Нөхөр нь 8 жилийн өмнө бурхан болсон ч гэлээ, жил бүрийн “Валентин”-аар түүнээсээ баглаа цэцэг хүлээж авдаг эмэгтэйн сэтгэл догдлуулам түүх

0

“Tracey, чи намайг олж харж чадахгүй ч гэлээ, би үргэлж чинийхээ дэргэд байсаар байх болно. Хайртай шүү чамдаа. Чиний хайрт, Rich.” Энэ бол Кентаки, Жоржтаунд амьдардаг 61 настай Tracey Cox-ийн хүлээж авсан олон хайрын зурвасуудын нэг. Хэдийгээр нөхөр нь 2012 онд тэнгэрийн орон руу одсон ч гэлээ, тэр одоог хүртэл нөхрөөсөө баглаа цэцэг, зурвасын хамт хүлээж авдаг.

Нөхөр нь бурхан болохоосоо өмнө 2012 онд хоолойн хорт хавдар туссан бөгөөд тухайн үед Rich бурхан болсныхоо дараа ч гэсэн, эхнэртээ хэр их хайртайгаа мэдрүүлэхийн тулд нэгэн гайхалтай санаа бодож олжээ.

Үр дүнд нь Tracey жил бүрийн Валентины баяр болон төрсөн өдрөөрөө түүнээсээ баглаа цэцэг хүлээж авдаг байна.

Тэр хамгийн анх буюу нөхөр нь бурхан болоод яг 1 жил өнгөрсний дараа түүнд баглаа цэцэг, зурвасын хамт ирэхийг хараад шоконд орсон гэнэ. Сэтгэл нь маш ихээр хөдөлснөөс гадна, зурвас дээрх “Чамтайгаа би үүрд хамт байх болно” гэж бичсэнийг уншаад тайвширчээ.

Тэр нөхрийнхөө өөрт нь хийсэн, хийсээр ч байгаа бүхэнд маш их талархаж явдаг бөгөөд одоог хүртэл нь нөхөр нь амьд сэрүүн хажууд нь байгаа юм шиг санагддаг ажээ. Эхний жил тэр баглаа цэцэг, зурвасын хамт хүлээж авах үедээ нөхрийнх нь эцсийн удаа түүнд барьж буй гэнэтийн бэлэг гэж бодсон боловч, энэ нь олон жилүүдийн баглаа цэцгийн дөнгөж эхлэл нь байсан юм.

Хосуудын охин Bethany цэцгийн баглаа хүлээж авах өдрүүд ойрын хэдэн жилдээ дуусахгүй байх гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Учир нь аав нь охиндоо энэхүү нууц төлөвлөгөөнийхөө талаар таалал төгсөхөөсөө өмнө хэлж байсан удаатай юм байна.

Охин нь аав ээжийнхээ хайр сэтгэлийг “Жинхэнэ хайрын түүх” гэж хэлсэн юм.

Аав нь охиндоо өөрийнхөө нууц төлөвлөгөөний талаар хэлэхэд охин нь огтхон ч гайхшраагүй бөгөөд үүний шалтгаан нь тэр аавыгаа бусдыг баярлуулах, бусдын нүүрэнд инээмсэглэл тодруулахдаа дуртай хүн байсныг мэддэг байжээ. Тэр аавыгаа эмэгтэй хүнийг яаж хайрлах ёстойг яруу тодоор харуулж чаддаг байсан хүн хэмээн хэлжээ.

43
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Delger Delger

    Delger Delger

    2020/12/22 at 01:48

    Хаанаас ийм юм олдог бн ♥️🌺

  2. Ошин Нандин

    Ошин Нандин

    2020/12/22 at 09:17

    Woow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *