Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд

1

Төрсний эцэст үхнэ гэдэг амьтны ёс гэсэн үг байдаг. Хэн ч зогсоож дийлэхгүй, хэн ч эсэргүүцэн босож чадахгүй байгалийн туйлын үнэн бол үхэл. Хорвоо дээр төрсөн амьд бие бодгалиуд цаг бусаар, хүнд өвчний улмаас, байгалийн жамаар хорвоог орхидог бөгөөд үхлийн тухай дурдсан энэхүү нийтлэл маань хүн төрөлхтний түүхэнд өөрийн нэр, мөрийг үлдээж чадсан ч үхлээс зайлсхийж чадаагүй алдартнуудын тухай юм. Улс төр, нийгэм, соёл урлагийн талбарт зүтгэж байсан [tweetable]15 алдартай хүмүүсийн нас барахынхаа өмнө гэрэл зургийн дуранд буусан хамгийн сүүлчийн агшнууд[/tweetable]ыг эдгээр зурагнууд харуулжээ.

1. Steve Jobs
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 2
2011.08.26. Нойр булчирхайн хавдар өвчний улмаас хорвоог орхисон тэрээр Калифорни дахь гэрийнхээ гадаа найзаараа түшүүлэн машинд суух гэж байгаа нь энэ аж.

2. Mahatma Gandhi
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 3
Британиар засаглуулсан Энэтхэг улс дахь Энэтхэгийн үндэсний үзлийн нэрт удирдагч Nathuram Godse-д цээжиндээ 3 сум зоолгуулан нас эцэслэхийнхээ өмнөхөн мөргөлчинд хандан үг хэлж байгаа нь.

3. John Lennon
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 4
Нэрт дуучныг буудан хөнөөсөн Mark David Chapman түүнийг буудахаасаа хэдхэн цагийн өмнө түүнээс гарын үсгээ зурж өгөхийг хүсэж байгаа нь энэ зурагт үлджээ.

4. Freddie Mercury
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 5
ДОХ-ын халдвар авсан тэрээр мөгөөрсөн хоолойн үрэвслээр нар барахынхаа өмнөхөн буюу 1991 онд энэ зурагт буусан нь энэ юм.

5. Владимир Ильич Ленин
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 6
1923 оны 5-р сарын 15-ны дараа түүнийг Горькийд авчирсан ба тухайн үед тэрээр гурван удаа харвалт өгсний улмаас үг дуугарч, хөдөлж чадахгүй хэвтрийн хүн болсон байжээ.

6. Steve Irwin
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 7
Матрын ангууч хочит энэ эр 2006 онд цээжиндээ далайн муурны хатгуурт сүлбүүлж нас барахаасаа 2-хон хоногийн өмнө Croc 1 хэмээх өөрийнхөө завин дээр далай тэнгисийн биологич Chris Jones-ын хамт зургаа авахуулсан нь энэ юм.

7. Beatles-ийнхний хамтлагаараа байгаа хамгийн сүүлчийн зураг
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 8
1969.8.22. Beatles-ийн 4 гишүүн хамтдаа байгаа хамгийн сүүлчийн зураг

8. Adolf Hitler
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 9
Фашист удирдагчийн хүчтэй бөмбөгдөлтийн дараагаар нуугдаж байсан нуувчныхаа хаалганы гадаа зогсож байгаа энэ зургийг түүнийг нас барахаас 2 хоногийн өмнө авчээ.

9. Mark Twain
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 10
1910 оны 4-р сард зүрхний шигдээсээр нас барахынх нь өмнө авсан энэ зураг дээрх нэрт зохиолч сэтгэл санааны гүн хямралд орсон байсан юм. Учир нь түүний ойр дотныхон, найз нөхдөөс цөөнгүй хүмүүс дараалан нас барсны дээр найзуудад нь ч бас харамсалтай явдлууд тохиолдсон байсан нь суут эрхмийн сэтгэл санаанд нөлөөлсөн байна.

10. Albert Einstein
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 11
Хэвлийн гол судас нь бүдүүрч хагарсны улмаас дотуур цус алдсанаас үүдэн нас барсан түүний хорвоог орхихоосоо сар орчмын өмнө авахуулсан зураг

11. Marilyn Monroe
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 12
1962 оны 8-р сарын 5-нд нас барахынхаа өмнөх амралтын өдрөөр дуучин Frank Sinatra, жазз төгөлдөр хуурч Buddy Greco нартай уулзах үеэрээ энэ зургийг авахуулжээ.

12. Jim Morrison
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 13
27-хон насандаа Парис дахь орон сууцныхаа угаалгын өрөөний ваннд нас барсан байдлаар олдохоосоо 5 хоногийн өмнө найз бүсгүй Pamel Courson-ы хамт

13. James Dean
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 14
Шатахуун түгээх газарт Porsche машиныхаа дэргэд зогсоо нэрт жүжигчин 24-хөн насалсан бөгөөд автын ослоор нас барах хүртлээ энэ машиныг 9 хоног л эзэмшжээ.

14. Jimi Hendrix
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 15
Домогт цахилгаан гитарчны Black Betty хэмээх хайртай хөгжмийн зэмсэгтэйгээ байгаа энэ зургийг түүний найз бүсгүй нас барахынх нь өмнөх өдөр авчээ.

15. Robert F. Kennedy
Хорвоогоос хальсан алдартнуудын сүүлчийн гэрэл зурагнууд 16
Эмнэлэг рүү хүргэгдэж байгаа Kennedy

3
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. hm

    2014/05/23 at 13:11

    horvoogoos halihaas umnuh hamgiin suulchiin zurguud n gej bodohoor l neg l evgui sonin medremj toruulsen zurguud bna

  2. ви

    2014/05/23 at 16:15

    Лениний хамгийн сүүлд ямар байсан зургийг ёстой харж байгаагүй юм байна
    шөвийгөөд бас л эвгүй л болсон байж дээ зайлуул

  3. Telmen Budsuren

    Telmen Budsuren

    2014/05/24 at 11:23

    ilyich lenin :/

  4. Telmen Budsuren

    Telmen Budsuren

    2014/05/24 at 11:23

    ilyich lenin :/

  5. Telmen Budsuren

    Telmen Budsuren

    2014/05/24 at 11:23

    ilyich lenin :/

  6. Telmen Budsuren

    Telmen Budsuren

    2014/05/24 at 11:23

    ilyich lenin :/

  7. сошиализм

    2014/05/26 at 12:12

    сур сур бас дахин сур

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *