Инстаграмын шинэ одтой танилц! Яг л хүрэн чоно шиг харагддаг сүр жавхлант хаски нохой

0

Энэ үзэсгэлэн төгс хүрэн хаскиг SeQuoi Tenk (товчоор бол Quio) гэж дууддаг бөгөөд тэр гайхалтай өвөрмөц гадаад төрхөөрөө онлайн орчныг байлдан дагуулах болжээ! Түүнийг чоно гэж амархан андуурч болохоор, гэхдээ тэр цэвэр хаски үүлдрийн нохой. Хэдий тийм боловч, бусад хаскинуудтай харьцуулахад тэс өөр – цагаан, хар болон саарал өнгийн хаски нохой байдаг бол, энэ хайр татам залуу яг л шоколад шиг хүрэн өнгөтэй. Төрөлхийн өвөрмөц гадаад төрх, төрөл зүйлээсээ тэс өөр хүрэн өнгө болон гялалзсан цэнхэр нүд нь түүний гэрэл зургуудыг илүү онцгой болгодог гэж хэлэхэд болно.

Анх 2 жилийн өмнө эзэн нь түүнд Инстаграм хаяг нээж өгсөн бөгөөд одоогоор аль хэдийнээ 57,000 дагагчтай болжээ.

Түүний эзэн Nikki “My Modern Met” сэтгүүлд ярилцлага өгөх үедээ:

“Түүнийг SeQuoi гэдэг. Ийм нэртэй мод байдаг бөгөөд модны нэрээр нэрлэсэн. Хүн бүр нохойндоо ямар нэгэн утга санааг илтгэсэн нэр өгдөг. Би түүнийг том, өндөр, хүчирхэг яг секуойа мод шиг болоосой гэж хүссэн юм. Тэр миний хүссэнээр үнэхээр сүр жавхлантай болсон. Харин Tenk буюу Tenko гэдэг нь Японоор тэнгэрийн үнэг гэсэн утгатай.”

“Бид хаана ч очсон, хүмүүс түүнийг маш их сонирхдог. Тэр ямар амьтан бэ гэж их асуудаг. Би Сибирийн хаски гэж хэлэхэд хүмүүс надад итгэдэггүй. Гэхдээ батламж нь байгаа, тэр яах аргагүй 100% Сибирийн хаски.”

Хаски нохойн эзэн Nikki одоогоор нүүдэлчин амьдралын хэв маягаар амьдарч байгаа бөгөөд шинэ гэр хайж, АНУ-аар аялж байгаа юм байна. Ингэхдээ тэр хаски нохойтойгоо хамт өөрийн чиргүүлтэй машиндаа амьдарч байгаа гэнэ. Тэд бие биенээсээ маш их хамааралтай юм шиг Nikki-д санагддаг бөгөөд тэр Sequoi-ийг бүх анх гөлөг байхаас нь авч тэжээсэн тул түүнээс нэг ч алхам холдохыг хүсдэггүй байна.

Ингээд та бүхэнд сүр жавхлант Sequoi-ийн гэрэл зургуудаас сонирхуулъя:

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram

 

huskyquoi / Instagram
10
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *