Намрын улиралд үүсэх ядаргаа, сэтгэл санааны өөрчлөлтийг хэрхэн ялан дийлэх вэ?

0

Дундад зууны тэртээгээс л улирлын өөрчлөлттэй холбоотойгоор сэтгэл санаа өөрчлөгдөж байгааг анзаарч судалж эхэлсэн байна. Энэ байдлыг Норманн Розенталь 1984 оноос эхлэн нухацтай судлаж эхэлжээ. Тэрээр “улирлын шинжтэй сэтгэл санааны өөрчлөлт” гэх нэр томьёог ашиглахыг санал болгов: намрын улирал ирэх үеэр амттан эсвэл гурилан зүйлд татагдах, эрч хүч дутагдах, нойрмоглох, ихээр ядрах, анхаарал төвлөрөл муудах, хүнтэй харьцахаас зайлсхийх, бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаад хавар цаг нэгэнт ирэхэд эргээд хэвийн эрч хүчтэй амьдралдаа эргэж ордог хүмүүсийг хамруулжээ.

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүдээс сүүлийн хоёр жил илэрсэн бол дараах зөвлөгөөг дагахыг хичээнгүйлэн хүсэж байна:

1. Мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх. Улирлын шинжтэй стрессийг тоолгүй орхиж болохгүй. Магадгүй даамжирсан тохиолдолд өөр бусад өвчний эх үүсвэр болохыг үгүйсгэхгүй.

2. Эмчилгээний зохих аргыг хэрэглэнэ. Үүнд эмчийн бичиж өгсөн эмийг уух, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах, гэрлэн эмчилгээг хослуулна. Танд тохирох тодорхой эмчилгээг эмчлэгч эмч хэлж өгнө. Дур мэдэн эмчилгээ хийхийг хориглоно.

3. Амьдралын эрүүл хэв маяг баримтална. Согтууруулах төрлийн ундаа болон өөр бусад муу зуршлаасаа сална.

4. Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг байнга дэмжинэ, долоо хоногтоо 3-5 удаа биеийн тамираар хичээллэхийг эрмэлзээрэй. Эрүүл мэндийн асуудалтай бол явганаар явах нь гаж нөлөөгүй.

5. Ажлын байрны таатай нөхцлийг бүрдүүлнэ.

6. Өрөөний засал чимэглэлийн ерөнхий өнгө нь зөөлөн байх бөгөөд тод өнгөөр чимж өгнө – энэ арга нь таны сэтгэл санааг сэргээх эмчилгээний нэгэн төрөл.

7. Үзэл бодлын эрүүл ахуйг хангана. Өөрийгөө дутуу үнэлэх, азгүйтлийн тухай бодлоо хаяж тархиа цэвэрлэх бие даасан эмчилгээ хийнэ. Өөртөө асуулт тавь: тодорхой асуудлыг шийдвэрлэхэд сөрөг үзэл бодол хэрхэн нөлөөлж болохыг төсөөл. Хэрвээ өөрөө бие даан хар бодолтойгоо тэмцэж чадахгүй байвал эмчид хандаж туслалцаа аваарай. Эмч танд энгийн бөгөөд үр дүнтэй эмчилгээний арга техник зааж өгнө.

8. Гунигт автахдаа дуугаа бүү хураа. Өөртөө шигдэх хэрэггүй, асуудлаа найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаж шаардлагатай бол туслалцаа, дэмжлэг ав. Танд тустай зөвлөгөө өгч чадахгүй ч гэлээ тэд таны сэтгэлийг ойлгоно.

5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bat-Ölzij Mönhnaszan

    2017/10/11 at 16:34

    Хүссэнээр байдаггүй байхгүй хорвоо том өвдөлт. Энэ бол хүн болгонд байдаг асуудал. Бага иргэд хүссэнээр нь болгосонгүй гэж орилж хашгирч бөөн аюул асуулал үүсдэг. Том иргэнд ч.

  2. Ц. Энхжин Slen BP уншицгаа бацаанууд

  3. Ц. Энхжин

    2017/10/11 at 23:06

    Hicheeleee unsh ?

  4. Tumendemberel Namsrai

    2017/10/12 at 15:02

    Би энэ ядаргаа стресииг би 2 цаг ниитиин бүжигэнд явж ялан диилж ба та ,…,

  5. Bold Byron

    2017/10/13 at 11:53

    TOM AKUL kompaniudiin Tatbariig nemyylj Tsalin Nemex gartsaa oltsgooe ooo !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Ene Bagsh , Emch nariin Jagcaaliin zoxion baiguulagchdad xyrgex YG -iig sharlej egeerei . ene 50 tom kompanii ashigiin tatbariig 10%-iar l nemegdyylmeer baixiin Tegbel bagsh bitgii xel teriin alban xaagchuudiin Tsaling ch nemex bolomjtoi baimaar Jijig , dund yildberyyd xamaaraxgyi!!!
    MӨH — Ix xuraliin gishyydiin erx ashgiig xendcen acuudaliig Ard tymneer canal acuulga ybuuldag negdcen cictem bii bolgomoor bna aaa. Naad ix xuraliin gishyyd chini bygd xubiin kompanitai uchir ter tom kompaniudiin tatbar nemexiig daraad baigaa um. Tyr zuur Ediin zacag muu baigaa yed ni 10 jiliin xugtsaatai tyr 20% nemcen ch yaadagiin.!!!!
    MCS, Nomin, Sansar, Orgil zereg Calbaraa neegeel baigaa minii medex tomchuud baigaal bna tyr Calbar neexgyi baigaagaa ideed cuuj baij bno xedxen jil bucdiigaa bodood .Xegjingyi ornuudad 45, 65 % xyrtelch nemcen baidag gecen ASHGIIN TATBAR-iig ni. YYniig xeregjyylj tsalingaa nemex talaar Bygdeeree negdej boctsgooe oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *