Ямар ч гутлыг хөлд үнэхээр эвтэйхэн байдлаар өмсөж болох 9 арга. Таны хөл дахиж холгохгүй, цэвpүү үсрэхгүй ба ядрахгүй

0

Шинэ гутал өмсөхөд хөл xолгож цэвpүү үүсгэдэг, энxэл донxол замаар алхахад туфлийн өсгийнд зураас гарах эсвэл арьс нь урагддаг. Энэ бүгдэд бүр уйлмаар санагддаг уу? Энэ мэт гуталтай холбоотой бусад асуудлыг амархан шийдэж болно. Хамгийн гол нь гар доорх бэлэн зүйлийг л бэлдэх хэрэгтэй.

Та бүгд нэг л зүйлийг санаж яваарай: хэдий сайхан гутал байлаа ч биднийг ямар нэгэн байдлаар зoлиoнд гаргах ёсгүй. Тиймээс цэвpүү үсрэх зэрэг таагүй асуудлаас зугтаах зарим нэг аргуудыг мэдэж байвал зохино.

1. Гутланд наасан шaрхны лент цэвpүү үсрэхээс хамгаална

Шaрхны лент зөвхөн цэвpүү үүссэний дараа л тус болдог гэж ойлгож болохгүй. Энэ таагүй мэдрэмжээс амархан салж болох юм. Шaрхны лентээ (нянгийн эсрэг үйлчилгээтэй биш ч байж болно) аваад наана. Хөлөндөө биш харин гутландаа наагаарай. Гутлын хатуу хэсэгт эсвэл хөл үрээд байгаа газарт л наачихад болно. Шaрхны лент өөрөө даавуун гадаргуутай тул хөл болон гутал хоорондын үрэлтийг зөөллөж багасгах ажээ.

 

2. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хөлc, үнэрээс хамгаална

Жирийн өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл бодож байснаас илүү их хэрэглээтэй эд бололтой. Жишээ нь, хормын дотор л хөлc болон хүсээгүй үнэрээс салгана. Хэрэглэх хэд хэдэн хувилбарууд ч бий. Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг шууд улавчиндаа наахад чийгийг өөртөө шингээнэ. Хөлc бага байх тусам л эвгүй үнэр үнэртэх магадлал багасна гэсэн үг. Үүнээс гадна хэрэглэлийг өмссөн гутландаа хийгээд орхиж үзээрэй – үнэр ул мөргүй алга болсон байх вий.

 

3. Шaрхны лент ядаргаа арилгана

© Depositphotos.com

Бүсгүйчүүд өдөржингөө өндөр өсгийтэй туфль өмсөж явахыг тэр болгон зориглохгүй. Ийм гутал өмссөн өдрийн төгсгөлд бушуухан шиг гэртээ харьж зөөлхөн гэрийн углаашаа углахыг хүснэ. Өндөр өсгийтэй туфль өмсөхөд яагаад ингэж их ядардаг юм бэ? Учир юунд вэ гэвэл долоовор, дунд болон ядам хуруунуудын дунд байрлах мэдрэлд даралт ирж байгаа юм. Чухам үүнээс болж л таагүй мэдрэмж төрдөг.

Энэ таагүй мэдрэмжийг эрс багасгахын тулд долоовор болон дунд хурууг эсвэл дунд болон ядам хурууг хоооронд нь шaрхны лентээр боогоорой. Даралт болон таагүй мэдрэмжийг багасгах тул та дуртай өндөр өсгийтэй туфлиэ санаа зовох зүйлгүй өмсөж чадна. Шaрхны лентийг боохдоо ч анхааралтай бай, хэтэрхий чанга боож огт болохгүй.

 

4. Даавуун углааш цэвpүү үүсэхээс хамгаална

© Depositphotos.com, © Anne Spelledwithane / Shutterstock

Хуруутай углааш – юугаар ч орлуулшгүй зуны гутал: хөл халууцахгүй бас эвтэйхэн. Гэхдээ дутагдалтай тал бий: хурууны резинэн оруулга нь хурууг үрж цэвpүү үүсгэдэг. Хэрвээ танд ийм зүйл тохиолдож байсан бол углаашийг шкафанд цааш хураах хэрэггүй гэж хэлмээр байна.

Углаашны оруулгыг хавтгай даавуугаар ороогоод өмсвөл цэвpүү, таагүй мэдрэмжийг мартаж болно. Танд зөөлөн даавуу, халуун цавуу, хайч хэрэг болох юм. Гар урлалаар оролдох дургүй байгаа бол даавуун оруулгатай углааш худалдаж авах эсвэл энгийн зөвлөмжийг дагахад л хангалттай: нойтон углааш битгий өмсөөрэй – цэвpүү илүү хурдан үүснэ. Бас өдөр болгон өмсөх ч хэрэггүй, ядаж нэг өдөр ч болов хөлдөө өөр төрлийн гутал өмсөж амрааж байх шаардлагатай.

 

5. Хамгаалагч таны гутлын өсгийг хамгаалаад зогсохгүй тав тухыг мэдрүүлнэ

© East News

Чулуун зам дээгүүр алхах, зүлгэн дээр өсгийгөөрөө шигдэж орох, замын сараалжин торонд өсгий нь тээглэх – үнэхээр гомдмоор тохиолдлууд. Азаар өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ гутлын өсгийгөө ч аврах арга өнөөдөр бий болжээ. Поливинилxлорид-оор хийсэн тусгай хамгаалагч таны өсгийг хамгаална, өнгөний хувьд маш өргөн сонголттой – өөрийн туфлинд зохицуулах гэж зовох ч үгүй. Өсгий хамгаалагч нь жинг тэнцвэржүүлж өвсөн дундуур, чулуурхаг замаар тайван явахад тусална.

 

6. Дэгээ орон зай хэмнэнэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Цөөхөн гуталтай хүнд гутал хадгалах асуудал нэг их үүсэхгүй байх л даа. Харин улирал болгоноор хэд хэдэн хос гуталтай бол шкаф эсвэл гутлын саванд багтаах гэж овоо л зовдог болов уу? Үүдний өрөөнд жирийн нэг дэгээ тогтоосон байхад багагүй орон зай хэмнэнэ: шалнаас багагүй өндөрт дэгээгээ тогтоогоод пүүз, кет, туфль зэрэг бусад гутлуудаа өлгөөрэй.

 

7. Аяга таваг угаадаг бодис флиcэн гутлыг сайн цэвэрлэнэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зөөлөн флиc – хөлд үнэхээр эвтэйхэн гутал. Даанч даавуу нь өнгөө хурдан алдах гээд байдаг дутагдалтай. Нэгэнт хаяж чадахгүй байгаагаас хойш аяга таваг угаадаг бодис хоёр дахь амьдрал бэлэглэж болох юм. Гутлан дээр үлдсэн толбыг усаар арилгаж чадахгүй байвал аяга таваг угаадаг бодис дусаагаад тойрог чиглэлд арчаарай. Дараа нь үлдэгдэл бодисыг чийгтэй алчуураар арчиж авна. Нарны шууд тусгал болон халуун эх үүсвэрээс зайтай тавьж хатаах ёстойг анхаараарай.

 

8. Үсний лак гулгахаас хамгаална

© Depositphotos.com, © Depositphotos.com

Зарим нэг гутал өмсөхөөр хөл нь дотроо гулсаад байдаг. Нэг ёсондоо бид нэг хэмжээгээр том гутал аваад өмсжээ гэсэн үг юм. Эсвэл бидний зарим нэгийнх нь нэг хөл нөгөө хөлөөсөө арай том байх тохиолдол ч бий, тиймээс жижиг хөл нь гутландаа гулсаад байдаг талтай. Гадуур явж байхдаа эвгүй байдалд орохгүйн тулд хөлөндөө бага зэрэг үсний лак цацаарай: хөлийн ул наалдамxай болж гуталтайгаа сайн бaрьцалдана.

 

9. Зузаахан xуйлж хийсэн сонин гутлын түрийг сунгана

Шинэ гутал зөвхөн хөл бариад зогсохгүй бас түрийгээрээ ч барих тохиолдол гардаг. Түрийг сонингоор сунгаж болно. Хэд хэдэн сонин давхарлаж xуйлаад түрийнд нь чихээрэй. Гутлын түрийний арьс сунахаар хэмжээний сонин хийх хэрэгтэй.

Сонин чихсэн гутлаа нэг хэсэг орхи. Ямартай ч анх өмсөхөд мэдрэгдэж байсан бариу байхгүй л болсон байх вий. Сонин чихэхээс өмнө гутал сунгадаг тусгай бодис шүршсэн ч болно.

Гутал сонгохдоо та ямар лайфхак ашигладаг вэ?

22
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *