
Манайд дэлхий дээр онц сонирхолтой маш олон зүйл байдаг, өдөр болгон биднийг алмайруулсан ч дуусахааргүй. Бидний эргэн тойронд оршиж буй дэлхийн тухай бага ч болов мэдэхийг хүсэж байгаа бол зав гарган бидний бэлдсэн нийтлэлийг уншаарай.
1. Австралийн Кристмас арал дээр хавчнуудад зориулсан тусгай гүүр байдаг. Уг гүүр жил болгон нүүдэллэх хэдэн сая хавчны аюулгүй байдлыг хангаж өгдөг ажээ

2. Парисын Ялалтын хаалга тэргэл сарнаар ингэж харагддаг (чадварлаг гэрэл зурагчинд баярлалаа)

3. Нью-Йоркийн доор газрын гүнээс доош 16 давхар гаргасан барилгын туннель, 2013 он

4. “Титаник”-ийн осолд орохоос хэдхэн хоногийн өмнөх хоолны цэс

5. АНУ-ын зарим нэг хотуудад онлайн зах зээлийн худалдагч-худалдан авагч уулзах тусгай цэг байдаг. Аюулгүй байдлыг нь хангаж хяналтын камер ч суурилуулжээ

6. Эртний ромын энэ гутал 2000 жилийн настай хэдий ч орчин үеийн загвар шиг харагдана

7. Ул нь ч мөн адил

8. Хаббл сансрын телескопыг сансарт хөөргөхөөр бэлдэж байгаа үе, 1989 он. Үнэхээр үлэмж том юм

9. Германы хүнсний дэлгүүрийн “америк барааны лангуу” дээр дан попкорн, халуун ногоотой соус, гич л байна

10. 30 жилийн турш олон удаа ирлүүлсэн хутганы ир ийм л болох нь

11. Эвэрт акул өндгөө ийм спирал хэлбэртэй хуяганд дардаг

12. Бөөгнүүлж шилжүүлэн суулгахад бэлэн болсон үүдэл эс ингэж харагддаг

13. Яваны хирс устаж үгүй болох аюулд ороод байгаа юм. Энэ хирс дэлхий дээр ердөө 76-хан үлджээ. Гэхдээ сайн мэдээ бий: 10 жилийн өмнө ердөө 50-хан болсон байсан юм

14. Марс дээр дүүрэн мөстэй аварга том тогоо бий: Хатан хааны тогоо гэдэг. Диаметр – 81 км, мөсний зузаан 1,8 км

15. Хувцасны зангууг цахилгаан микроскопоор харахад

16. Урсдаг цахилгаан шатыг угсрахаас өмнө

17. Үст тоть – үсчин орж үсээ засуулсан юм шиг л

18. Гувер далангийн ус зайлуулах туннель

19. Горилл шүдний эмчид үзүүлэхээр иржээ

20. Мотаба хочтой горилл байгаа юм. Урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж байгаа ажээ

21. Сатурн гарагт Мимас гэдэг нэртэй дагуул байдаг, уг дагуул нь Үхлийн одтой тун адил …

22. … гэхдээ энэ нь зүгээр л санамсаргүй давхцал юм. Мимасийг “Оддын дайн” гарснаас хойш гурван жилийн дараа анх удаа ойроос харж чаджээ

23. Толгойдоо үсгүй кардинал шувуу – бас л сонин дүр төрх байгаа биз дээ?

24. Нэг дор 24 хүртэл сум ордог гар буу

25. Дайчин зааны хуяг дуулга. Энэтхэг, 16 дугаар зуун

26. Пелорус Жек гэдэг хочтой саарал дельфин – 20 гаруй жилийн турш усан онгоцнуудыг Шинэ Зеландын хойд болон өмнөд хэсгийг заагласан маш аюултай, нарийн усан сан болох French Pass-ыг туулж гарахад нь зам зааж тусалж байжээ

27. Нийтлэлийнхээ төгсгөлд гоо үзэсгэлэн бэлэглэе: яг л амьд юм шиг харагдах элсэн бүтээл









Зочин
2023/05/16 at 08:49
азрын гүнээс доош 16 давхар гаргасан гэж буруу л байна даа