“Хамгийн чухал зүйл”

0


НҮБ-ын томилолтоор дүрвэгсдэд туслах үүрэг хүлээн ажиллаж байх үедээ гэрэл зурагчин Брайан Сокол “Хамгийн чухал зүйл” нэртэй дараах фото төслийнхөө зурагнуудыг авчээ. Энэхүү төсөл нь дүрвэгчид өөрт нь хамгийн чухал, нэн хэрэгтэй гэж үзсэн нэг зүйлээ барин зургаа авахуулахад чиглэсэн байв. 2011 оны 11-р сард Суданы Хөх Нил болон Өмнөд Суданы Дээд Нилийн хилийн дунд 105,000 гаруй дүрвэгч түр хоргодож байсан үе. Олон мянган дүрвэгчид орон гэрээсээ хүчээр дайжин нүүж, аюултай газраар хоол, унд, эмнэлгийн тусламжгүйгээр олон хоног явж байсан юм.

Брайан Сокол тэднээс хамгийн чухал зүйл нь юу болохыг асуухад хүн бүр харилцан адилгүй хариултыг өгсөн бөгөөд тэд хэрхэн хариулсныг дараах зургуудаас үзэхийг урьж байна.

1. 10 настай Мэри охины хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь түүний усны сав гэнэ. Өмнөд Судан

2. 60 юмуу 70 настай Рокын хувьд хамгийн чухал зүйл нь сүх бөгөөд тэрээр үүнтэйгээ байхад гал асаах модоо жижиглэж бэлтгэхээс гадна гэр бүлдээ зориулсан жижигхэн сууц ч бариад өгчихөж чадна гэнэ.

3. 20 настай Магбулагийн хувьд хоолны сав нь хамгийн чухал аж. Энэ савандаа тэр өөртөө болон гурван охиндоо хоол хийдэг.

4. 27 настай Ал Хаягийн хувьд хамгийн чухал зүйл нь энэ ташуур. Үүнгүйгээр тэр 50 ямаагаа хариулж чадахгүй.

5. 75 настай Шари өөрийн хамгийн үнэт зүйлээр барьж байгаа саваагаа нэрлэжээ. Тэрээр 6 жилийн өмнө хараагүй болох үеэсээ эхлэн энэ савааг барьж яваа ба үүнгүйгээр үхэх болно гэжээ. Түүнийг 40 настай хүү Осман болон энэ саваа хоёр хөтөлж явдаг аж.

6. 22 настай Доулын үнэт зүйл нь маш өвөрмөц. Залуу бүсгүй зураг дээр үүрсэн байгаа савлуур сандлаа хамгийн чухал зүйлээрээ нэрлэсэн бөгөөд Өмнөд Суданы Габанитагаас хийсэн 10 хоногийн аялалынхаа үеэр энэ савлуур сандал дээр хүүхдүүдээ үүрэн явсан байна. Учир нь энэ урт замыг туулахад хүүхдүүд нь зарим үед маш их ядарч, хөлөө ч зөөж чадахгүй болдог байсан учир энэ савлуур сандлаа ашигладаг байжээ.

7. 10 настай Ахмед хүү Како нэртэй сармагчнаа хамгийн чухал зүйлээ гэж үздэг. Өмнөд Суданы Таги суурингаас тав хоног явж ирсэн тэдний хувьд маш муу нэг зүйл болсон нь тэд гэрээсээ гарахдаа хайртай илжгээ орхисон явдал гэнэ.

8. Хассаны хувьд хамгийн чухал зүйл нь түүний хоосон хэтэвч аж. Өмнөд Суданы хил рүү хийсэн 25 өдрийн аялалын хугацаанд гэр бүлийнхэндээ хоол хүнс авч өгсний дараа Хассаны хэтэвч хоосроод байгаа нь энэ юм.

9. 21 настай Ховардын хамгийн чухал зүйл болох урт хутга нь Өмнөд Суданы хил рүү ирэх 20 хоногийн аялалын турш эхнэр, зургаан хүүхэд, 20 үхрээ хамгаалахад нь тусалжээ.

10. 55 настай Хаягийн өмссөн хээтэй нөмрөг түүнийг зээ охиноо үүрч явахад нь хэрэг болдог учир хамгийн чухал зүйл нь гэж тооцогддог байна.

11. Торьямагийн хамгийн чухал зүйл бол энэ хуванцар савнууд. Тэр үүнийхээ нэгэнд нь ус, нөгөөд нь тос хийж явдаг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/27 at 22:34

    baigaa zuildee setgel hangaluun baitsgaay

  2. Zetsu_akatsuki

    2013/04/04 at 09:30

    minii xamgiin chuxal zuil ene computer bi tvvngvigeer foreveralone kkk

  3. eggy0906

    2013/04/06 at 13:55

    21 nastai 6 huuhdee hamgaalsan genuu

  4. Зочин

    2015/08/20 at 16:01

    ENE AFFRICA ulsuudiin dundaj naslalt 40-50 baidag 20 nas bol bidnii huwid 40 nastai duitshuits naslalat ym tiimdee ch tsarai edr n 40 hurch ywaa huniihtei oiroltsoo haragdaj bgaa 6 huuhed gedeg bol zuer too hed ch bai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *