Амьдралын 23 алтан зарчим

3

1. Толины зарчим. Бусдыг дүгнэхээс өмнө эхлээд өөрийгөө сайтар дүгнэж үзнэ үү.

2. Өвчний зарчим. Гомдож тунирхсан хүн өөрөө бусдыг гомдоодог.

3. Дээд замын зарчим. Тантай хэрхэн харилцаж байгааг үл тоомсорлон та өөрөө бусадтай сайхан харилцаж чадах тэр үеэс эхлэн бид дээд түвшинд шилждэг.

4. Бумерангийн зарчим. Бусдад тус хүргэнэ гэдэг чинь бид өөрсдөдөө тусалж байгаа хэрэг.

5. Алхны зарчим. Харилцан ярилцаж байгаа хүний духан дээр суусан ялааг алахын тулд алх хэзээ ч бүү хэрэглээрэй.

6. Солилцохын зарчим. Бусдыг илүү сайн ойлгохын тулд түүний оронд өөрийгөө тавьж үзээрэй.

7. Сургалтын зарчим. Бидэнтэй уулзаж учирч байгаа хүн болгон биднийг ямар нэгэн зүйлд сургах чадвартай юм шүү.

8. Бусдыг татах зарчим. Нөгөө хүнээ та өөрөө анхаарч чадвал, хариуд нь түүний анхаарлыг татах болно.

9. 10 баллын зарчим. Хүний сайн сайхан чанарт итгэсэн цагт хүн өөрийнхөө сайн сайхан зан чанарыг гаргаж ирдэг.

10. Санал зөрөлдөхийн зарчим. Юуны түрүүнд хүнийг халамжил, харин дараа нь л санал зөрөлдөөрэй.

11. Чулуун хадны зарчим. Итгэл – аливаа харилцааны үндэс суурь.

12. Цахилгаан шатны зарчим. Харилцан ойлголцлын үр дүнд бид хүнийг дээш нь ч гаргаж чадна, доош нь ч буулгаж чадна.

13. Нөхцөл байдлын зарчим. Харилцаанаас дээгүүр тавигдах нөхцөл байдал хэзээ ч байдаггүй юм шүү.

14. Бобын зарчим. Боб бусадтай асуудалтай байгаагийн учир шалтгаан нь Бобод өөрт нь асуудал байгаад оршино.

15. Чөлөөтэй байхын зарчим. Өөрөө өөртэйгөө харилцах харилцаа нь чөлөөтэй, хөнгөн бол бусад хүмүүс тантай харилцахдаа амар амгаланг мэдрэх болно.

16. Нуувчны зарчим. Тулаанд орохоосоо өмнө нөгөө хүн ч багтахаар тийм том хэмжээний нуувч ухаарай.

17. Газар эрхлэлтийн зарчим. Бүх харилцааг суурьшуулах хэрэгтэй.

18. 101 хувийн зарчим. Санал нийлж байгаа 1 хувийг олоод, 100 хувь өөрийнхөө хүчийг шавхан ажиллана.

19. Тэсвэрийн зарчим. Бусадтай аялах нь ганцаар аялснаас удаан байдаг.

20. Баяр цэнгэлийн зарчим. Үнэнч найзыг азгүйтэл, бүтэлгүйтлийн үед мэдрэхээс гадна амжилтын баярыг цуг хуваалцахаас мөн мэдэж болно.

21. Нөхөрлөлийн зарчим. Нэгэн түвшин болон адил нөхцөл байдалд өөрт таалагддаг хүнтэйгээ хүмүүс хамтран ажиллахыг хүсдэг: харин харилцан адилгүй нөхцөл байдалд байгаа бол ажиллахаас өөр аргагүйд хүрнэ.

22. Түншлэлийн зарчим. Хамтын ажиллагаа хамтын ялалтын үндэс болно.

23. Сэтгэл ханамжийн зарчим. Талууд харилцаанаасаа сэтгэл ханамж авахын тулд зүгээр л цугтаа байхад л хангалттай.

31
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. mendbayr

    2017/04/04 at 13:02

    Shal utgagvi ym aa oor heregtei ym taviach

  2. Udval Demchig

    Udval Demchig

    2017/04/05 at 16:31

    Xunii xiisen buxen ergej ipdg gej bna shuu..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *