Манай ээж энэ зүйлийг дүүгийн маань цээжин дээр тавиад ханиадыг нь нам дарсан

2

Эцэг эхчүүдэд ханиад томуу гэдэг яах аргагүй сэтгэл зовоосон асуудал байдаг, тэр тусмаа балчир насны хүүхдүүд ханиад тусчихвал шөнө унтахад ч хүндрэл үүсдэг. Удаан хугацаанд үргэлжлэх ханиад томуу нь эцэг эхчүүд болон хүүхдүүдийн аль алинд нь хүндрэл учруулах нь бий. Архаг ханиад (хоёр ба түүнээс илүү олон хоног ханиалгах) бол хүмүүсийн заавал ч үгүй мэргэжлийн эмч дээр очих шалтгаан болдог билээ.

Ханиалгана гэдэг нь сайн хэрэг бөгөөд энэ нь таны бие организм өвчинтэй тэмцэж байна гэсэн үг юм. Ханиалгаснаар салсыг биеэс гадагшлуулж, гадны хортой бодисыг амьсгалын замаас цэвэрлэж буй явдал болохыг Харвардын эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд баталж байна. Ханиалгах тав тухгүй санагдаж, удаан хугацаанд үргэлжилбэл энэ нь асуудал юм. Хэрэв та ханиад томууны эсрэг эм хэрэглэхийг хүсэхгүй байвал (эсвэл танд тус болохгүй үед) зөгийн балтай боолт ашиглах хэрэгтэй.

Зөгийн балтай боолт нь байгалийн гаралтай эм бөгөөд найрлагандаа таны дуртай наалданги бүхий чихрийг агуулдаг. Доктор Прадийп Раул, “Kinder” эмнэлгийн зөвлөх эмч хэлэхдээ зөгийн балны тусламжтай ханиадыг бүрэн дүүрэн эмчлэх боломжтой гэнэ. Түүнчлэн зөгийн бал нь найрлагандаа бие организмд хэрэгтэй антиоксидант агуулдаг ажээ.

Энэхүү энгийн жорны тусламжтай дараагийн удаа таныг болон хүүхдийг тань шаналгаж байгаа ханиад томууг нам дараарай:

Саванд түүхий зөгийн балыг бага зэрэг гурилтай хийж нунтаг болтол нь сайтар холих хэрэгтэй. Зөгийн бал таны гарт наалдахгүй байх хэмжээний гурил байх хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Дээр нь хүнсний ногооны тосноос бага хэмжээтэйгээр хийж, сайтар тарааж өгөөрэй. Бэлэн болсон зуурмагаа нүүр гарын болон амны алчуурт шингээх юм уу эсвэл боолт болгон хэрэглэх, нэг бол марлинд шингээх хэрэгтэй. Дараа нь цээжин дээрээ тавьж (зүрхнээсээ зайтай тавих ёстой), зориулалтын наалтаар нааж тогтооно.

Үүнийг балчир насны хүүхдийн цээжин дээр орондоо орж унтахаас нь хэдэн цагийн өмнө тавьж, унтах үед нь авч, ашиглах нь илүү тохиромжтой. Насанд хүрсэн хүний хувьд цээжин дээрээ тавьж, маргааш өглөө нь авах хэрэгтэй. Үр дүнгээ илүү сайн өгөх болно.

Фэйсбүүкийн хэрэглэгч нэгэн ээж өөрийнхөө балчир насны хүүхэд нь ханиад томуу тусаад, хэцүү байгаа талаар олон нийтлэл хуваалцсан ба тэрээр “манай хүүхэд ханиад томуу тусаад хоёроос илүү 7 хоног болж байна, ханиалгасаар л байна, шөнө унтахдаа хамраас нь нус гоожиж байгаа” гэж бичжээ.

Хүүхдийнхээ ханиадыг эдгээхийн тулд цагаан гааны шүүс уулгаж, хөлөргөдөг хувцас өмсгөсөн ч олигтой нэмэр болоогүй байна. Харин тэрээр дээр дурдсанчлан хүүхдийнхээ цээжинд зөгийн балтай марль тавихад хамрынх нь битүү онгойж, ханиалгахаа больсон гэнэ.

Санамж: Зөгийн балтай марль нь уух бэлдмэл биш болохыг анхаарна уу.

Анхааруулга: Дээрх аргыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авна уу.

Та урьд өмнө нь энэ аргын талаар сонсож байсан уу? Бидэнтэй санал бодлоо сэтгэгдэл бичиж хуваалцаарай.

10
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *