Бяцхан үрсийн ирээдүйн төлөө хүүхэд үрчилж авч, дэлхий дахинд сайн сайхны үлгэр жишээ болж бусдад урам зориг хайрласан 16 алдартан

0

Цахим сүлжээ, интернэт хэрэглээ нэмэгдсэн өнөө цаг үед алдартнуудын амьдрал ямар чинээлэг сайхан, тусламж хэрэгтэй үед дэргэд нь байх хамт олон ямар их байдгийг бид харж мэддэг болсон билээ. Гэхдээ эцэг эх болох үедээ тэд бидний л нэгэн адил замыг туулж өнгөрүүлдэг гэвэл хилсдэхгүй. Манай сайт уншигч танд хүнд хэцүү нөхцөлд байсан хүүхдүүдийг үрчилж авч, төрсөн хүүхэд шигээ хайр халамжаар дүүрэн өсгөсөн алдартнуудын талаар хүргэж байна.

1. Tom Cruise болон түүний хүү Connor

Noel Vasquez / Getty Images Entertainment / Getty Images

Нэрт жүжигчин Tom Cruise хоёр дахь эхнэр Nicole Kidman-ий хамтаар 2 хүүхэд үрчилж авсан байдаг. Тэднийг Isabella Jane болон Connor Antony гэдэг ажээ. Connor Antony өдгөө 26 настай бол түүний эгч Isabella Jane 29 настай.

 

2. Charlize Theron болон түүний охид болох Jackson, August нар

© charlizeafrica / instagram

Charlize Theron 2012 онд Jackson, 2015 онд August нарыг үрчилж авсан бөгөөд хүүхэд өргөж авах талаар эртнээс бодож явдаг байсан гэжээ. 2019 онд тэрбээр охин Jackson нь трансжендер гэдгийг олон нийтэд ил болгосон юм. Энэ тухай тэрээр тэр энэ шийдвэрийг өөрөө гаргаагүй, хүн төрөхдөө л хаана байх, хэн болох нь тодорхойлогдсон байдаг хэмээжээ.

 

3. Diane Keaton болон түүний хүү Duke, охин Dexter

Michael Kovac/Getty Images for AFI)

50 насандаа ээж болохоор шийдсэн Diane Keaton 1996 онд охин Dexter-ийгээ, 2001 онд хүү Duke-ийгээ өргөж авч байжээ. Хожим тэрээр эх хүн болсноосоо хойш би тэс өөр нэгэн болсон хэмээн өөрийгөө тодорхойлж байв.

 

4. Katherine Heigl болон түүний охид болох Adalaide, Nancy Leigh нар

© katherineheigl / instagram

Katherine Heigl өөрийн нөхөр Josh Kelley-тэй 2007 онд гэр бүл болж, 2009 онд Солонгос охин Nancy Leigh-ийг өргөж авсан юм.

© katherineheigl / instagram

Үүнээс 3 жилийн дараа тэд хоёр дахь охин Adalaide-ыг үрчилж авсан бол 2016 онд тэрээр хүү Joshua Bishop-ыг төрүүлсэн юм.

 

5. Hugh Jackman болон түүний охин Ava

Alo Ceballos/FilmMagic

Hugh Jackman болон Deborra-Lee Furness нар 1996 оны 4-р сард гэр бүл болсон ч үр зyлбасан тул Oscar болон Ava нэртэй хоёр хүүхдийг үрчилж авсан юм.

 

6. Viola Davis болон түүний охин Genesis

Axelle/Bauer-Griffin/FilmMagic

Тэрбээр 2003 онд жүжигчин Julius Tennon-той гэрлэж, 2011 онд хамтдаа бага насны охин үрчилж авахаар шийдсэн аж. Viola Davis нь мөн нөхрийнхөө өмнөх гэрлэлтээс үлдсэн 2 хүүхдийн хойд эх билээ.

 

7. Sharon Stone болон түүний хөвгүүд болох Roan Joseph, Quinn Kelly болон Laird Vonne нар

Sharon Stone-ий хэд хэдэн удаагийн хүүхэдтэй болох оролдлого бүтэлгүйтэж, үр зyлбаж байсан бөгөөд хожим нөхөр Phil Bronstein-тэй хүүхэдтэй болж чадахгүй гэдгээ мэдсэн байдаг. Улмаар тэд 2000 онд Roan Joseph Bronstein, 2005 онд Laird Vonne, 2006 онд Quinn Kelly Stone нарыг үрчилж авсан юм.

 

8. Thomas Rhett болон түүний охин Willa

© laur_akins / instagram

2017 онд америк дуучин Thomas Rhett болон түүний гэргий Lauren Akins нар 2 настай Уганда охин болох Willa Gray Akins-ыг үрчилж авахаар болсноо мэдэгдэж байсан юм. Тухайн үедээ Lauren Akins охин Ada James Akins-ыг тээж байсан гэдэг. Өдгөө тэд 3 хүүхэдтэй болсон бөгөөд бага хүү Lennon Love Akins нь 2020 оны 2-р сард төржээ.

 

9. Connie Britton болон түүний хүү Eyob

© conniebritton / instagram

2011 оны 11-р сард Connie Britton хүү Eyob-ийгоо 2 сартай байхад нь үрчилж авч байв. Энэ тухайгаа тэрбээр дурсан ярихдаа, “Юунд орооцолдож байгаагаа мэдэхгүй байсан ч ээж болохыг л туйлын ихээр хүсч байлаа” хэмээсэн байдаг.

 

10. Madonna болон түүний хүүхдүүд болох Esther, Stella, David Banda, Mercy James

© madonna / instagram

2006 онд тэрбээр Малави улсын нэгэн асрамжийн газраас хaтгалгаа туссан 1 настай хүү David Banda-г үрчилж авч, бүхий л хайр халамжаа хүүдээ зориулж байсан гэдэг. Харин 2007 онд тэрээр xумхаа өвчнөөр шaналж байсан 4 настай Mercy James-ийг өргөж авчээ. Хожим тэрээр 2017 оны 2-р сард мөн Малави улсаас ихэр охид болон Esther, Stella нарыгаа үрчилж авч байв.

 

11. Ewan McGregor болон түүний охин Жамъян

Gregg DeGuire/FilmMagic

Ewan McGregor өдгөө 4 охинтой бөгөөд тэдний нэг нь 20 настай Монгол охин Жамъян юм.

 

12. Mary-Louise Parker болон түүний өргөмөл охин Caroline Aberash, төрсөн хүү William Atticus

© esther_mcgregor / instagram

Ганц бие ээж Mary-Louise Parker 2007 онд бүл нэмэх шийдвэр гаргаж Этиоп гаралтай охин Caroline Aberash Parker-ыгаа үрчилж авч байжээ. Этиоп улсаас хүүхэд үрчилж авах болсон шалтгаанаа тэрбээр, “Тусламж хэрэгтэй байгаа газарт л очихыг хүссэн” хэмээн тайлбарлаж байв.

 

13. Denise Richards болон түүний охин Eloise

© deniserichards / instagram

Denise Richards төрснийхөө дараа тун удалгүй Eloise охиныг үрчилж авч, ээжийнхээ дурсгалд зориулж Joni хэмээх нэрийг нь өгч байжээ. Тэрбээр мөн өмнөх гэрлэлтээсээ Charlie Sheen, Lola Rose болон Sam нэртэй 3 хүүхэдтэй.

 

14. Sheryl Crow болон түүний хүү Wyatt

Gregg DeGuire/FilmMagic

Алдарт дуучин 2007 онд Wyatt, 2010 онд Levi нэртэй хүүхдүүийг үрчилж авч байв. Тэрбээр хүүхэдтэй болсон тухайгаа, “Гэрээсээ хол байх өдөр хоногууд цөөрч, юу чухал, юу чухал биш талаар ахин бодоход хүрсэн” хэмээн ярьж байжээ.

 

15. Jillian Michaels болон түүний охин Lukensia

David Livingston/Getty Images

Jillian Michaels 2012 онд Гайти улсаас охин Lukensia-гаа удаан хугацааны үрчлэх ажлын дараа өргөж авч чадсан юм. Мөн тэрбээр өмнөх найз залуу Heidi Rhoades-аас 2 хүүхэдтэй билээ.

 

16. Emma Thompson болон түүний гэр бүл

Ian West/PA Images via Getty Images

2003 онд Emma Thompson нөхрийн хамтаар Рванда улсад зочлох үеэрээ “Дүpвэгсдийн зөвлөл” тусламжийн газарт байсан 16 настай Tindyebwa Agaba хүүтэй анх танилцжээ. Tindyebwa Agaba нь өмнө нь насанд хүрээгүйчүүдийн цэpэгт татагдан тyлалдаж байсан нэгэн аж. Улмаар тэд түүнийг зул сарын оройн зоогонд урьж, Шотланд руу амралтаар хамтдаа явж, улмаар ойртон дассаар нэгэн гэр бүл болжээ. Цуcан холбоогүй ч гэр бүл гэх бүхнээс тэргүүнд байх нэгэн зүйл тэднийг холбож байдаг хэмээн Emma Thompson хожим ярьсан юм.

Хүүхэд үрчилж өсгөсөн өөр ямар алдартан байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт тэдний түүхийг бидэнтэй хуваалцаарай.

24
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *