Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар

1

Самар бол байгалиас заяасан үнэт бэлэг. Самар болгонд төрөл бүрийн амин дэм, микро-элементүүд агуулагдана. Самар өөрт агуулагдаж байгаа амин дэм, эрдэс бодисыг удаан хадгалж чаддаг буюу нэг улирлаас нөгөө улирал дамжин хадгалагдсаар ирдэг байна. Өдөр тутмын хоол хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэж эрүүл мэнддээ анхаараарай.

Сайныг бага багаар

Самранд тос маш их агуулагдаж байдаг учраас олон төрлийн самрыг бага багаар хэрэглэх нь зүйтэй. “Самрыг гэдэс ходоодны өвчлөлтэй хүн маш анхаарал болгоомжтой идэх хэрэгтэй. Яагаад гэвэл самранд агуулагдаж байгаа тосыг шингээхэд гэдэс ходоодонд ачаалал их ирэх бөгөөд ялангуяа гэдэс дүүрэх, ферментийн дутагдалтай хүмүүс илүү анхаарах нь зүйтэй” гэж хоол боловсруулах эрхтний их эмч зөвлөж байна.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 1

1. Хушга

Антиоксидантыг маш их агуулдгаараа таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн, Е амин дэм, “муу өөх тос”-ыг хайлуулах ид шидтэй омега-3-ын хүчил агуулагдаж байдаг ажээ. Арьсыг хэт ягаан туяанаас хамгаалах зэс агуулдгийг мөн дурдах хэрэгтэй.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 2

2. Хуш модны самар

Авитаминоз (амин дэмийн тэнцвэртэй байдал алдагдах) өвчнийг анагаахад тохирно. Уг самарт агуулагдах ургамлын уураг нь хүний биед 100 хувь шингэдэг гэж хэлж болно. Үүнд, марганец, йод, зас, фосфор зэрэг хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлөх бодисууд ихээр агуулагдана. Харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтойгоос гадна гэдэс ходоод, зүрх судасны өвчтэй, дархлаа сулрах болон атеросклерозийн үед хэрэглэнэ.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 3

3. Фундук (ойн самар)

Уг самранд биотин хэмээх Н амин дэм агуулагдана – гоо сайхны амин дэм. Хүний биед агуулагдах өөх тос, уургийн бодисын солилцоог зохицуулж, хумс үсийг бэхжүүлэх, элэгний үйл ажиллагааг дэмжихээс гадна арьсыг хөгшрөлтөөс хамгаалахад нөлөөлнө. Цус багадалт, варикоз, тромбофлейбит зэрэг өвчинтэй хүмүүс идэхэд ач тустай.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 4

4. Газрын самар

Уг нь бол шошны төрөлд багтах боловч “самар” гэж нэрлэсээр удаж байгаа. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих фиолийн хүчил, микроэлемент болон уургаар баян. Түүнд агуулагдаж байгаа эрдэс бодис хүний биед амархан шингэдгээрээ онцлог.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 5

5. Бразил самар

Бид энэ самрыг саяхнаас хэрэглэж эхэлсэн хэдий ч амтанд нь ороод байгаа. Зарим хүмүүс хамгийн амттай самар гэх нь бий. Бусад самарны адил олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг. Үүнд агуулагдах селен нь элэг, уушги, хөхний хорт хавдраас сэргийлнэ. Уураг ихтэй тул цагаан хоолтнуудад орлошгүй хоол хүнсэнд тооцогдоно.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 6

6. Бүйлс

Яс бэхжүүлэх увдистай. Үүнд агуулагдах кальци, магни болон В6 амин дэм ясыг бэхжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. 100 г миндаль самранд өдрийн хэрэглээний кальци агуулагдах бөгөөд В6, магни биед кальцийг шимэгдүүлэхэд тусална. Зүрх болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжих уураг, калий агуулагдаж байдаг.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 7

7. Кешью самар

Омега-3 хүчил ихээр агуулагдаж байдгаас гадна үхрийн маханд агуулагдаж байдаг хэмжээгээр төмөр мөн агуулагдаж байдаг. Цус багадалт, зүрх судасны өвчлөлийн үед ашиглахад нэн тохиромжтой. Фосфор, цинк, зэс, В4 болон Е амин дэмийн ач тусаар биеийн хүчний ажлын дараа биеэ сэргээх үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 8

8. Фисташки самар

Лютеин, каротиноид болон зеаксантин агуулагдаж байдгаараа бусад самарнаас онцлог. Эдгээр эрдэс бодис нь нүдний хараа муудах эрсдэлээс хамгаална. Мөн, В6 амин дэм болон хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 9

9. Кокос

Байгалийн гаралтай тос, антиоксидант агуулахаас гадна болон бусад өвчин анагаах увдистай. Калий, кальци, магний, фосфор, Е болон С витамин, фолат ихээр агуулагддаг. Кокосын зөөлөн хэсэг хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, нүдний хараа сайжруулах, биеийн хүчийг сэргээж, биеийн эсэргүүцлийг сайжруулах, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон хорт хавдраас сэргийлнэ. Мөн, үрэвсэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 10

10. Макадамия

В, Е болон РР бүлгийн амин дэм, эрдэс бодис (кальци, селен, зэс, фосфор, цинк, калий, натрий), байгалийн гаралтай хүчил болон тос ихээр агуулагддаг.

Уг самрыг системтэйгээр хоол хүнсэндээ хэрэглэвэл биеийн хүчийг нэмэгдүүлэх, толгойн өвчин дарах, арьсны өвчнийг анагаах буюу арьсны хуурайшилтыг багасгаж өнгийг сэргээхэд сайнаар нөлөөлнө. Илүүдэл өөх тосыг гадагшлуулахад нөлөөлснөөр зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Мөн, хоолойн өвчин, менингит, артроз өвчнийг анагаах увдистай.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 11

11. Туулайн бөөр модны самар

Бусад самарнаас агуулагдаж буй калори болон ургамлын гаралтай тосны хэмжээгээрээ ялгагддаг нь давуу тал болно. Фундук, хушга, арахис зэрэг самарнаас хамаагүй бага тос агуулдгаараа илүү юм. Эрдэс бодисоор дутахааргүй баялаг, бүлэг витамин ихээр агуулдаг. Үүнд агуулагдах тосны хэмжээ ердөө 5 хувь боловч нүүрс усны хэмжээ 62 хувь байна.

Эрүүл мэндэд тустай 11 төрлийн самар 12

42
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дунгаамаа М.

    Дунгаамаа М.

    2015/08/25 at 09:36

    Dugarma Magsar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *