Энэ бяцхан хүү ямар сайхан залуу болсныг хараарай. Тэрээр одоо 3 сая гаруй дагагчтай

0

Тони Махфуд анх удаа өөрийнхөө гэрэл зургийг 2012 онд сошиал сүлжээгээр хуваалцаж байжээ. Царайлаг бас авьяаслаг залуугийн дагагчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр өнөөдөр 3 сая гаруй болоод байгаа юм.

Гарал үүсэл нь Сири боловч 28 настай Тони Гамбургэд (Герман) төрж өссөн. Түүний дорнын үүсэл гарал давтагдашгүй, оньсого шиг гадаад төрхийг бий болгосон гэж үздэг юм.

Загварын агент хүүг 14 настай байхад нь анзаарсан тэр цагаас хойш загварын ертөнцтэй амьдралаа холбоожээ. Одоо тэрээр загварын алдартай агентлаг, алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ үүгээр түүний амжилт хязгаарлагдахгүй.

Тони мөн амжилттай зураач хүн. 4 настайгаасаа эхэлж зураг сонирхож эхэлсэн гэдэг, тухайн үед үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудынхаа баатруудын зургийг зурдаг байжээ. Дунд сургуулиа төгссөний дараа дизайнаар суралцаж реалист хөрөг зураг зурах эрдэмд илүү шамдан суралцах болсон гэдэг.

Тэр олон жилийн өмнөөс өөрийнхөө суваг  дээр зураг зурж байгаа үйл явцыг харуулдаг болсон юм. Түүний бүтээлээр Адель, Ченнинг Татум, Малефисентийн дүрээр Анжелина Жоли нар зотон дээр буужээ. 2021 онд Берлинд зохион байгуулагдсан нэгэн үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлээ үзэгч олонд толилуулсан байдаг.

Тони гоо сайхны төгс төгөлдөршил, авьяас чадлын дан ганц жишээ биш юм. Пирс Броснан мөн уран зураг зурах сонирхолдоо үнэнч үлдсэн нэгэн авьяастан. Харин Райан Гослинг чөлөөт цагаараа юм нэхэх дуртай ажээ.

45
БахархмаарБахархмаар
15
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uranchimeg Tumurbaatar

    Uranchimeg Tumurbaatar

    2023/05/15 at 23:20

    💯👏👏👏

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *