Яагаад бүх суултуур адилхан цагаан өнгөтэй байдгийн учир юу вэ?

0

Бие зассаны дараа суултуур дээр үлдэх элдэв толбо, зэрэг зүйлсийг харагдуулахгүй байх үүднээс суултуурыг бараан өнгөөр хийх нь зүйтэй гэж та бодож байсан уу? Харамсалтай нь дэлхийн хаана ч очсон суултуурны өнгө цагаан байдаг нь яг л хэн нэгэнд илүү ажил удах зорилготой юм шиг л санагдуулдаг. Тэгвэл манай сайт уншигч танд энэ бүх асуултын хариултыг өгөхөөр энэхүү нийтлэлийг бэлдлээ. Нийтлэлийн төгсгөл хэсгээс та мөн Дэлхийн Суултуурны Өдрийг хэзээ тэмдэглэдэг тухай ч мэдэж авах болно.

Ихэнх суултуурыг шаазангаар хийдэг

© depositphotos.com

Шаазан бол маш тэсвэртэй сайн материал гэдэг нь гарцаагүй. Шаазанг галд хийж боловсруулах үед гадаргуу нь гөлийж, ус нэвтрэхгүй, элдэв толбо суухгүй болдог. Иймээс суултуур нь хэдий цагаан өнгөтэй ч амархан цэвэрлэгээ авдаг байна.

Өндөр хэмд шатааж боловсруулах үед шаазангийн өнгө цагаан болж хувирдаг. Иймээс боловсруулах энэ үйл явцын өмнө будагч хийж өнгийг нь өөрчлөх боломжтой. Гэхдээ угааж цэвэрлэхэд хялбар бөгөөд үнийн хувьд хямд тул цагаан суултуур түгээмэл дэлгэрсэн байдаг.

 

Цагаан өнгө нь цэвэр ариун байдлыг илэрхийлдэг

Өнгөний онолын үүднээс авч үзвэл өнгө нь хүний сэтгэл зүйд олон янзаар нөлөөлж байдаг ажээ. Хэдийгээр үндэс угсаа, хүйсийн ялгаатай байдлаас үүдэлтэйгээр өнгө бидэнд өөрөөр нөлөөлж байдаг хэдий ч цагаан өнгө дэлхий дахинд нэг л утга илэрхийлдэг нь цэвэр ариун болон аюулгүй байдал юм. Иймээс л дэлхий дахинд суултуурны өнгө цагаан, эрүүл мэндийн байгууллагын дотоод засал цагаан байдаг ажээ.

Харин хар болон бор гэх мэт бараан өнгөнүүд нь танд сөрөг мэдрэмжүүдийг төрүүлж байдаг. Гэхдээ цагаан өнгө бидэнд эерэг мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч сэтгэл сэргээх мэдрэмжийг төрүүлж үл чаддаг ажээ.

 

Ийм л учраас цагаан өнгийг суултуур хийхэд түлхүү ашигладаг

Цагаан өнгөний гаргаж буй эерэг мэдрэмжүүд нь суултуур хийхэд хамгийн тохиромжтой өнгө хэмээн тооцогддог байна. Судалгаагаар XX зууны эхэн үед гоёмсог хээ хуартай суултуурнууд хэрэглэгдэж байсан нь нотлогдож, дэлгүүрүүдэд олон төрлийн суултуур зарагддаг хэдий ч сонгодог цагаан өнгө үргэлж хамгийн эхний сонголт хэвээр байсаар байгаа билээ.

© shutterstock.com, © depositphotos.com

Цагаан өнгийн суултуур нь ямар ч загварын засал чимэглэлтэй угаалгын өрөөнд төгс зохицдог. Эсрэгээрээ хар өнгийн суултуур маш таагүй мэдрэмж төрүүлэх нь бий.

 

Бонус: Хэд хэдэн улсад Дэлхийн Суултуурны Өдрийг 11 сарын 19-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг

© Kutoid / Wikimedia Commons

Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий дахинд дутагдаж буй ариун цэврийн асуудалтай тэмцэх болон дуу хоолойгоо өргөх зорилготой ажээ. Энэ баяр нь жил бүр өөр өөрийн сэдэвтэйгээр зохион байгуулагддаг. Тухайлбал өнгөрсөн жил “Хэнийг ч битгий ардаа үлдээ” сэдвийн дор эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр орчинд амьдрах боломжгүй 673 сая орчим хүнд чиглэсэн үйл ажиллагааг энэ баяраар хийсэн байна.

© Kutoid / Wikimedia Commons

Дээрх зурагт 2014 онд Сенегал улсад Дэлхийн Суултуурны Өдрийг тохиолдуулан жагсаал хийж буй хүмүүсийг харуулжээ. Жил бүрийн уг өдөр улс бүрт ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг ажээ.

Танай гэрийн суултуур ямар өнгөтэй вэ? Хэрэв цагаан өнгөтэй бол бараан өнгийн суултуур авах талаар бодож байсан уу?

25
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *