
Эрнестина Шепард – дэлхийн хамгийн ахмад бодибилдингийн тамирчин эмэгтэй! Энэ жил 84 нас хүрсэн энэ эмэгтэй өөрийнхөө насыг огт тоодоггүй бөгөөд дэлхий дахиныг алмайруулсан хэвээр байна.
Одоо болтол төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцоно, долоо хоногтоо 120 км зайд гүйнэ, 20 настай залуу ч атаархмаар булчинтай. Харж бахархахаас өөр арга байхгүй. Эрнестина Шепард – жинхэнэ домогт эмэгтэй бодибилдер, спортоор ямар ч насны хүн хичээллэж болно гэдгийг тэр баталж чадлаа. Эрнестинагийн 6 толгойт булчин, мөн булчинлаг хөлийг нь харсан хэн ч болов түүнийг 84 настай гэхэд итгэхгүй.
“Энэ их урт замыг надад хайрласан Бурханд би талархаж байна. Хүч чадлаа алдан алдталаа би хэзээ ч бууж өгөхгүй” гэж Эрнестина Шепард өөрийн Facebook хуудсандаа бичжээ.
Эрнестина дэлхийн хамгийн ахмад эмэгтэй бодибилдер гэдэг алдраараа Гиннесийн номд бичигджээ. Тэр өөрийн блогийг ч хөтөлөдөг. Facebook хуудсаараа спортоор хичээллэх болсон түүх, эхэн үедээ ямар их тэвчээр, хөдөлмөр шаардаж байсан тухайгаа хуваалцсан байна.
Эрнестинагийн бичснээр тэр хөдөлгөөн багатай нэгэн байсан бөгөөд биеийн тамирын дасгал хийх дургүй байжээ. 56 нас хүрээд л эгчтэйгээ нийлж биеийн тамир, спортоор хичээллэж эхэлсэн. Эгчтэй цуг фитнест дурлаж цугтаа бодибилдингийн тэмцээнд оролцох болов. 1992 онд уй гашуу тохиох нь тэр: Эрнестинагийн эгч Милдредийн судасны цүлхэн хагарч нас баржээ. Эгчийгээ алдсанаас хойших 5 жилийг их хүнд өнгөрүүлсэн Эрнестина спортын ачаар хэвийн амьдралдаа эргэж орсон гэдэг.
Шепард олноо танигдсан алдартай бодибилдер, “Mr. Universe” тэмцээний ялагч Йонна Шамбургерийн удирдлага дор хичээллэхээ болов. Долоо орчим жил хичээллэсний эцэст Шепарт анхныхаа ялалтыг авч чаджээ: АНУ-ын Зүүн эргийн бодибилдингийн тэмцээнд өөрөөсөө залуу өрсөлдөгчдийг ардаа орхисон юм. Шепард өнөөдөр Балтиморын нэгэн бэлтгэлийн зааланд дасгалжуулагч хийдэг бөгөөд бүхий л насны эмэгтэйчүүдэд спортоор хичээллэх урам зориг хайрлаж явна.
Эрнестина Шепардын амьдралын дүрмээс дурдвал:
- Настайгаа зууралдах хэрэггүй. Амьдралын эрүүл хэв маягаар амьдарч эхлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг Шепард өөрийн биеэр баталж чадсан.
- Жирийн хоол хүнс идэж бай. Эрнестина өдөр болгон 1700 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг, түүний хоол хүнсэнд өндөгний уураг, тахианы мах болон ногоо түлхүү орсон.
- Байнга бэлтгэл сургуулилт хийж бай. Опре Уинфрид өгсөн ярилцлагадаа Эрнестина шөнийн 3 цагт босож бясалгал хийгээд хувцсаа өмсөж гурван цагийнхаа гүйлтэнд гардаг гэнэ. Өдөрт 10 милиэс багагүй зайд гүйнэ, харин долоо хоногтоо 80 орчим миль буюу ойролцоогоор 120 км орчим.
- Дуртай зүйлээ хий. “Хүн болгон хүндийн өргөлт сонирхохгүй, хүн болгон гүйлтийн спорт сонирхохгүй. Өөрийн сэтгэлд нийцсэн тэр л төрлийг олж түүгээрээ хичээллээрэй” гэж Шепард бусдад захидаг.
- Танд түлхэц болох зүйлийг ол.
Танд аль дүрэм нь таалагдаж, дагамаар санагдсан бэ?








Enkhbayar Lucky
2021/01/07 at 20:15
Mongolchuudad l oilguulah heregtei 40 hurenguutee sandal neheed uwuu emee ntr gj duuduulah durtai mongolchuud
Enkhmandakh Dorjzovd
2021/01/07 at 20:26
estoi gaihaltai oor yu helhev dee
Tsogzol Tegshee
2021/01/07 at 21:08
.шаргуу эмэгтэй юм
Сор Аз Чимэг
2021/01/07 at 21:33
mundag
Жамц Наранцэцэг
2021/01/08 at 03:03
Гайхалтай эмэгтэй юмаа
Tsendee Tsendee
2021/01/08 at 05:48
woow
Arc Light
2021/01/08 at 11:09
Мундаг юмаа
Nomin Erdene
2021/01/08 at 12:49
no
Iveel Boldbaatar
2021/01/09 at 11:03
ugui èe
Ukaa Ukaa
2021/01/09 at 20:46
Gaihaltai
Delger Delger
2021/01/10 at 13:48
Гайхалтай нас бол тоо бодит жишээ
Bat-Erdene Choijiljav
2021/01/10 at 14:40
Үнэхээр гайхамшиг хүн хөгширөхгүй байж болдог юм байна гэдгийг харууллаа
Sant Tek
2021/01/10 at 16:05
Гэтэл манай 40 насныхан энэ 84 тэй эмээгээс үлчгэр царайтай насс
Sant Tek
2021/01/10 at 16:08
Enkhbayar Lucky тийм шүү дөнгөж 30 хүрсэнүү гүү юу гүзээ суучихдаг хар ажилд цувдаагаа чирээд амьсгаадаж хөлсөө арчаад
Saraa Munhbayar
2021/01/10 at 17:27
Ene bol gaihamshig mundag ymaa