
Энэхүү жагсаалтад зөвхөн нэг эмэгтэй дүр байгаа нь бага зэрэг сэтгэл гонсойлгомоор ч тэрхүү дүр таны хүсэн хүлээж байсан дүр гэдэгт итгэлтэй байна.
15. Рик Форд, Spy
Жэйсон Стэтхэм энэхүү кинонд хэдий туслах дүр бүтээсэн ч түүний гайхалтай чадвар өөрийг нь гол дүрүүдтэй энэ дүйцэхүйц болгон товойлгож өгсөн юм. Түүний бүтээсэн Рик Фордын дүр тус киног чимсэнд бид зохиолыг бичсэн хүмүүст талархал илэрхийлэх нь зөв гэж бодож байна.
14. Паддингтон, Paddington
Өнгөрч буй онд хүүхэлдэйн салбараас олигтой дүрүүд бидэнд бэлэглээгүй ч ганцыг бол нэрлэж чадна аа. Тэр бол Паддингтон, Лондон хотоор тэнэж буй энэхүү бяцхан бамбарууш нь үзэгчдийн сэтгэлд яахын аргагүй хоногшин үлдсэн юм.
13. Луис Блум, Nightcrawler
Жэйк Жилленхол өөрийн шүтэн бишрэгчиддээ тун таатай бэлэг бариад байгаа билээ. Түүний шинээр бүтээсэн дүр болох Луис Блум нь ёс суртахууны хувьд тун маргаантай бөгөөд сонирхол татам байсан нь тус киног мартагдашгүй бүтээлүүдийн нэг болгосон байх.
12. Өүн Чэйз, In the Heart of the Sea
Хэдий найруулагч Рон Ховардын энэхүү кино нь зарлагаа давах ашиг олох найдваргүй байгаа ч киноны гол дүр болох Өүн Чэйзыг хүмүүс харахыг хүсч байгаа юм. Учир нь далайн мангас, амь тэмцсэн нөхцөл гээд олон хүндрэлийн дунд өөрийг болон багийн гишүүдээ дагуулан алхаж буй эр хэн бүхний сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй биз.
11. Харри Харт, Kingsman: The Secret Service
Мэдээж киноны гол дүр бол Эгси, гэхдээ түүнийг Их Британий шилдэг нууц ажилтан болоход тусласан хүн бол Харри Харт юм. Энэ нь бидэнд халаагаа өгөхийн зэрэгцээ туршлагаа үлдээн дамжуулдаг ахмад ажилтнуудын хэр чухал болохыг тодоор харуулж өгч байгаа билээ.
10. Филипп Пети, The Walk
Нью-Йоркийн ихэр цамхагийн оройнуудын хооронд олсон дээгүүр алхах хүн ховор байх, ийм үйлдэл солиотой ч сонсогдох байх. Тэглээ гээд боломжгүй гэсэн үг биш юм. Филипп Пети хэмээх залуу зориг гарган тус амжилтанд хүрсэн бөгөөд түүний тухай кино хийгдсэн нь баярлууштай хэрэг яахын аргагүй мөн билээ.
9. Рональд болон Рэжи Крэй, Legend
Бидний дуртай жүжигчин Том Харди ахин нэг гайхалтай амжилт үзүүлсэн нь түүний ах дүү Крэйийн дүрд тоглосон явдал байсан юм. Тэрээр 2 хүнд зэрэг тоглоод зогсохгүй тэднийг өөрийн хүн гэж үнэхээр итгүүлж чадахаар жүжиглэлт үзүүлсэн нь их сайшаагдаж байгаа билээ.
8. Жэймс Донован, Bridge of Spies
Магадгүй энэ жилийн онцлох ёстой гол дүрүүдээс хамгийн чухал нь Том Хэнксийн бүтээж буй Жэймс Донован байх. Жэймс Донованыг харахад энгийн өмгөөлөгч мэт боловч түүний энэ удаагийн дааж авсан хэргийн үр дүнд хүний амь нас, төрийн нууц алдагдах эрсдэлтэй юм.
6. Оскари, Big Game
70-80-аад оны үед өсвөр насны бяцхан жаалууд хэрхэн гавьяа байгуулж байгаа тухай олон кино гарч байсан. Тэгвэл мартагдаад байсан тэрхүү уламжлалыг Финн Ялмари ахин сэргээхээр шийджээ. Түүний уг бүтээлд Оскари хэмээх зоригтой хүү АНУ-ын ерөнхийлөгчийг аврахаас эхлээд олон биелэгдэшгүй алхамуудыг хийх юм.
5. Жон Уик, John Wick
Заримдаа гүн утгагүй зүгээр л кино үзэхийн төлөө л кино үзмээр байдаг шүү дээ. Тэгвэл Жон Вик нь яг л тийм кино юм. Киану Ривсын бүтээсэн энэ удаагийн дүр нь эцэж цуцахыг мэддэггүй үхлийн машин болох нэгэн залууг дүрслэх юм.
4. Гүйцэтгэгч, Орлеан
Орос улсын иргэд ч мөн хуучны сайн кинонуудаа дурсдаг ба тэр үед авч байсан мэдрэмжийг авахыг үргэлж хүсдэг байсан хүсэл нь Орлеан киноны тусламжтай биелжээ. Ялангуяа түүний Гүйцэтгэгч хэмээх дүр бусдын анхаарлыг тун ихээр татсан байна.
3. Ригган, Birdman or The Unexpected Virtue of Ignorance
Хүнийг хүнээр нь харуулж чадсан кинонуудын нэг яахын аргагүй мөн юм. Авьяас эргэлзээтэй тулгарахад, бүтээлч эрмэлзэл эрсдэлтэй тулгарахад, хувь хүн нийгмийн сэтгэгдэлтэй тулгарахад юу болдгийн хамгийн тод жишээ юм. Харин энэ агуу киноны гол дүр бол Ригган.
2. Өүэн, Jurassic World
Сүүлийн үед жүжигчин Крис Пратт биднийг өөрийн бүтээлүүдээрээ гайхшруулаад байгаа билээ. Хамгийн сүүлд тэрээр хүмүүсийн хамгийн их үзэх дуртай үлэг гүрвэлүүдийн тухай киноны гол дүр болох Өүэнд тоглосон юм.
1. Марк Уотни, The Martian
Заримдаа баатар болохын тулд гавьяа байгуулах хэрэггүй байдаг, заримдаа зүгээр л амьд гарахад хангалттай юм. Майк Уотни товчхондоо Ангараг гариг дээр гацсан бөгөөд ямар ч найдлагагүй тус нөхцөлд амьд гараад зогсохгүй эргэн эх дэлхий рүүгээ буцаж чадсан юм.








HERE'S JOHNY !!!!!
2015/12/30 at 18:50
MINII BODLOOR NIGHTCRAWLER THE BIRDMAN 2 CHIN 2014 ONI KINO BIZDE ESVEL MINII HARAAL IDSEN NUD BURUU HARCHVUU
John
2015/12/30 at 21:43
John wick ch gsn 2014ond garj bsn sanagdaj bn
Khadaan
2016/01/04 at 17:14
Medeegee zov oruulmaar ymaa 3n kino lav 14 n oniih