Та шөнө сэрээд бие тань хөдлөхгүй, юм ч ярьж чадахгүй байдалд орж байсан уу? Энэ бол “нойрны саажилт” бөгөөд юунаас болж ийм зүйл болдгийг тайлбарлаж өгье

3

Шөнө дунд сэрсэн боловч бие тань хөдлөхгүй, юм ярьж чадахгүй орон дээрээ юу ч хийж чадахгүй дэмий л хэвтэж байсан удаа танд бий юу? Хэрэв тийм бол танд баяр хүргэе. Та нойрны саажилт гэж юу байдаг тухай мэддэг ажээ. Нойрны саажилт гэж чухам юу болох талаар хүмүүс төдийлөн мэддэггүй боловч хүмүүсийн 7.6% нь амьдралдаа дор хаяж нэг удаа энэхүү жигтэй байдалд орж байсан байдаг. Гэвч тэдний ихэнх нь үүнийгээ өглөө нь санадаггүй байна.

Нойрны саажилт гэж юу вэ?

Нойрны саажилт гэдэг нь хүн сэрүүн байх боловч ярих, хөдлөх чадваргүй болох үзэгдлийг хэлнэ. Хүн унтах эсвэл сэрэх үедээ нойрны саажилтад орох магадлалтай байдаг бөгөөд саажсан хүний бие хүндэрч, дээрээс нь ямар нэгэн зүйл дарсан мэт мэдрэмж төрүүлдэг байна. Ийнхүү нойрны саажилтад орсон хүний нүдэнд хий юм харагдах магадлалтай байдаг нь илүү аймшигтай мэдрэмж төрүүлдэг ажээ.

 

Биеэ удирдах чадамжгүй болно

Нойрны саажилтад орсноор хичнээн хичээсэн ч хүн биеэ хөдөлгөх чадамжгүй болдог байна. Зарим хүмүүсийн хувьд хөл болон гарын хуруугаа хөдөлгөж чаддаг. Хүмүүс энэ үзэгдлийг биеэсээ гарахтай ижил зүйл хэмээн тайлбарладаг. Нойрны саажилт нь хэдэн секундээс хэдэн минут хүртэл үргэлжилж болно.

 

Хий юм үзэгдэж, хар дарна

Нойрны саажилтын гол шинж тэмдгүүдэд сэрүүн хар дарах, хий юм харах зэрэг орно. Унтаж байхдаа хар дарж зүүдлэхээс ялгаатай нь таны тархи сэрсэн үед нойрны саажилт явагддаг тул хий юм харах нь илүү бодит, аймшигтай мэдрэмжийг хүнд төрүүлдэг ажээ.

Нойрны саажилтын үед сүүдэр мэт хий зүйл харах, жихүүдэс хүргэм дуу хоолой сонсох зэрэг шинж тэмдэг илрэх нь элбэг байна. Зарим тохиолдолд орон дээрээ даруулах, нисэх, чичрэх мэт мэдрэмж төрдөг. Энэ мэт мэдрэмжиндээ автсан тохиолдолд хүн удирдлагаа алдаж, сандралд автдаг байна. Хөдөлж бас дуугарч ч чадахгүй байгаа үед энэ мэт мэдрэмжид автах нь ч аргагүй биз ээ.

 

Нойрны саажилтыг эрт үеэс хүмүүс мэддэг байжээ

Хүмүүс эрт үеэс нойрны саажилтын тухай элдэв түүх, домог бичиж үлдээсэн байдаг. Тухайлбал энэ тухайд хүмүүс чөтгөр мэт зүйлс эсвэл харь ертөнцийн хүн харах зэргээр илэрч байсныг тэмдэглэн үлдээжээ.

Түүнчлэн сэргэн мандалтын үеийн швейцарийн уран зураач Хенри Фуселигийн “Хар дарсан зүүд” зурагт нойрны саажилтад орсон бүсгүйн цээжин дээр нэгэн чөтгөр суух бөгөөд энэ нь биеэ хөдөлгөж чадахгүй, дээрээс хүчтэй зүйл дарж байгаа мэдрэмжийг дүрсэлсэн гэж үздэг байна.

 

Нойрны саажилт яагаад үүсдэг вэ?

Хүн унтах үед бие гүн нойронд автаж, зүүдлэх үе шат руу орж гарч байдаг аж. Энэ үед тархи булчинг амраах дохио илгээснээр “atonia” хэмээх байдалд хүний бие шилждэг байна. Энэ байдалд хүний бие шилжих үед биеийн хөдөлгөөн бүрэн зогсож, зүүдлэх үед биеэрээ хөдлөхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Яг энэ байдалд хүний бие шилжсэн үед хүн гэнэт сэрснээр нойрны саажилт үүсдэг бөгөөд биеэ хөдөлгөж чадахгүй боловч сэрүүн байдаг нь ийм учиртай ажээ.

Харин хий зүйл хардаг талаар хэд хэдэн тайлбар бий. Тухайлбал гүн нойронд автаж, зүүдлэх үе шат (REM) руу шилжсэн үед хүний тархины айдас, сэтгэл хөдлөлийг үүсгэдэг хэсэг маш идэвхтэй байдагтай холбон тайлбарладаг ажээ. Иймээс хүний тархи аймшигтай дуу чимээ сонсож, ямар нэгэн зүйл харж буй мэт мэдрэмжийг хүнд төрүүлдэг байна.

 

Нойрны саажилтад хүргэх хүчин зүйлс

Нойрны саажилт нь нас, хүйс, эрүүл мэндийн байдал хамаарахгүй тохиолддог. Харин эрдэмтэд нойрны саажилтад дараах хүчин зүйлс нөлөөлдөг байх магадлалтай хэмээн тайлбарлажээ. Үүнд:

Дутуу нойртой явах. Тогтмол цагт унтаж амрахгүй байх, мансyyрах, нойргүйдэх зэргээс үйдэлтэйгээр нойрны саажилт үүсдэг.

Эгц дээшээ харж унтах. Эгц дээшээ харж унтах нь амьсгалын замд хүндрэл учруулж, уушгинд даралт үүсгэдэг тул нойрны саажилт үүсгэх нэгэн хүчин зүйл болдог ажээ.

Удамшил. Нойрны саажилт удамших хандлагатай байдаг.

Сэтгэхүйн асуудал. Сэтгэхүй болон нойрны саажилтын харилцан хамаарлыг төдийлөн сайн судлаагүй байгаа хэдий ч сэтгэл хөөрлийн гэмтэл, сэтгэл зовнил зэрэг хүчин зүйлс нойрны саажилтад хүргэх магадлалтай байдаг байна.

 

Нойрны саажилттай хэрхэн тэмцэх вэ?

Нойрны саажилтыг бүрэн хянаж, зогсоох боломжгүй боловч хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Иймээс эмч нар нойрны саажилттай нүүр тулахгүй байх арга нь сайн унтаж амрах явдал хэмээн зөвлөдөг ажээ.

  • Өдөр бүр тогтмол цагт унтаж хэвших
  • Унтахын өмнө кофейн зэрэг бодисын хэрэглээгээ хязгаарлах
  • Эгц дээш эсвэл доош харж унтахаас зайлсхийх
  • Унтлагын өрөөнд цахилгаан хэрэгсэл байршуулахаас зайлсхийх хэрэгтэй хэмээн зөвлөдөг байна.

Эцэст нь нэгэнт нойрны саажилтад орсон бол тайван байж, саажилт дуусахыг хүлээх нь хамгийн зөв шийдэл байх болно гэж зөвлөх байна.

Нойргүйдэлтэй та хэрхэн тэмцдэг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

26
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Gnt Ganbit

    Gnt Ganbit

    2021/01/08 at 00:11

    Батзориг Хүлэг унш

  2. Отгонсундуй Отгоо

    Отгонсундуй Отгоо

    2021/01/08 at 09:45

    Сүхбат О. Амьдрал бүр сонин шд хха

  3. Munkh-Erdene Moogii

    Munkh-Erdene Moogii

    2021/01/08 at 11:55

    Би хий юм харж байгаагүй харин сонсож байсан юм байна

  4. Sonio Enkhtaiwan

  5. Hayna Hayna

    Hayna Hayna

    2021/01/08 at 20:24

    Munkh-Erdene Moogii yu sonsoj bsin

  6. Э.Х

    Э.Х' Боки

    2021/01/09 at 12:12

    Энх ‘Жагай

  7. Хишиг Жаргал

    Хишиг Жаргал

    2021/01/09 at 13:28

    Ордог

  8. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2021/01/09 at 17:18

    Tsoomoo Mo

  9. Tsoomoo Mo

    Tsoomoo Mo

    2021/01/09 at 20:58

    Ц. Цэлмэг yg l bn da te

  10. Gereltuya Gerelee

    Gereltuya Gerelee

    2021/01/09 at 23:57

    Бие хүндрэхийг ч үзсэн эсрэгээрээ хөнгөрхийг үзсэн энэ нь юу вэ

  11. Э. Туяа

    Э. Туяа

    2021/01/10 at 04:03

    Хатанзориг Жигдэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *