
Улаанбаатар хотын гудамж талбайд хаа сайгүй л хэвтэж байдаг үнэгүй материал болох “картон” цаасыг ашиглаж ая тухтай хэрнээ муугүй загварлаг сандал хийх аргыг та бүхэнд хүргэж байна. Та гэртээ эсвэл дулаан улирал ирж байгаатай холбогдуулан зуслангийн байшиндаа амарч тухлах тухлаг сандалтай болохыг хүсвэл мэдээллийн дэлгэрэнгүйд багтсан зааврын дагуу өөрийн гараар сандал бүтээх хялбархан зөвлөгөөг дагаад хийгээрэй. Картоноор хийсэн сандал хүн суухад даах уу? гэж эргэлзэж байж болох юм, хэд хэд давхарласан картон цаасыг зөв угсарснаар уг сандал маань таны хэрэгцээг бүрэн хангаж чадах болно. Монгол залуус маань ч бас авъяас чадвар, мэдлэгээ ашиглан гадныханаас ч илүү зүйлсийг бүтээхэд боломжгүй гэх зүйл байхгүй шүү дээ.








mr jack
2015/05/17 at 08:23
good idea