“Black Mass”, “Equals”, “The Danish Girl”, “A Bigger Splash” киноны нээлтийн үеэрх одод
Венецийн 72 дугаар кино наадам ид дундаа явж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр драм, гэмт хэргийн сэдэвтэй “Black Mass”-ыг танилцуулав. Гол дүрүүдийг бүтээсэн Жонни Депп, Дакота Жонсон нар киноны нээлт дээр хүрэлцэн ирсэн бол оройн хүлээн авалт дээр бусад одод зочдоор хүрэлцэн иржээ.
52 настай Депп 29 настай гэргий Эмбер Хердтэй иржээ. Деппийн хайртай бүсгүй Stella McCartney-ийн гоёмсог даашинзаар гоёсон байсан бөгөөд хайртай залуугаасаа хором ч нүд салгахгүй дагалдан явлаа – тэднийг салах гэж байгаа тухай цуу яриа тархсаар байгааг тэр үл тоож байв.
Дакота Жонсон Valentino-ийн даашинзаар гоёжээ
Жонни Депп “Black Mass” киноны зураг авалтын фон дээр
Эмбер Херд болон Жонни Депп
Дакота Жонсон улаан хивсэн дээр Prada-гийн цайвар ягаан задгай даашинзтай гарч ирсэн. Киноны нээлтийн үеэр Элизабет Бэнкс Andrew Gn-ийн цэцгэн хээтэй хар гоёлын даашинзтай, харин Диана Крюгер BOSS-ийн хилэн улаан даашинзаар гоёжээ.
Дараагийн үзвэр бол “The Danish Girl” гол дүрүүдийг Алисия Викандер бүтээсэн бөгөөд улаан хивсэн дээр Louis Vuitton-ы гоёмсог даашинзтай, Эдди Рэдмэйн өөрийн гэргий Ханн Бэгшоутэй Венецед хүрэлцэн ирсэн байна. Киноны нээлт дээр Депп, Херд нар мөн хүрэлцэн иржээ.
Alexander McQueen-ийн даашинзтай Эмбер Херд болон Жонни Депп хоёр
Эдди Редмейн гэргий Ханн Бэгшоутэй хамт
Алисия Викандер
Дакот Жонсон мөн “A Bigger Splash” кинонд Тильда Суинтонтой хамтран дүр бүтээсэн юм.
Кристен Стюарт болон Николас Холт нар “Equals” киногоо танилцуулахаар Венецед хүрэлцэн иржээ. Жүжигчин бүсгүй өөрийн гоёлоороо бусдын анхаарлыг татаад авсан – Channel-ийн сонгодог үдшийн даашинз, мөнгөлөг туфль. Кинотеарт ороод туфлиэ сугалаад тавьсан. Үүний өмнөхөн Кристен мөн л Chanel-ийн хар топ, шорттой киноны зураг авах талбайд гарч ирсэн юм.
Телевизийн хөтлөгч Виктория Боня наадмын хүндэт зочноор оролцож гоёмсог алтан даашинзаараа олны анхаарлыг татаад авчээ.