2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин

0

Шинээр машин худалдаж авахдаа бид ихэвчлэн чанар нь шалгарсан найдвартай брэндийг илүүд үздэг. Мөн шатахууны зарцуулалтанд ч ихээхэн анхаарал хандуулдаг. 2016 онд худалдаанд гарах шилдэг 10 машины жагсаалттай танилцана уу.

10. Audi TT Roadster

Audi TT Roadster бол гайхамшигтай. Урд гэрэл шовх хэлбэртэй, дизайн сайтай, 2.0 литрийн хөдөлгүүртэй зэрэг үзүүлэлтүүд нь Audi TT Roadster-ыг 2016 оны онцлох машин болгож байна. 48.000 долларын үнэтэй энэхүү машин энэ оны сүүлч, ирэх оны эхээр худалдаалагдаж эхэлнэ.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 1

9. Land Rover Discovery Sport

2016 онд гарахаар хүлээлт үүсгээд байгаа бөгөөд 7 стандарт суудалтай, 2.0 литр турбо хөдөлгүүр бүхий 4 цилиндртэй. 48.000 долларын үнэтэй.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 2

8. BMW M2

Дараагийн тансаг машиныг танд танилцуулахдаа таатай байна. BMW M2 нь 3 литр, 6 цилиндртэй турбо хөдөлгүүртэй, гар удирдлага бүхий дамжуулагчтай, тав тухтай суудал болон бусад үзүүлэлтүүдийг багтаасан. 60.000 орчим доллараар худалдаанд гарахаар төлөвлөж байгаа ба худалдаанд гармагцаа Америкийн зах зээлийг бут цохих нь дамжиггүй.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 3

7. Audi R8

Audi R8 нь үнэхээр гоёмсог гайхмаар үзэмжтэй бөгөөд цагт 323 км хүртэл хурдлах чадвартай, 610 морины чадалтай, дээр нь нэмээд үнэхээр загварлаг. 150.000 доллараар худалдаалагдах ба энэ оны 6-р сард худалдаанд гарах юм байна.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 4

6. Fiat 500X

Fiat 500X нь том хэмжээтэй бүтээгдсэн ба аккумуляторын үзүүлэлт сайтай, 1.4 литрийн турбо хөдөлгүүр болон 2.4 литрийн хөдөлгүүртэй, 6 хурдны хайрцаг, мөн 9-хурдны автомат дамжуулагчтай, ард талдаа замын уулзвар илрүүлэгчтэй. Америкийн зах зээлд 2016 онд гарах ба 21.000 долларын үнэтэй.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 5

5. Honda HR-V

Honda HR-V дахин давтагдашгүй онцлогтойгоор эргэн ирж байна. Өмнөх хувилбараа бодвол олон янзын зориулалттай болж сайжирсан ба CVT хүч дамжуулагчтай мөн 1.8 литрийн хөдөлгүүрээр ажилладаг зэрэг онцлогтой. Энэ жилдээ багтаад худалдаанд гарах ба хамгийн багадаа 6.000$-р худалдаалагдах гэнэ.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 6

4. Infiniti Q30

Ниссан компани комби суудлын машины үйлдвэрлэлд тэргүүн эгнээнд байсаар ирсэн ба шинэ загвараа танилцуулж байна. Infiniti Q30 машин нь 2.0 литрийн турбо хөдөлгүүртэй, 4 цилиндртэй зэрэг шилдэг үзүүлэлттэй, гайхмаар өнгө дизайны шийдэл мөн тав тухыг дээд зэргээр хангасан. Зах зээлд 2016-2017 онд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн ба 30.000$ үнэтэй.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 7

3. Alfa Romeo Giulia

Alfa Romeo Giulia нь Италийн машины брэнд ба 32.000$ үнэтэй сүүлийн үеийн загвар юм. Арын 2 дугуй нь уралдааны зориулалттай, 1.8 литрийн хөдөлгүүртэй 296 морины чадалтай зэрэг онцлогуудтай.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 8

2. Jaguar XE

Jaguar XE нь дээд зэрэглэлийн машин ба 2 литр, 4 цилиндр дизель хөдөлгүүртэй, 335 морины чадалтай 3 литр V6-р тоноглогдсон. 2016 онд худалдаанд гарах ба 40.000$ үнэтэй.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 9

1. Honda Civic Type R

Уг машин нь 2 литрийн 4 цилиндр турботой, 6-хурдны хайрцагтай ба нэмэлт 6 хайрцагтай. 45.000$ долларын үнэтэй Америкийн зах зээлд ирэх оны эхээр худалдаанд гарна.

2016 онд худалдаанд гарах шилдэг 10 автомашин 10

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. hi

    2015/04/29 at 10:15

  2. kkkk

    2015/04/29 at 10:34

    Range rover 48000 genee boondoj avah yumsan kkkk

  3. ГанболдЗочин

    2015/04/29 at 10:49

    Сэтгэгдэл *disko жижгэрэх нь

  4. Зочин

    2015/04/29 at 11:03

    Орчуулах ч гэж ёстой аллага хийжээ, яана даа!

  5. Зочин

    2015/04/29 at 11:57

    Saihan burjee zarim deer ni hehe

  6. Зочин

    2015/04/29 at 12:07

    Сэтгэгдэл *ene civic galzuu ed bna daa

  7. Зочин

    2015/04/29 at 14:34

    Брэйнтайм Робот, электроникийн сургалтын төвд 5 сарын 1-ээс эхлэх робот, электроникийн ангиудад хүүхэд нэмж элсүүлнэ. https://www.facebook.com/BraintimeMGL Холбогдох утас: 9909-9999. Төлбөр: бүх анги 90,000 Төгрөг

  8. Зочин

    2015/04/29 at 19:38

    Сэтгэгдэл *yamar geechiin tehnikiin naad zahiin medleggui nohor orchuulaa vee 6 hairtsagtai mashin gej yu yariad bgaan be 6 shatlaltai ymuu 6 araatai hurdnii hairtsagtai gej heleh uhaan alga uu

  9. Зочин

    2015/04/29 at 19:58

    Honda HR-V яагаад ч үзэмжтэй болохгүй юмаа

  10. Зочин

    2015/04/29 at 19:59

    Honda HR-V яагаад ч үзэмжтэй болохгүй юмаа

  11. Зочин

    2015/04/29 at 22:52

    Сэтгэгдэл *yu bichih geed yu ch bicheed baigaan oligtoi 6 hairtsagtai ch geh shig

  12. Bayan Mongol-d

    2015/04/30 at 04:48

    Range Rover bish LR Discovery. 48000$ bol MSRP Dealership + tax = 56-60000$. Mongold oruulj irvel Shipping + Tax geed 70.000$ orchim buyu 135.000.000T boloh yum bn da. Boondoj avah mongotei bol Mongolchuud ch bayan l bgam bn shu de. Tegeed uhsnee hiij ter uul uurhai ddeere alaltsaad onigoogoo chireed bgan.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *