
Хэрвээ та оффист суугаа ажил эрхэлдэг бол цонхоороо гадагшаа харан ажлын байрны тань гаднах цасыг хүрздэж байгаа залууг хараад суугаа ажлынхаа давуу талыг мэдрэх нь туйлын хялбархан бас таатай зүйл байх. Мэдээж хэрэг гадаа хүйтэн, эсвэл халуунд цаг агаарын тааламжгүй байдлыг мэдрэн ажиллаж байгаа залуугийн ажлаас таны ажиллаж байгаа орчин болох тухлаг дулаахан оффис, хийж байгаа ажил болох компьютерын бяцхан гарынхаа товчлуурыг товшсон шигээ суух нь хамаагүй хялбар, бас таатай гэдэгтэй маргах аргагүй.Гэвч таны тав тухтай энэ ажил таны эрүүл мэндэд заналхийлж байгаа хамгийн том дайсан байж болох юм шүү гэсэн бодол хэзээ нэгэн цагт таны толгойд орж ирж байсан уу? Энэ талаар бодож үзэхээс өөр аргагүй болгох баримтууд дараах инфографикт агуулагдаж байгаа юм. Medical Billing хэмээх даатгалын компаний өгүүлж байгаагаар дараах мэдээ баримтууд нь оффистоо эсвэл гэртээ байнга суух нь биднийг үхлийн хавханд оруулж байгаа хэрэг гэнэ. Инфографикт харуулсан эдгээр мэдээ баримтууд суугаа ажил эрхэлдэг хэн бүхнийг хөдөлгөөнд дурлахад хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэхийн хамт “Хүн хөгширч бус хөшиж үхдэг” гэсэн үг байдаг гэдгийг нэгэнтээ сануулан хэлье. Инфографикт харуулсан мэдээллүүдээс дурдвал зурагт, компьютер, суудлын ажлууд гэх мэт зүйлс бий болсноор хүн төрөлхтөн урьд өмнөх түүхэнд байснаас илүү их цагийг сууж, бас унтаж өнгөрүүлэх болсон гэнэ. Түүнчлэн өдөрт 6-аас цагаар суух нь үхлийн аюулыг 40%-иар нэмэгдүүлдэг. Суудлын ажил нь таргалалтыг бий болгодог ба тарган хүн туранхай хүнээс өдөр тутамд 2.5 цагаар илүү хугацаагаар суудаг гэсэн байна. Америкчуудын хувьд гурван америк хүн тутмын нэг нь хэт таргалалттай гэнэ. Суугаа ажилтай хүний хувьд зүрх судасны ямар нэгэн эмгэгээр өвчлөх магадлал зогсоо ажилтай хүнээс хоёр дахин илүү байдаг. Олонх хүмүүсийн хувьд суугаа ажил нь найман цагийн турш суугаа байдалтай байхыг шаарддаг. Гэтэл өдөрт 30 минутын идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг нь хангалттай биш ажээ. Тиймээс суудлын ажилтай хүмүүс боломжийн хэрээр суухаа багасгаж, оффис дотроо алхах боломжийг алдахгүй байх хэрэгтэй юм. Өдөрт гурваас илүү цагаар зурагтын дэлгэц ширтэн суух нь зүрх судасны эмгэгээр өвчлөх магадлалыг 64%-иар ихэсгэдэг бол өдөрт гурван цаг зурагтын урд суух нь тухайн хүн хүсээгүй байсан ч таргалах дасгал хийж байгаатай адил аж. Ширээний ард мөн жолооны ард суухын аль аль нь хүний суух цагийг уртасгадаг зүйл. Цахилгаан шатны оронд шатыг сонгож, дугуй унаж, алхаж байх нь таны өөрєє өөртөө барьж байгаа гайхалтай бэлэг. Урагш бөхийсэн эсвэл эгц босоо байдлаар сууснаас 135 хэмийн налуутайгаар хойш гэдийж суух нь таны нуруунд өгөх ачааллыг нэмэгдүүлдэг байна. Энэ мэт бусад баримт мэдээлэлтэй танилцсаныхаа дараагаар идэвхтэй хөдөлгөөнтэй нөхөрлөхийг зөвлөе.
2

0

0

0

0

0

0

0

Daddy
2011/05/17 at 07:59
haha
13aaska
2011/05/17 at 08:11
hehe
sekv
2011/05/17 at 08:50
[color=008000][size=xx-large] zuw zuw[/size][/color]
turuu_designer
2011/05/17 at 08:51
zozozo bi udahgui uheh yum bna zda
doogii0118
2011/05/17 at 09:15
zozo
bbbold_b
2011/05/17 at 09:24
ungursun 15 tsag suudag gedeg chin tun udahgui uheh bolj deee
CloudStrife
2011/05/17 at 11:19
[quote]zozozo bi udahgui uheh yum bna zda[/quote]bi ch gesen magadgui yum shig baina lol
Зочин
2011/05/17 at 11:26
uhtsen gazar bna doo
Donjman
2011/05/17 at 11:39
yaandaa bi suuga ajiltai hvn
chechnya
2011/05/17 at 14:13
bi ch ingeed bval balrah bh
Зочин
2011/05/17 at 15:32
yana bi uhlee huleejaagaa hun bnshd
tmra
2011/05/17 at 17:07
tuulaixan
2011/05/17 at 18:02
Муу ёр амьдрахгээл үзээд байна шүү залуусаа
NonE_mN
2011/05/17 at 18:24
bi ch gesen balrah l yum bna
ebus
2011/05/17 at 22:17
shan zuvulguu bna odoo 10 davhar hurtel urgelj shataar alhaj bnaa :p kkk
Зочин
2011/05/17 at 22:35
Bitgii shaa sdaa. ymar teneg sda in iim ym oruuldag bnaa. sda sda
Зочин
2011/05/17 at 22:42
ongotsnii nisgeg ch nar blon ongotsnii zorchigch nar balarsaan
my muruudul nisgegch shd lool
Зочин
2011/05/17 at 22:44
eniig john buruu orchulsn bn shu
135 gradusin naluutaigar suuval nuruund ireh achaalal hamgin baga hamgin evteihen bairlal gj bn
Зочин
2011/05/17 at 23:46
sda ugaasa bied ewtehen bna ged 135gradus orchim suuj bxad hajuunaas hunii nuutsiin awgai 90-r suu ged hutsaad bsan.gichiid eniig neg haruulxiinsan.daanch ajilaa solchixson
Hounthen
2011/05/18 at 11:04
Medeelel ni uul ni ih heregteim shig bna gehdee unshaad oilgohgv bna :D bid nar shig com dr bdag hvmүүs bol hetsүү l yum ban yu ch gsn :D
ben_jr
2011/05/18 at 13:44
hmm very bad.
khantseegii
2011/05/18 at 21:50
aimaar ym aa ene
Зочин
2011/05/19 at 11:29
Gulugnuudee bi bas uheh n
shiji_batuka
2011/05/20 at 23:47
tnx
Зочин
2011/06/06 at 13:21
orchuulaach eeeeeeeeeeeeeeeeeeeeeeee