Анхны Adidas ZX загварууд буюу хуучныг эргэн дурсахуй [74 зураг + видео]

0

Анхны  Adidas ZX загварууд буюу хуучныг эргэн дурсахуй [74 зураг + видео]


1984 оныг эргэн дурсвал хүн төрөлхтний хөгжлийг шинэ шатанд хүргэсэн хэд хэдэн чухал ач холбогдолтой үйл явдлууд тохиосон байдаг. Анхны Mac, CD уншигч, лазер принтерүүд гарч ирсэн гэдгээс гадна бас нэгэн ач холбогдол бүхий үйл явдал болсон нь Adidas ZX гүйлтийн гуталны анхны цуврал худалдаанд гарсан явдал байжээ. Adidas ZX-ийн анхны кет худалдаанд гарсан нь тус компаний хувьд хожим нь томоохон алхам хийсэн явдал байсан юм. Adidas ZX нь бүхий л салбарын тамирчдын эрэлттэй тулгарснаас гадна загварын чиг хандлагыг тодорхойлсон гэдгээрээ онцгой цуврал болжээ.

ZX цуврал гарч ирсэн нь Adidas-ын түүхэнд тэмдэглүүштэй зүйл болсноос гадна гүйлтийн гутлын үйлдвэрлэл, түүний материалын тал дээр дэвшлийг авчирсан юм. Баварийн Adidas-ын лабораторид Adidas Torsion кетийг бүтээхдээ хэрэглэсэн зөөлөн бүрдэл хэсэг болох Soft Cell нь хожмоо спортын гутлын үйлдвэрлэлийн сонгодог бүтээгдэхүүн болсон байна.
Аdidas ZX 4000

Аdidas ZX 5000

Аdidas ZX6000

Аdidas ZX 9000

Аdidas ZX 220

Аdidas ZX 310

Аdidas ZX 500

Аdidas ZX 510

Аdidas ZX 600

Аdidas ZX 700

Аdidas ZX 710

Аdidas ZX 750

Аdidas ZX 800

Аdidas ZX 930

1988 онд болсон Олимпийн дараагаар ZX загварын их хэмжээний үйлдвэрлэл эхэлсэн бөгөөд түгээлтийн тоо хэмжээ хэдэн зуугаар хязгаарлагдахгүй хэдэн мянгаар тоологдож байсан юм. Мөн ZX-ийн янз бүрийн загварууд худалдаанд гарч эхэлжээ. Бүтээгдэхүүний нэр хүнд өссөнөөр үйлдвэрлэл ч өсөж байсан байна. ZX цуврал худалдан авагчдын шүтээн болж байлаа. ZX цуврал одоо Дэлхийд гайхалтай нэр хүндээрээ гайхагдаж, гутлын ертөнцийн домог болсон загвар болжээ.
Энэ жил Adidas Originals ZX 750 гэсэн шинэ загвар танилцуулагдсан ба тус кет нь ZX 700 кетний загвараас сэдэлтэйгээр бүтээгдсэн байна. Тус компаний мэдэгдсэнээр Adidas-ын дизайнер ретро гүйлтийн гутландаа зориулсан хүндэтгэл хэлбэрээр энэ загварыг бүтээсэн бөгөөд орчин үеийн чиг хандлага болон ретро сонгодгуудын мөн чанар болон бүтээгджээ.

Энэ оны 1-р сард Adidas компани Москвад ZX 750 загвартайгаа хамтатган өөрийн брэндийн залуу, идэвхтэй шүтэн бишрэгчдэд чиглэсэн “Begin the movement” хэмээх Дэлхий нийтийг хамарсан шинэ бодлогоо танилцуулсан байна. Компаний гол зорилго нь өдөр бүр урагш давшиж явдаг хүмүүст амьдралын янз бүрийн орчинд шинэ өндөрлөгт хүрэх, өөрийн хүчин чадлыг ухаарахад нь түлхэц болох бүтээлч хөдөлгөөнийг дэмжихийг чухалчилжээ. Ийм зорилго тавьсан нь ч чухал ач холбогдолтой ба учир нь ZX загвар бол зөвхөн гүйлтийн гутал гэдгээр хязгаарлагдахгүй тамирчид, загвар зохион бүтээгчид, хөгжимчид, уран бүтээлчид мөн амьдралын идэвхтэй хэв маяг бүхий залуу хүмүүсийг нэгтгэн нийлүүлсэн гудамжны соёлын шүтээн юм.

