SSG-д зориулагджээ. Энэ тусгай xүчинд багтахын тулд 35 милийн марш гүйлтийг 12 цагт дуусгахаас гадна 5 милийн кроссыг бүрэн тоноглогдсон байдлаар буюу гартаа буутайгаар дуусгах ёстой. Хэрвээ энэ шалгуур үнэн бол бурхан минь гэж хэлэхээс өөр аргагүй гэж нийтлэлд бичжээ.

 

6

dyt3.cc

Америкийн Delta отряд жагсаалтын зургаад бичигдсэн байна. Delta Force-д элсэн орох шалгуур маш өндөр. Байлдагчдын оролцож байгаа ажиллагаанууд бүгд нууцын дээд зэрэглэлтэй. Элит ангийн хамгийн томоохон ажиллагаа нь Саддам Хусейнийг баривчлах ажиллагаа байжээ.

 

5

pinimg.com

Тавдугаар байранд GIGN францын жандармууд орсон. Байлдагчдыг бэлтгэх сургалт 14 сар үргэжилдэг, хэрвээ шинээр сонгогдсон дайчид сургалтыг давж гарч чадвал шүү дээ. Сургалтын хөтөлбөрт: буудлага, агаарын десантын дамжаа, гардан тулаан, шумбах, онцгой байдалд амьд үлдэх ур чадвар, бөмбөгийг аюулгүй болгох зэрэг багтана.

 

4

themaven.net

Дөрөвдүгээр байр – Израилийн Sayeret Matkal буюу “Отряд 269” гэдгээрээ мөн алдаршсан.

“Тус тусгай xүчний хамгийн том хэмжээний ажиллагаа нь 1976 онд Энтеббе-г сулласан нь байх. Парисаас Тель-Авивийн чиглэлд нисэж байсан 250 зорчигчтой Air France-ийн онгоцыг террористууд барьцаалсан” гэж нийтлэлд дурджээ.

 

3

wikimedia.org

Гуравдугаар байрт Испанийн BMC Fuerza бичигджээ. Элит отряд 2009 онд байгуулагдсан, испанийн флотын хэд хэдэн xүчнүүдээс бүрджээ. BMC Fuerza-ийг террористууд, пиратуудтай тэмцэх, барьцаалагдсан хүмүүсийг суллах зэрэг ажиллагаанд оролцуулдаг байна.

 

2

rebelmouse.io

Хоёрдугаар байрт оросын тусгай xүчнийхэн бичигджээ. Хамгийн инээдтэй нь, нийтлэлийг зохиогч чухам ямар отрядын тухай бичээд байгаагаа өөрөө ч сайн ойлгоогүй бололтой. Орост маш олон элит отрядууд байдаг, нийтлэлд бичсэнээр бол “Улаан большивикудын гвардиас эхтэй аварга том отряд”-ын тухай дурдаад байгаа юм. Мөн оросын тусгай xүчнийхэн америкийг хуулбарлах явдал улам ихсэж байгаа тухай ч дурджээ. Энэ бол буруу ойлголт. Хэрвээ Оросын Холбооны Зэвcэгт xүчний тусгай отряд америкийн далдлалтын дүрэмт хувцас өмсөж Сирид баригдсаныг хэлж байгаа бол энэ нь ганцхан шалтгаантай гэдгийг хэлмээр байна – биед эвтэйхэн байсан тул өмссөн юм. Ердөө л тэр гэжээ.

 

1

rebelmouse.io

Нэгдүгээр байрт хэн орсныг та гадарлаа байлгүй дээ. Энэ бол “далайн хавнууд”. Тэд нэр яагаад хамгийн шилдэг нь гэж? Яагаад гэвэл тэднийг маш өндөр шалгуураар шалгаж авна, тэд үнэхээр аюултай ажиллагаанд оролцдог. Хавнуудын нэг болохын тулд тэд 500 ярдыг арав гаруйхан минутад сэлж туулах ёстой, 79 удаа суниана, мөн адил тоогоор сууж босно, бас 10 минут 20 секундэд хагас миль газар гүйнэ. Энэ бүгдийн дараа л ирээдүйн “хав”-ын бэлтгэл сургалтанд хамрагдаж чадна. Сургалт 18 сар үргэлжилдэг байна.

13
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *