Хүүхэд амаа ангайж, амаараа амьсгалж унтах нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

0

Бяцхан үрсийнхээ мөлхөж, идэж, анхны алхамаа хийж, бүр унтаж байгааг нь харна гэдэг эцэг эхчүүдэд аз жаргалыг мэдрүүлж байдаг биз ээ. Үр тань амаа ангайлган унтах нь бүр ч эгдүүтэй санагдах үе бий. Гэвч энэ нь харагдаж буй шигээ өхөөрдөм зүйл биш ажээ. Үүний цаана эрүүл мэндийн асуудалд хүргэж болзошгүй зүйлс ч байж мэднэ. Манай сайт уншигч танд хэрэв хүүхэд амаа ангайлгаж унтаж байвал түүнд эрүүл мэндийн ямар асуудал тулгарч байж болзошгүй талаар нийтлэл бэлдлээ.

Амаараа амьсгалж унтах нь хэвийн бус зүйл юм

© bukharova / iStock / Getty Images Plus / Getty Images

Хүний амьсгал авах үүрэгтэй үндсэн эрхтэн бол хамар юм. Хамраараа амьсгал авах нь зүйтэй гэх шалтгаануудыг танд хүргэе. Үүнд:

  • Хамар нь агаарыг шүүж, цэвэршүүлэх шүүлтүүр хэсэгтэй байдаг. Мөн түүнчлэн хамраар амьсгалсан агаар чийгшил өндөртэй болж байдаг.
  • Хамар нь агаарын хэмийг нэмэгдүүлж, уушгинд тохиромжтой байдлаар хүргэдэг.
  • Хамар нь үнэрлэх эрхтний үүргийг гүйцэтгэдэг тул эргэн тойронд юу болж буйг мэдрэхэд чухал нөлөөтэй.

Биеийн хүчний ажил хийх, ярих үедээ амаар амьсгалах нь хэвийн зүйл боловч үндсэн амьсгалах эрхтэн бол хамар гэдгийг санаж байх нь зүйтэй.

© Shutterstock.com

Бага насны хүүхэд амаараа амьсгалах тодорхой шалтгаанууд бий. Тухайлбал амьсгалын замын халдвар авсан, үрэвсэл үүссэн, хамрын хөндийд ургацаг үүссэн тохиолдолд амаараа амьсгалах хандлага ажиглагддаг байна. Эдгээр шалтгаануудаас үүдэлтэйгээр бага наснаасаа эхлэн амаараа амьсгалж сурсан хүмүүс ч байдаг ажээ.

Хэрэв таны бяцхан үрс амаараа амьсгал авч унтдаг бол санаагаа зовоолгүй дээрх эрүүл мэндийн асуудал хүүхдэд тань байгаа эсэхийг шалгаарай.

 

Нойрсох үеийн амьсгалын хомсдол

© Shutterstock.com

Эмч нарын үзэж буйгаар нойрсох үеийн амьсгалын хомсдолтой хүмүүс унтаж байхдаа амаараа амьсгал авах хандлагатай байдаг ажээ. Нойрсох үеийн амьсгалын хомсдол гэдэг нь унтаж байх үед хүний амьсгал доголдох, зогсох үзэгдэл юм. Энэ өвчний түгээмэл шинж тэмдэг нь унтаж байх үед амьсгал гэнэт зогсох, хүчтэй хурхирах, амны хөндий маш хуурай болж сэрэх, өдөрт ядрах зэргээр илэрнэ. Улмаар энэхүү өвчин нь хүндэрсэн тохиолдолд зүрх, уушги болон бодисын солилцоонд хүндрэл үүсгэх магадлалтай байна.

Дээрх зурагт нойрсох үеийн амьсгалын хомсдолтой хүний амьсгалын замыг хоолойны булчин амрах үед хэрхэн бөглөж буйг харуулжээ.

 

Шүд хэврэгшиж, амны хөндий хуурайшна

© Depositphotos.com

Амаараа амьсгалах үед амны хөндий хуурайшиж, түүнд амьдрах нян, бактериуд нь шүдийг хэврэг болгож, буйлыг өвчлүүлж эхэлдэг байна.

 

Эрүү болон шүдний гажигтай болгоно

© Depositphotos.com

Хамарны оронд амаараа амьсгалах нь шүд муруй ургах, буруу зуулттай болох зэрэг эрүү, шүдний гажигт хүргэх эрсдлийг дагуулж байдаг.

Энэ бичлэгт амаар амьсгалах болон хэлний буруу байрлал хэрхэн шүд болон эрүүний гажигт хүргэж буйг харуулжээ. Үүний улмаас эрүү жижиг, хамар том мэт харагдах зэрэг нүүрний гажиг бий болдог байна.

© Shutterstock.com, © Depositphotos.com

 

Урт босоо хэлбэрийн нүүр

© Shutterstock.com

Судалгаагаар 5 буюу түүнээс доош насны хүүхдүүд амаараа амьсгал авч, хэлний байрлалд өөрчлөлт орсноор нүүрний доод хэсэг илүү томорч сунах хандлагатай байдгийг тогтоожээ.

© Shutterstock.com

Хэрэв таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа бол эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Хүүхэд амаараа амьсгал авах нь аюултай гэдгийг та мэддэг байсан уу?

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *