Сайн болон муу эцгийн ялгааг маш тодорхой харуулах 11 шинж тэмдэг

0

Доктор Комаровский – алдартай хүүхдийн эмч бөгөөд залуу эцэг эхчүүдийн дунд нэр хүндтэй нэгэн. Уг алдартай эмчийн эрүүл мэндийн талаарх зөвлөгөөнүүдийг улам илүү их хүн сонсож, мөрдөхийг хичээх болжээ. Доктор сүүлийн үед гэр бүлийн янз бүрийн сэдвийг хөндөх болсны нэг нь сайн эцэг ямар байх ёстой талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх болсон аж.

Уг сэдвээр хөндсөн хүндэт доктор Комаровскийн үзэл бодолтой бид санал нийлж байгаа тул та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн юм.

Сайхан бүхнийг хүүхдэд

Хүүхэд төрсний дараа олон эцэг эхчүүд өөрсдийн хувийн амьдралдаа цэг тавьж бүгдийг хүүхдэдээ зориулахыг хичээдэг. Найз нөхөдтэйгөө уулзахын оронд тоглоомын талбай дээр өнжиж, бүх амралтын өдрүүдээр тоглоомын төвийг зорьж эхэлдэг. Эцэг, эх хүний хувьд сайхан хүсэл, тэгээд ч орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна гэж хэлэхээр. Гэхдээ доктор Комаровскийгийн үзэж байгаагаар бол аав гэр бүлийн цагийг зөвхөн хүүхдэд зарцуулаад зогсохгүй мөн ээжид ч гэсэн цаг зарцуулах ёстой ажээ, “эс бөгөөс таны гэр бүлийн харилцаа дуусах вий”.

 

Аав ганцхан л үүрэгтэй. Тэр нь мөнгө олж ирэх

Ээж нь бага насны хүүхдүүдээ харж байхад, харин аав нь гэр орноо тэжээх мөнгө олох үүрэг хүлээдэг. Ихэнх айл өрхүүдэд материаллаг эд баялгийг бүрдүүлэх үүргийг аав үүрдэг.

Эрэгтэй хүн гэр бүлийн өдөр тутмын ахуйн амьдралд оролцохгүй бол хүүхдүүдээсээ өөрийн эрхгүй холдоно, арга ч үгүй биз дээ, тэдэнтэй огт харилцаа тогтоох боломж нь алга байна шүү дээ. Энэ байдлаас болоод эрэгтэй хүн ойр дотнын хүмүүстээ сэтгэл дундуур болох, эхнэрийнхээ хөдөлмөрийг дутуу үнэлж үл тооход хүрнэ. Цаашлаад хүүхдүүдэд орчин үеийн гэр бүлийн харилцааны үлгэр жишээг өгч чадахгүйд хүрдэг ажээ.

 

Хүүхдийг хүссэнээрээ чөлөөтэй тоглохыг хориглох

Зугаалганд авч гарсан хүүхдийнх нь хувцас цэвэрхэн, бие нь шарх сорвигүй, гулсуураас унаагүй, гэртээ заваан мөчир барьж орж ирүүлээгүй аавыг л сайн аав гэж хэлэх гэж байгаа бол та том андуурч байна. Үр хүүхдэдээ хэвийн хүмүүжил олгохыг хүсэж байгаа жинхэнэ эцэг хүн хүүхэд нь хөгжлийн тодорхой үе шатыг даван туулах ёстой гэдгийг ухамсарласан байдаг.

Сайн эцэг хүүхдийн амь нас, эрүүл мэнд болон эргэн тойронд аюул занал хийхээргүй дэггүйтэхийг зөвшөөрдөг. Өөрөө хажууд нь зогсоод хүүхдээ сайшааж магтахын хажуугаар бас хамгаалж байх ёстой. Харин муу эцэг өөрөө сандал дээр суучихаад хүүхдээ хажуудаа томоотой суулгаж хувцсаа цэвэрхэн байлгана, үүнээс гадна шарх сорвитой болчихов оо гээд сууж байдаг.

 

Хариуцлагаас зайлсхийх

Олон гэр бүлд үзэгддэг зүйл: хүүхэдтэй холбоотой бүх асуудлыг эхнэрээ шийд гээд орхидог. Нэг талаасаа өндөр итгэл хүлээлгэж байгаа хэдий ч нөгөө талаасаа хүүхдийн бүхий л насны хариуцлага нэг л хүн дээр буюу зөвхөн ээж дээр л бууж байна.

Доктор Комаровскийн үзэж байгаагаар бол хамгийн зөв шударга арга бол эцэг эхчүүд хүүхэдтэй холбоотой бүхий л асуудалд тэгш оролцох ёстой. Тухайлбал, хүүхдийг ямар эмчид үзүүлэх, ямар цэцэрлэгт явуулах зэрэг.

 

Бүх дүрмийг баримталдаг

Ээж хүүхдээ аавтай нь орхихдоо өөрийнх нь захиж үлдээсэн дүрэм журам бүгд мөрдөгдөж байгаад итгэлтэй байвал ямар ч ээжийн сэтгэл амар байдаг. Үнэндээ ийм байдал дандаа сайн зүйлд хүргэдэггүй. Аав, хүү хоёрт өөрсдийн гэсэн аминчхан зүйл байх ёстой, бас өөрсдийн гэсэн онцгой харилцаа ч байх ёстой.

Аав ээжийн өгсөн үүрэг даалгаврыг бүгдийг нь биелүүлж байвал сайн хэрэг. Гэхдээ аав цааш алхаж өөрийн санаачлагаар ямар нэгэн зүйл хийвэл бүр ч сайн. Тэр санаачлага нь өөгүй “зөв” байх ч албагүй – буйдан дээр тэврэлдэж хэвтээд орой кино үзэх, унтах цагаар пицца идэх, энэ бол эцэг болон хүүхдийн хувийн амьдрал, тэдний дунд үлдэх нууц. Энэ бол эцэг, хүүхэд хоёрын хооронд үүсэж байгаа итгэлцэл, амьд харилцаа бөгөөд тогтсон дүрэм журмыг дагаж биелүүлэхээс илүүтэй чухал зүйл юм.

 

Өөрийнхөө ажлын тухай хүүхдэдээ хэзээ ч ярьдаггүй

Аав болгон л өглөө ажилдаа явлаа гээд гардаг. Эсвэл гаралгүйгээр гэртээ хажуугийн өрөөнд компьютерын ард сууна. Аавын ажил нууцлаг байдаг тул хүүхдийн сонирхлыг өөрийн эрхгүй татна. Хамгийн түгээмэл хувилбар – аавын ажил дээр очиж болохгүй (заримдаа үнэхээр очиж болохгүй ажил гэж бий л дээ) гэж хүүхдэдээ хэлэх, аавын ажил дээр онц сонирхолтой юу ч байхгүй гэж хүүхдэд ойлгуулдаг.

Гэхдээ хүүхдэд бүх зүйл сонирхолтой байдаг. Аавынхаа ажил дээр нэг ч болов удаа очиж үзсэн хүүхэд насан туршдаа сайхан дурсамжтай үлддэг ажээ. Аав, хүүхэд хоёр ойр дотно харилцаатай байгаагийн бас нэгэн илрэл бол энэ юм, тиймээс боломж байдаг хүүхдээ ажил дээрээ авч очиж үзүүлээрэй.

 

Хүүхэдтэйгээ ганцаараа үлдэхээс зайлсхийх

Хүүхдийн амьдралд оролцдоггүй аав гэр бүлээрээ л зугаалахыг хүсдэг. Тэр гэр бүлээрээ зугаалах дуртайдаа ингэж байгаа юм биш харин өөр шалтгаантай холбоотой юм: гэр бүлээрээ зугаалбал хүүхдэд бүх анхаарлаа хандуулах шаардлагагүй болно.

Өөрийгөө хариуцлагатай эцэг гэж бодож явдаг эр хүн хүү, охиндоо ганц, хоёр цаг гаргахад ямар ч асуудал гаргаж ирэхгүй. Хэрвээ тэр хүүхдийн хүмүүжилд ээжтэй нь цуг адил оролцдог бол хүүхдийн амьдралд юу тохиолдож, хүүхэдтэйгээ юуны тухай ярихаа сайн мэддэг ажээ.

 

Өөрийнхөө дур сонирхолд хүүхдээ хөтөлж оруулдаггүй

Ихэнх эрчүүд өөрийн гэсэн хоббитой, үүндээ аль болох их цаг гаргахыг хичээдэг: загас барих, шатар тоглох эсвэл ямар нэгэн гар урлал оролдох. Аав нар энэ хоббигоо эргэн тойрноосоо өөрийгөө тусгаарлах, тэр дундаа гэр бүлээсээ жоохон ч гэсэн тусдаа байхын тулд ашигладаг.

Үнэн хэрэгтээ чухам хэнээс нуугдах гээд байгаа юм бэ? Эсрэгээрээ баймаарсан, хүүхэдтэйгээ цуг хоббигоороо оролдож болохгүй гэж үү? Энэ бол хүүхэдтэйгээ илүү дотносох боломж. Аав, хүү хоёр загасанд цуг явах – эрчүүд цагийг сайхан өнгөрүүлнэ. Охиноо хөл бөмбөг тоглож сургах сайхан ажил биш гэж үү дээ? Орчин үеийн залуу аав нар европ хэв маягийн үнэ цэнийг илүү мэдрэх болжээ. Тэд хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хичээж байна. Үүнээсээ ч сэтгэлийн тaaшаал авч чадах ажээ.

 

Хүүхэдтэй яаж харилцахыг ээж л ганцаараа сайн мэднэ

Залуу хосууд хүүхэдтэй болсныхоо дараа яахаа сайн мэддэггүй, энэ бол хүн бүгдэд тохиолдох зүйл. Ээж хүн хүүхдээ илүү сайн ойлгодог гэж үздэг, арга ч үгүй, энэ нь эхийн мэдрэмжтэй холбоотой юм. Тиймээс эрчүүд нялх хүүхдээ шууд ээжид нь хариуцуулдаг нь тийм ч шилдэг хувилбар биш юм.

Эцэг хүн хүүхдийн амьдралын эхний өдрөөс л оролцох нь зөв, ингэж байж тэдний хооронд дотно харилцаа үүснэ. Залуу ээж нар аав нарын л адил хүүхэд яагаад шалтгаангүй уйлаад эсвэл хөлөөрөө хүчтэй тийрээд байгаагийн учрыг сайн мэдэхгүй л байгаа шүү дээ. Тиймээс эцэг, эх хоёр хоёулаа адилхан хүүхдийн амьдралын эхний өдрөөс оролцохыг хичээгээрэй.

 

Гэртээ дандаа хамаатан садныхаа хүмүүсээс байлгадаг

Гэртээ эмээ, өвөө эсвэл өөр нэгэн ойр дотнын төрөл байхад танай гэр бүлд хэзээд туслахад бэлэн гэдгийг ойлгоход таатай. Нөгөө талаасаа аав гэр бүлийн амьдралаас зайгаа барьж байгаа хэрэг.

Сайн эцэг хүн өөрийн “сүрэг”-ийн асуудлыг өөрөө шийдэхийг л чухалчилдаг, тэр дундаа хүүхэдтэй холбоотой асуудлыг. Эмээ эсвэл өвөөгөөс тусламж хүсэхгүй, харин ямар ч үед хүүхдэд туслахад бэлэн байхыг хичээнэ. Хүүхдийн өвчин, бохир живх, уйлах зэргээс сайн аав хэзээ ч зугтаахгүй.

 

Хүүхдийг хэт хамгаалах

Сайн эцэг хүн – хүүхдийг тоглоомоос “унана” эсвэл “гэмтэнэ” гэж хүүхдээ хамгаалдаг аавыг хэлэхгүй. Харин ч эсрэгээрээ, жинхэнэ эцэг хүн хүүхдэдээ эр зориг, эрсдэл гэдгийг ойлгуулахыг хичээдэг. “Тийшээ авирч яах гэсэн юм бэ, аюултай” гэхийн оронд аливаа саад бэрхшээлийг даван туулах, гарах үр дагавар, алдааг өөрөө үүрч гарах ёстой гэдгийг өөрийн үйлдлээр ойлгуулахаар ажилладаг эр хүнийг сайн эцэг гэнэ.

Та доктор Комаровскийн үзэл бодолтой нийлж байна уу?

52
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Хонгор Зул

    Хонгор Зул

    2021/01/09 at 16:40

    Otgon Dorjoo

  2. Bayrtsengel Michidmaa

    Bayrtsengel Michidmaa

    2021/01/09 at 20:17

    Ү. Отгонсүрэн

  3. Foloyo Ewa

    Foloyo Ewa

    2021/01/09 at 20:42

    Гансүх Оросоо хэргтээ л юм бна хайраа

  4. Uka Ulambayar

    Uka Ulambayar

    2021/01/09 at 21:51

    Ж. Гончигдорж

  5. Baasanjargal Erdenebat

    Baasanjargal Erdenebat

    2021/01/09 at 22:47

    Жаргалсайхан Дамдинсүрэн уншаарай

  6. Доогий Б.Д.Т.Б

    Доогий Б.Д.Т.Б

    2021/01/09 at 23:12

    Хэрэгтэй юм бна шүү Бямба Эрдэнэ хайраа уншаад туршлага судал

  7. Bazargur Bazaraa

  8. Ч. Оюука

    Ч. Оюука

    2021/01/10 at 00:04

    Очир Очир

  9. Amarsaikhan Ankhtsetseg

    Amarsaikhan Ankhtsetseg

    2021/01/10 at 00:49

    Munkhbaatar Munhuu

  10. Odongoo Erdenebaatar

    Odongoo Erdenebaatar

    2021/01/10 at 01:14

    Odbayar Dorjkhand чи ч сайн хэрэгжүүлдэг юм бнаа

  11. Т. Энхзаяа

    Т. Энхзаяа

    2021/01/10 at 01:38

    Mergee Mergee neg sonirhod unshd vzeerei💖

  12. А. Маралмаа

    А. Маралмаа

    2021/01/10 at 02:29

    Э. Лхагвасүрэн миний хайр сайн уншиж судал хэрэгтэй л юм бна

  13. Saruul Zaya

    Saruul Zaya

    2021/01/10 at 10:03

    yu ch oilgosongui hen ni iim yum hiideg bol

  14. Buural Suwdaa

    Buural Suwdaa

    2021/01/10 at 10:21

    Bach Bach

  15. Embuul Embuulei

    Embuul Embuulei

    2021/01/10 at 10:45

    Buuvei Gegee

  16. Г

    Г'Н Ганаа

    2021/01/10 at 11:51

    Бадрах Ганбаяр ирэдүйдээ эртнээс бэлдий хайраа

  17. М. Уянга

    М. Уянга

    2021/01/10 at 19:20

    Б. Ганаа

  18. Doogii DN

    Doogii DN

    2021/01/10 at 23:30

    Nyamtur Shaagii

  19. Н. Чойдог

    Н. Чойдог

    2021/01/10 at 23:31

    Frank Martin

  20. Инаа. М.Н

    Инаа. М.Н

    2021/01/11 at 02:09

    Сайнжаргал Тодсайхан

  21. Batmunkh MT

    Batmunkh MT

    2021/01/11 at 10:27

    Purvee Monhbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *