Одоогоос 2050 он хүртэлх хугацаанд болох 17 чухал үйл явдал

1

Ирээдүйг харахын тулд заавал далдыг хардаг байх албагүй. Зарим нэг тохиолдолд өнөөдөр болж байгаа зүйлийг дүгнэж харахад л хангалттай.

21-р зууны эхний хагаст болох магадлалтай 17 үйл явдлыг танилцуулахаар бэлдлээ.

2019 он: Газрын зураг дээр шинэ улс бий болох магадлал

Номхон далайд байрлах Бугенвиль арал нь Папау-Шинэ Гвинейн автономит газар нутаг юм, гэхдээ 2019 онд бие даасан улс болох магадлалтай. Арлын оршин суугчдын саналын дүн шийднэ. Мөн Шинэ Каледони ч тусгаар тогтнож болзошгүй, одоогоор Францын мэдэлд байгаа арал юм.

 

2020 он: Дэлхийн хамгийн өндөр барилга сүндэрлэнэ

Өнөөдрийн хамгийн өндөр барилга бол Дубай дахь Бурж-Халиф цамхаг юм. Харин 2020 онд энэ рекордыг эвдэнэ. Тэр үед Саудын Арабад Жидда Тауэрийн барилгын ажил дуусах ажээ, өндөр нь 1007 метр.

 

2020 он: Сансарын анхны зочид буудал нээгдэнэ

Хувийн компани болох Bigelow Aerospace нь дэлхийгээс зочид хүлээн авах модуль нисгэхээр төлөвлөж байна. Уг модулын туршилт амжилттай явагдсан, өнөөдөр нэгийг нь МКС-ийнхан агуулах байдлаар ашиглаж байгаа ажээ.

 

2024 он: SpaceX пуужин Марсыг зорино

SpaceX компанийг Илон Маск 2002 онд үндэслэн байгуулсан, Улаан нүдэн гариг руу ачааны онгоц нисгэхээр төлөвлөж байгаагаас гадна анхны зорчигчийг тээвэрлэх бодолтой аж.

 

2025 он: Дэлхийн хүн ам 8 тэрбум болно

НҮБ-ын тооцоогоор 2025 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ, магадгүй 10 тэрбумаар ч тоологдохыг үгүйсгэхгүй байна.

 

2026 он: Барселон дахь Саградагийн цамхаг баригдаж дуусна

Сүм – барилгын ажил нь хамгийн олон жил үргэлжилсэн, бүр 1883 оноос эхлэн ард түмнээс хандив цуглуулж эхэлжээ. Барилгын ажлыг богино хугацаанд дуусгахад саад учруулж байгаа зүйл бол чулуун блок юм – тусгай аргаар боловсруулдаг байна.

 

2028 он: Венец амьдрах боломжгүй болно

Хот тэр чигээрээ усан доогуур орно гэсэн үг биш л дээ (магадгүй 2100 онд). Ямартай ч барилга байшин нь усанд автаж амьдрах боломжгүй болно гэж үзэж байна.

 

2029 он: Дэлхий Апофис сүүлт одтой 38,400 км зайд ойртоно

Эрдэмтдийн анхны тооцоогоор уг сүүлт одтой мөргөлдөх магадлал 2,7% байлаа. Харин тун удалгүй тооцоог үгүйсгэсэн, одоогоор Апофистой мөргөлдөх эсэх нь тодорхойгүй л байна.

 

2030 он: Арктикийн мөсөн давхарга хамгийн бага түвшиндөө хүрнэ

Арктикийн мөс жил ирэх тусам багассаар байгаа, зарим нэг тооцооны үр дүнгээс харахад 21-р зууны эцсээр зуны цагт Хойд туйлын мөс бүрэнмөсөн хайлах хандлагатай байна.

 

2033 он: “Аврора” хөтөлбөрийн дагуу Марс дээр нислэг үйлдэнэ

Европын сансар судлалын хөтөлбөр нь Сар, Марс судлах чиглэлд хандсан. Эдгээр гариг руу автомат болон нисгэгчтэй сансарын хөлөг хөөргөнө. Марс руу хүн тээвэрлэхээс гадна ачаа тээвэрлэж технологиудыг турших ба буцаад Дэлхий рүү ниснэ.

 

2035 он: Орост квантын сүлжээ ашиглахаар төлөвлөж байна

Энэ сүлжээгээр ямар нэгэн объект шилжүүлэх тухай яригдаагүй, харилцаа холбооны системийг сайжруулах тал дээр яригдаж байгаа юм.

 

2036 он: Зондууд Альфа Центаврыг судлахаар явна

Breakthrough Starshot төслийн хүрээнд Нарны аймаг руу сансрын хөлгүүдээс бүрдсэн флот нисгэхээр төлөвлөж байна. Эдгээр хөлөг онгоц нь нарны илчээр цэнэглэгдэнэ, Альфа Центавр хүртэл 20 жил нисэх бөгөөд очих цэг дээрээ амжилттай хүрсэн мэдээгээ Дэлхий рүү илгээхэд бас дахиад 5 жил шаардагдана.

 

2038 он: АНУ-ын үндэсний архивын газар Жон Ф.Кеннедигийн аллагын нууцыг дэлгэнэ

Ерөнхийлөгчийг алсан алуурчин Ли Харви Освальд хэмээгддэг хэдий ч энэ хувилбар одоо болтол эргэлзээ төрүүлсээр байгаа: энэ хувилбарт итгэх хүн маш цөөн. Ямартай ч уг аллагатай холбоотой мэдээллийг 2038 он хүртэл нууц байлгахаар шийдсэн байсан – магадгүй онцгой шалтгаан байсан биз дээ.

 

2040 он: Олон улсын цөмийн реакторыг туршилтаар ажиллуулна

Уг реакторын ажлыг 2007 онд Марселаас 60 км-ийн зайд эхлүүлсэн юм. Уг реактор нь уламжлалт цөмийн реактороос аюулгүй, ослын үед хорт бодисын хаягдал маш бага, оршин суугчдыг ч нүүлгэх шаардлага гарахгүй.

 

2045 он: Технологийн сингулярын эрин үе ирнэ

Технологийн сингулярын онолынхоны үзэж байгаагаар эрт орой хэзээ нэгэн цагт техникийн хөгжил хүн ойлгохгүйгээр маш хүнд болох ажээ. Зарим нэг нь энэ үеэр тооцоолох машины тусламжтайгаар хүн төрөлхтний интеграц хийгдэж шинэ төрлийн хүн гарч ирнэ гэж үзэж байна.

 

2048 он: Антарктидад ашигт малтмал олборлоно

“Антарктидын Хэлцэл”-ийн дагуу уг тивийг царцаасан байгаа, Антарктид өөрөөр цөмийн бодисгүй бүсээр зарлагдсан. Ашигт малтмал олборлох ямар нэгэн ажиллагаа явуулахыг хорьсон байгаа, харин 2048 оноос хойш Хэлцлийг эргэн харахад хүрнэ.

 

2050 он: Марсыг колончлох ажил явагдана

2050 он гэхэд Марс дээр колончлогч нар очиж суурьшина, тэд Mars One төслийн хүрээнд хүрэлцэн очих юм. Үүнээс өмнө эрдэмтдэд шийдэх асуудал багагүй бий. Стив Вознякийн хэлж байгаагаар бид өөр ямар ч гариг дээр очихгүй гэжээ. Тэгэхээр амьдраад л үзнэ дээ.

92
ГайхмаарГайхмаар
37
Ха ХаХа Ха
21
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enerlen Bultvvsh

    Enerlen Bultvvsh

    2017/10/11 at 13:42

    .

  2. Б. Ариука

    Б. Ариука

    2017/10/12 at 04:06

    Сс

  3. Bold Byron

    Bold Byron

    2017/10/12 at 15:33

    Ene Bagsh , Emch nariin Jagcaaliin zoxion baiguulagchdad xyrgex YG -iig sharlej egeerei . ene 50 tom kompanii ashigiin tatbariig 10%-iar l nemegdyylmeer baixiin Tegbel bagsh bitgii xel teriin alban xaagchuudiin Tsaling ch nemex bolomjtoi baimaar Jijig , dund yildberyyd xamaaraxgyi!!!
    MӨH — Ix xuraliin gishyydiin erx ashgiig xendcen acuudaliig Ard tymneer canal acuulga ybuuldag negdcen cictem bii bolgomoor bna aaa. Naad ix xuraliin gishyyd chini bygd xubiin kompanitai uchir ter tom kompaniudiin tatbar nemexiig daraad baigaa um. Tyr zuur Ediin zacag muu baigaa yed ni 10 jiliin xugtsaatai tyr 20% nemcen ch yaadagiin.!!!!
    MCS, Nomin, Sansar, Orgil zereg Calbaraa neegeel baigaa minii medex tomchuud baigaal bna tyr Calbar neexgyi baigaagaa ideed cuuj baij bno xedxen jil bucdiigaa bodood .Xegjingyi ornuudad 45, 65 % xyrtelch nemcen baidag gecen ASHGIIN TATBAR-iig ni. YYniig xeregjyylj tsalingaa nemex talaar Bygdeeree negdej boctsgooe oo

  4. Эрхэм ноён / Эрхэм ээ, Би Хувь нийлүүлэгч ба санхүүгийн оператор. Та хувийн, хувь хүн, дэлхийн хаана ч байсан, дампуурсан, банкнаас хоригдож, банкуудын тааламжгүй, хувь хүний хооронд мөнгө зээлэх хэрэгцээ байгаа тул Ноцтой, үнэнч шударга хүмүүст зээлийг ердийн цагт 3%, маш энгийн, хүндрэлгүй нөхцөлтэйгээр нөхөн төлж болно. Би мөн бүх төрлийн хөрөнгө оруулалт, зээлийг хийдэг. Миний зээлийн санал богино, дунд, урт хугацаатай. Миний шилжүүлгийг аливаа этгээдэд хэлцлийн аюулгүй байдлын үүднээс Банкинд даатгуулдаг. Хэрэв та хувийн хаягаараа надтай холбоо барина уу EMAIL: [email protected]
    NB: Зээл нь таны төлөө хийгдсэн бөгөөд буцаан олгох ёстой. Та амласнаасаа өмнө эргэн төлөх чадвараа шалга.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *