Хүүхдээ хэрхэн аз жаргалтай болгон өсгөх вэ?

1

Масару Ибука бол маш олон авьяастай, хувирамтгай Япон хүн юм. Тэрээр Sony-гийн үүсгэн байгуулагч, хүүхдийн сэтгэл судлал болон сурган хүмүүжүүлэх аргыг гүн судалсан нэгэн бөгөөд “гурван наснаас хойш хэтэрхий оройтсон байна” гэдэг хүүхдийн хөгжлийн өвөрмөц аргыг бий болгосон нэгэн юм.

Тэрээр хүүхдийг хөгжүүлэхдээ гоц нэгнийг бий болгох гэж хүмүүжүүлж болохгүй гэж үргэлж анхааруулдаг аж. Тэрээр бичихдээ: “Бага насны боловсролын гол зорилго нь хүүхдийг аз жаргалтай болгон өсгөх юм. Хүүхдэд сайхан дуу сонсгож олон төрлийн гадаад хэл сургаснаараа хөгжимчин, хэл шинжээч болгох зорилготой бус. Харин хүүхдэд амьдралаас ямар их аз жаргалыг олж авч, түүнд хязгааргүй боломж чадвар бий гэдгийг мэдрүүлэхэд оршино” гэжээ.

Бид танд Масару Ибука-гийн “Гурван наснаас хойш хэтэрхий оройтсон байна” номын хүүхэд хүмүүжүүлэх зарим гол зөвлөгөөг хүргэхийг зорилоо. Тухайн цаг үед эдгээр зөвлөгөөнүүд шинэлэг зүйл байсан бол өнөө үед халамжит эцэг эхийн ёс зүйн хэм хэмжээ болж байна.

Масару Ибукагийн чухал зөвлөгөөнүүд

1. Хүүхдийг багаас нь хүн төрөлхтөний шилдэг амжилтуудаар хүрээл. Классик дуу сонсгох, уран зураг харуулах, мөн уран зохиол уншиж өгч бай.

2. Хүүхдийнхээ гараас хөтөлж бай. Мэдрэхүйн харилцаа нь хүүхдийн оюун санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

3. Хүүхэдтэй хэлээ хазаж бүү ярь. Түүнийг төрсөн цагаас нь эхлэн насанд хүрсэн хүний хэлээр ярилц.

4. Өдөр бүр хүүхэдтэйгээ хичээллэ. Тэр ч байтугай нэг өдрийн хичээл гайхалтай үр дүнд хүргэдэг.

5. Хүүхдийн дэргэд бүү хэрэлд. Таны хүүхэд түгшүүр болон сөрөг энергийг маш эмзэг хүлээж авдаг.

6. Хүүхэддээ хамт унтах боломж олгоорой. Хамтдаа унтах нь хүүхдийн хөгжилд нөлөө үзүүлнэ.

7. Хүүхдийнхээ бусад хүүхдүүдтэй харьцах хүслийг нь дэмж. Энэ нь хүүхдийн оюун ухаан, өрсөлдөх чадвар, нэгт байх хүслийг нь гайхалтай өдөөж өгдөг.

8. Хүүхдийнхээ хүссэн зүйлийг нь хориглохгүй байх мөн маргалдахгүй байх нь тийм ч сайн биш юм. Маргаан нь хүүхдийн харилцааны чадварыг хөгжүүлдэг.

9. Хүүхдийнхээ хийж буй зүйлийг бүү хорь. Түүний өөрийн гараар хийж байгаа зүйл оюун ухаан, бүтээлч чадварыг нь хөгжүүлдэг.

10. Магтаал болон зэмлэлээ бүү хэтрүүл. Ялангуяа эрэгтэй хүүхдийг ажил хийвэл магтаж, бага шийтгээрэй.

11. Өөрийн “сайн”, “муу”-гаар хүүхдийнхээ толгойг бүү эргүүл. Хүүхэд чинь таны тусламжтай амьдралын туршлага сууж юу зөв, бурууг өөрөө ялгадаг болох болно.

12. Хүүхдийнхээ ямар нэг сонирхолыг төрүүлж түүнийг нь дэмжээрэй. Үүнд зайлшгүй шаардлагатай нөхцлийг бүрдүүлээрэй.

13. Ярьсан зүйлсээ давт. Энэ нь хүүхдийн тархинд сайнаар нөлөөлнө.

14. Хүүхдэд зөвхөн ээж биш мөн аав хэрэгтэй. Хүүхэд аав хоёрын хооронд харилцааны хязгаарлалт байж болохгүй.

15. Хүүхдийн төсөөллийг тэнэг гэж бүү бод. Мөрөөдөж, төсөөлөх нь хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлнэ.

16. Хүүхдээ өөрийн өмч мэт бүү харьц. Ингэснээр хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болдог.

17. Хүүхдийн хүрэлцэх мэдрэхүйг хөгжүүл. Жоохон хүүхдэд төрөл бүрийн материалаар хийгдсэн зүйлийг бариул – зөөлөн, хатуу, хүнд, хөнгөн, гөлгөр, барзгар.

18. Хүссэн бүхнийг нь бүү худалдан авч өг. Илүүдэл тоглоом хүүхдийн анхаарал төвлөрөхөд саад болдог учир дараа нь юм сурахад хүндрэл гарах болно.

19. Жижиг детальтай тоглоомоор хүүхдээ тоглуул. Бүх зүйлийг өөрөө цуглуулан хийснээр хүүхэд маш их баяр баясгаланг мэдрэх болно. Бэлэн тоглоомын эрин үед ийм мэдрэмжийг хүүхдүүд ховор мэдрэх болсон шүү дээ.

20. Жижигхэн зүйлсээр хүүхдээ хөгжүүл – баримал, хайчилбар, цаас нугалах гэх мэт. Бидний мэддэгчлэн “хүүхдийн оюун ухаан түүний хурууны үзүүр дээр бий”.

21. Хүүхэдтэйгээ явган зугаал. Алхалт маш чухал ач холбогдолтой. Алхах үед 639 булчингийн 400 нь ажилладаг.

22. Хүүхэд ямар нэг зүйл хийх үед үр дүнд нь чухал ач холбогдол бүү өг. Хамгийн гол нь түүнд үр дүн нь бус үйл явц нь чухал шүү дээ. Хэр их хөдөлмөрлөмөөр байна түүгээр нь л байлга.

23. Хүүхдийн хүслийг бүү хорь. Түүний хүсээгүй зүйлийг хийлгэх нь өөртөө итгэх итгэлийг нь багасгах болно.

24. Хүүхдийн өвөрмөц сэтгэлгээг дэмж. Энгийн сэтгэлгээтэй хүмүүс энгийн л хүүхдийг хүмүүжүүлэх болно.

25. Хүүхэд хүмүүжүүлэхээс өмнө эцэг эхчүүд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй.

Эцэст нь Масару Ибука-гийн өөр нэг сайхан ишлэл бол:

“Хүүхдэд хамгийн сайн хүмүүжил бол – эхийн хайр. Эцэг эхийн хамгийн чухал ажил бол – хүүхдээ хүмүүжүүлэх. Хэрэв тэд үүнтэй санал нийлэхгүй байгаа бол юуны учир тэд хүүхэдтэй болсон юм бэ?”

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *