Хүүхдийн уран сэтгэмж болон бүтээлч санаачлагыг томчууд хэзээ ч гүйцэж чадахгүйг гэрчлэх 16 гэрэл зураг

0

Хүүхдүүд өөрсдийнхөө тусдаа ертөнцөд амьдраад байна уу гэлтэй санагддаг үе танд бий юу? Тэд өөрсдийнхөөрөө сэтгэж, логик сэтгэлгээ гаргадаг. Томчууд бид өөрсдийгөө тэднээс илүү их зүйл мэддэг гэдэгт итгэлтэй хэдий ч хүүхдүүд заримдаа аливаа асуудлыг тэс өөр өнцгөөс харж шийдэх нь бий. Тэд бэлэг, тоглоом, тэр ч бүү хэл ахуйн жирийн зүйлийг өөрсдийнхөөрөө хүлээж авч тэс өөрөөр хандана. Энэ үед эцэг эхчүүд яахаа мэдэхээ болих үе ч гарна: хүүхдийнхээ өмнөөс ичиж нүүрээ гараараа нуух уу эсвэл хайртай хүүхдийнхээ төгс ухаанд баярлах уу?

Найзындаа зочилж ирсэн чинь дүү нь ингээд сэлж байгааг харлаа

NickTooSwaggy

 

Урьд шөнө охин маань хар дарж зүүдэлжээ. Өөрийгөө хамгаалах арга олсон л гэнэ шүү

mumami

 

Хүүхдийнхээ багшаас гэрэл зураг авах их дуртай, хүү маань ямар нэгэн хэмжээгээр хичээлдээ ахиц дэвшил гаргаж л байгаа бололтой

traskrogers

 

Номноосоо салж чадахгүй, гэхдээ модтой чихрээ ч бас долоомоор байх үед

Lady_of_Shadows

 

Зул сарын баяраар дүүгийн надад өгсөн бэлэг

341913

Зурвас: “Бэлэг нь дагалдаагүй болно”

 

Тийм дээ, бүгдийг хүндрүүлэх ямар хэрэг байгаа юм бэ?

davmeva

 

Томчуудыг нь багыгаа сайн хараарай гэж хэлсэн юм

TacoBellionaire

 

4 настай хүү маань чимээгүйхэн чихэр xулгайлж идэхийн тулд ийм байгууламж босгожээ

luckymethod

 

Гадил үнэхээр хэрэгтэй жимс юм

temujin77

 

Хүү хичээлдээ очсоныхоо дараа л зүүн хөлийн хоёр гутал өмссөнөө ойлгожээ

pandolando

Тэгээд цаас, скочоор өөртөө гутал хийсэн байна. Нэгэн зэрэг бахархах бас айх сэтгэл төрлөө.

 

Гурван настай хүүгээ чихэр аваад идчих вий гээд шкафандаа тусгай түлхүүр зүүсэн юм. Тэр чаджээ

Anxiety-Aficionado

 

Хүүхэлдэй үзмээр байгаа бол шалан дээрх тоглоомоо хураа гэсэн чинь:

alyssasiobhan07

 

Түүний уран сэтгэмжийг гүйцэх хүн олдох нь уу?

michellehas2ls

 

Хүү маань хувийн өмч хөрөнгөндөө маш хянамгай ханддаг

SFW_accounts

 

Гүзээлзгэнийг нэг дор бүгдийг нь битгий идээрэй гэсэн юм

KCroasmun

 

Гадаа сайхан байна, гарч тогловол яасан юм бэ гэж хэлэхдээ ийм утгаар хэлээгүй юм л даа

reviewstl

Бяцхан охид, хөвгүүд сэтгэлгээгээрээ хэнийг ч гайхшруулж чадна.

12
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *