Энэхүү хиймэл оюун ухаан хүмүүсийн зургийг “Pixar”-ийн хүүхэлдэйн киноны дүр шиг болгож хувиргадаг. Олны танил 24 хүмүүс хэрхэн хувирсныг эндээс үзээрэй

1

Та урьд өмнө “AI” буюу хиймэл оюун ухааны талаар сонсож байсан байх – энэ бол технологийн өндөр дэвшил. Дэлхий дээр огт байхгүй хүмүүсийн хөрөг зургийг бүтээх эсвэл таны зургийг 15-р зууны үеийнх юм шиг болгож өөрчлөх, нэг бол ганцаараа авахуулсан сельфиг чинь уран зураг мэт болгоно. Галзуу сонсогдож байгаа биз, гэхдээ үүгээр ч зогсохгүй өөр гайхалтай чадвар бас бий.

Хиймэл оюун ухаанаар дагнасан програмистууд болох Justin Pinkney болон Doron Adler нар “toonification” гэх нэртэй системийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь хүний хөрөг зургийг хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүр болгож өөрчлөх юм байна. Нүүр таних тусгай алгоритмын тусламжтайгаар таны нүүр царайг хүүхэлдэйн киноны дүр шиг болгоно гэсэн үг.

Тэдний хувийн “Toonify” вебсайт сошиал медиад маш олон хүний хандалт аваад байгаа бөгөөд хэт их ачаалал авч байгаан улмаас, тэд сайтаа түр хаах бодолтой байгаа гэнэ.

Гэхдээ тэд энэ хооронд зүгээр байхгүй – эргэн ирэлт хийхдээ “Frozen”-ийн Elsa эсвэл Nemo болгож өөрийгөө өөрчлөх боломжийг бидэнд авчрах талаараа хэлсэн байна.

1. Hayao Miyazaki

justin pinkney / toonify

 

2. Dwayne Johnson

justin pinkney / toonify