Москвад болсон Adidas-ын танилцуулах ажиллагааг Faces & Laces интерактив үзэсгэлэнгийн удирдагч, гудамжны урлагийн салбарын мэргэжилтэн Дмитрий Оскес удирдан явуулсан юм. Тэрбээр Adidas брэндтэй хамтран ажиллаж ирсэн ажиллагаа болон бусад янз бүрийн уран бүтээлийн харилцааныхаа талаар өөрийн олж авсан дадлага туршлагын талаар ярьснаас гадна орчин үеийн альтернатив урлаг дахь залуу, сонирхол татам төслүүдийг дэмжих нь чухал болохыг онцлон иш татаж өгүүлсэн байна.

Энэхүү танилцуулгын оргил үе нь Noize MC-гийн уг компанит ажлын нэг хэсэг болсон “all originals start to move” дуу байсан ба тэрбээр өөрийгөө ирсэн бүх зочдод өөрийн freestyle стилиэр танилцуулсан байна. Тус үдшийн үйл ажиллагаа ретро-рокерууд болох TOTR хамтлаг болон Dj Pirumov, Dj Chagin нараас бүрдсэн Flammable Beats сетүүдийн үзүүлбэрээр үргэлжилжээ.

Тус үдшийн хүндтэй зочдын дунд шоу бизнесийн нэр хүндтэй төлөөллүүд, урлаг соёлын болон спортын ертөнцийнхэн, орчин үеийн урлагийн элч нар байсны дотроос нэр дурдвал хөл бөмбөгчин Егор Титов, Владимир Габулов, сагсан бөмбөгчин Андрей Кириленко, ТНТ сувгийн Comedy Club-ын төлөөлөгчид болох Андрей Аверин, Олег Верещагин нар, USB хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Никита, Гена, Турбо, Стас, Дюша Метёлкин нар, ТНТ сувгийн Comedy Woman шоуны оролцогчид болох Наталия Медведева, Елена Борщёва нар, Serebro, The Riots, Sakura, On-The-Go, Rapmakers, 4Post, Ранетки хамтлагууд, загвар зохион бүтээгч Константин Гайдай, Равшана Куркова, Таш Саркисян, Тимур Родригез, Лена Перова, Александра Ребенок, Андрей Григорьев-Апполонов нар, дуучин Бьянка, реппэр ST, MTV-гийн Александр Анатольевич, Артём Королёв нар, MTV Trendy-гийн Снежина Кулова, Маргарита Даниелова, Иван Васильев, Елена Кулецкая нарыг дурдаж болох юм.

Adidas-ын өгүүлснээр өөр өөрийн салбарт амжилтанд хүрсэн эдгээр хүмүүс гялалзаж буй нэр хүнд, алдар цуугаараа амьдралын замналаа эхэлж байгаа залууст үлгэр дуурайлал болох учиртай гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/02/20 at 13:37

    1-t

  2. andor

    2012/02/20 at 13:41

    nice nice :D

  3. jerry-man

    2012/02/20 at 16:28

    i like this

  4. enkule_fires

    2012/02/20 at 17:08

    heheheh

  5. Mongolhh

    2012/02/20 at 18:43

    har 750 n taalagdlaa

  6. Suiton

    2012/02/20 at 20:05

    adidas :-o

  7. SoL0

    2012/02/21 at 19:42

    nice2

  8. haur

    2012/02/21 at 23:17

    goy

  9. MaFia-Makc

    2012/02/24 at 16:28

    goe medee bna

  10. Зарна

    2014/04/26 at 00:43

    Adidas ZX750 зарж байгаа шүү https://www.facebook.com/info.buyanaa
    хуудаснаас орж асууна уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *