Нүүр Технологи Авто Чадварлаг жолооч болоход тань туслах 8 арга заль

Чадварлаг жолооч болоход тань туслах 8 арга заль

1
0

Машин барих хэцүү биш. Гэхдээ багахан хичээл зүтгэл гаргавал жолоо барих ажил таны гарт орж, жолооны ард суух нь хайртай “морио” унаж байгаа мэт л санагдах болно.

Таны аялал илүү аюулгүй бас зугаатай болоход туслах 8 аргыг танилцуулж байна.

8. Жолооны курст явах (манайд жолооны курс л байдаг, гадаадад онлайн сургалтаар жолооны курс дүүргэж болно)

Өнөөдөр дурын хүн жолооны курст сууж болно. Зөвхөн анхлан суралцагчид ч бус туршлагатай жолооч нар ч суух ажээ – өөрийн болон зам, тээврийн хөдөлгөөнд орж буй хэний ч болов аюулгүй байдлыг бид бүгд хангах ёстой. Амьдар, суралц.

 

7. Зүүн хөлөөрөө тормоз гишгэнэ

Зүүн хөлөөрөө тормозлоорой – энэ бол дасгал сургуулилт шаардсан хэцүү үйлдэл. Угтаа энэ аргыг уралдааны нисгэгч нар ашигладаг хэдий ч ослын үед хэрэг болох арга юм. Энэ техникийн тусламжтайгаар та маш хурдан эргэж чадна, яагаад гэвэл хөдөлгүүр эргэлтийг дэмждэг, харин машин хурдаа алдахгүй, удирдлага таны гар дор байх болно.

 

6. Урсгалыг дагасан хурд

Энэ дүрмийг бүгд жолооны курсын онолын хичээл дээр сонссон. Харамсалтай нь жолооч болгон энэ дүрмийг баримтлахгүй. Урсгалаас хэт удаан эсвэл хурдан хөдлөх нь маш аюултай, осолд орж болзошгүй. Урт үргэлжилсэн урсгалын хурд өөрөө удаан байдаг тул энэ хурдыг л дагана.

 

5. Жолооны хүрднээс зөв барих

Олон жилийн турш мэргэжлийн багш нар жолооны хүрдээ 10:00 болон 14:00 цаг дээр байхаар тавина гэж заадаг байсан. Харин сүүлийн жилүүдэд 9:00 болон 15:00 эсвэл 8:00 болон 16:00 цаг дээр тавихыг зөвлөж байна. Хөдөлгөөнийг хянах мөн холын замд явахдаа энэ байрлалд тавьсан гар бага ядардаг ажээ.

 

4. Эргэлтийг хянах

Замын гадагш гарч байгаа тохиолдолд эргэлт дээр урд дугуйны барьцалдах чадвар сулардаг. Харин замын дотогш ороход мөн л адил дугуйн барьцалдах чанар муудна, гэхдээ арын дугуйны хувьд. Нойтон, халтиргаатай замаар явж байгаа бол хурдлах хэрэггүй. Зохих хурд нь эргэлтийн үед замаас гарах аюулаас сэргийлнэ.

Анхаар: эргэлтийн үед тормоз эсвэл хаазыг огцом нэмж хэрхэвч болохгүй.

 

3. Сантиметрээр зөрүүлэлгүй зогсоолд зөв зогсох

Параллель зогсоолын арга техникийг бүрэн эзэмшиж чадвал хотын зам дагуух зогсоолд ямар ч асуудалгүй байрлуулж чадна. Бас арын ухрах үйлдлийг ч сайн хийж чадна. Энэ тохиолдолд зогсоолын дохиог ашиглаж болно. Зөвхөн арагш бус бас урагшаа зогсоход ч хэрэгтэй.

 

2. Эргэлт дээр гар тормозыг ашиглана

Энэ техник зүүн хөлөөр тормозлох техникийн адил практик их шаардана. Мөн онцгой байдлын үед эсвэл маневрлах, өвлийн халтиргаатай зам дээр эргэлт хийхэд ч хэрэгтэй. Хуурай зам дээр энэ техникийг ашиглах хэрэггүй, дугуй идэгдэж муудна.

 

1. Харагдахгүй бүсийг харахаар толио тохируулах

Хэрвээ арын толинд хоосон орон зай ихээр харагдаж байвал та толио 100% бүрэн ашиглаж чадахгүй байна гэж үзнэ. Арын толийг бүрэн тохируулахын тулд цөөн хэдэн дүрэм баримтлахад л хангалттай:

  • Жолоочийн толинд өөрийн арын хэсэг харагдахаар тохируулна.
  • Зорчигчийн хажуугийн толинд мөн л адил жолоочийн толины адил арын хэсэг харагдах ёстой.
  • Дунд толь нь арын шил яг голд нь харагдаж байх ёстой.
51
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Munguntuya Tooroikhuu

    Munguntuya Tooroikhuu

    2017/10/11 at 11:09

    ene cktlii reklmig yaj arlghiin ve unshj blhgui bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…