2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд

0

Энэ жил амьдралыг илүү хялбарчилсан зугаатай маш олон тооны шинэ бүтээлүүд нээлтээ хийсэн. Бид тэдгээр бүтээлүүдээс хамгийн сонирхолтойг нь цуглуулан танд хүргэх гэж оролдлоо.

Аюулгүй ачааны машин

Итгэмээргүй санагдаж байна уу? Samsung аль хэдийнээ энэ технологийг Аргентинд нэвтрүүлээд эхэлсэн байгаа аж. Урдаа яваа ачааны машиныг гүйцэх гэж давхих машинууд осолд ихээр ордог тул ослоос сэргийлэхийн тулд үүнийг бүтээжээ.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 1

Ховерборд

Хагас нь сегвей, хагас нь скейтборд. Биеийн жингээ шилжүүлэх замаар удирддаг. Үүн дээр төрөл бүрийн үзүүлбэр үзүүлж болохоос гадна бүжиглэж болно гээд бод доо.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 2

Хийсвэр ертөнцийн дараагийн төвшин

Google компани биднийг хийсвэр ертөнц рүү нэг алхам ойртуулан Google Glass-ийг танилцуулсан бол Microsoft тус амжилтыг дараагийн төвшинд хүргэн Microsoft HoloLens-ийг худалдаанд гаргав. HoloLens нь аливаа зүйлийг бүрэн хэмжээгээр загварчлах боломжийг олгодог байна. НАСА Ангараг гаригийн гадаргууг загварчлахын тулд HoloLens-ийг ашиглаж байгаа юм байна.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 15

Хоол хийж сурахад туслах хайруулын таваг

Хайруулын таваг хангалттай халсан болов уу, одоо хутгах хэрэгтэй болов уу, хоол бэлэн болсон болов уу эсвэл дахиад жоохон хүлээх хэрэгтэй юм болов уу гэж дахин эргэлзэх шаардлагагүй боллоо. Энэхүү хайруулын таваг жишээ нь зөөлөн гал дээр стейк шарж байхад танд хэзээ эргүүлэхийг зааж өгөх гэх мэтчилэн олон зүйл дээр чиглүүлж өгөх болно.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 3

Ус цэвэршүүлдэг ном

Энэ номын хуудаснууд нь усан дах бактерийг 99% хүүртэл шүүн цэвэршүүлдэг. Хэрэглэх заавар нь номын хуудсан дээр бичээстэй байдаг.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 4

Энергиэр цэнэглэдэг гоймон

Эдгээр гоймонгуудыг улаан буудайнаас бус харин вандуйнаас гарган авчээ. Энэ нь хоёр дахин их уураг, дөрөв дахин их эслэг агуулах боловч нүүрс төрөгч болон цардуул бага агуулах болно. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компани ийм аргаар зутан болон пицца хийх төлөвлөгөө боловсруулж байгаа юм байна

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 5

Далайн хог сорогч

Тороор далайн хог хаягдлыг түүнэ гэдэг зардал ихтэй, цаг хугацаа их шаардсан үйл явц юм. Энэ төслийг хөгжүүлэгчид 100 км урттай хөвөгчийг байрлуулан далайн урсгалыг ашиглан хог хаягдлыг авах санаа гаргажээ.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 6

Програмчилж сургадаг бөмбөг

Програмистын эрэлт хэрэгцээ хурдацтайгаар өсөж байгаа тул Made by Many компани хүүхдүүдийг бага наснаас нь сургахыг санал болгож байна. Hackaball – энэ нь гар утасны программтай төстэй бөгөөд хэрэглэгчдэд хэзээ, хэрхэн програмчлах тухай заадаг тоглоом юм.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 17

Агаарын бохирдол илрүүлэгч

Энэ төхөөрөмж нь биднийг бохир агаараар амьсгалуулахгүйн тулд эргэн тойрон дах агаарын найрлагыг таньж чаддаг аж. Үүний тусламжтай та жишээ нь тоосонцрын харшлаа хөдөлгөхгүйн тулд заасан замаар явах юм.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 7

Дотроо усан массажтай ваннтай дүүжин ор

Энэхүү гайхалтай бүтээл Hydro Hammock зусланд хамгийн ихээр хэрэг болно гэдэгт итгэлтэй байна!

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 16

Таны гэрийг цоожлох төхөөрөмж

Хаалгаа хаахаа мартдаг, мөн хаасан билүү гэж санаа зовдог хүмүүст зориулсан гайхалтай бүтээл юм. Гар утастайгаа холбосны дараа таны хаалга хаалттай эсэхийг мэдэж болох бөгөөд үүний тусламжтай хэн хэзээ орж гарч байгааг мэдэх боломжтой болж байгаа юм.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 8

Бөгтөр засдаг чип

Таныг бөгтийх тоолонд энэ төхөөрөмж нь чичрэх болно. Эрүүл мэндэд ч тустай шүү.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 9

Ухаалаг чих

Энэхүү төхөөрөмжийн тусламжтай ухаалаг гар утасны апп-аас таагүй дуу чимээг устгах боломжтой. Жишээ нь хүүхэд уйлах чимээ, эсвэл алхаар цохих чимээг арилгаж болно.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 14

Хурхирахыг болиулдаг төхөөрөмж

Энэ төхөөрөмж хурхирах үед ажиллаж эхэлдэг. Хурхирах үед энэ төхөөрөмж ажилласнаар дэр хийлэгддэг. Ингэснээр толгой байрлалаа өөрчлөн хамар залгиурын булчин агшиж хурхирахаа болино.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 10

Хүүхдийг мэдрэгч био зүүлт

Энэ төхөөрөмж нь хүүхдийн зүрхний цохилт, биеийн температур, байрлал болон бусад мэдээллийг тэмдэглэх ба ямар нэгэн огцом өөрчлөлт гарахад эцэг эхийн ухаалаг гар утсанд мэдээллийг явуулдаг аж. Энэ төхөөрөмж нь хүүхэд хэзээ сэрэхийг урьдчилан таамаглаж чаддаг.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 11

Таны гитаранд зориулсан электрон холбоос

Та ердөө л энэхүү ACPAD хавтанг гитарандаа холбоход 100 өөр төрлийн хөгжмийн зэмсгийн дуу гарах болно.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 12

Ургамалтай хамт ургадаг ваар

Энэ оригами ваарыг Ayaskan студи бүтээсэн ба маш амархан хүссэн хэмжээндээ орон хувирч чадна.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 18

Ярьдаг тоглоом

Хүүхдийн хэлсэн үгийг давтан хэлдэг бусад ярьдаг тоглоомуудаас ялгаатай нь гэвэл энэ үлэг гүрвэл нь хүүхэдтэй харьцаж чаддаг. Энэ үлэг гүрвэл асуулт асууж мөн асуусан асуултанд хариулж хүүхдийн хариултыг таньж чаддаг юм байна.

2015 оны хамгийн гайхалтай 18 бүтээлүүд 13

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *