
Энд бид Дэлхийн хамгийн аюул осолтой авто замуудын жагсаалтыг бэлтгэлээ. Энэхүү жагсаалтанд бичигдсэн замууд дээр гардаг үхлийн аюул дагуулсан осол аваарын тоо хэмжээ үргэлж маш өндөр байдаг ч хүмүүс амьдралын эрхээр энэ замуудаар аз ивээх болтугай хэмээн залбирсаар явсаар байгаа юм. Жил бүр авто ослын улмаас 1.3 сая хүн нас бардаг ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2011-2021 оныг “Замын аюулгүй байдлын төлөөх үйл ажиллагааны арван жил” болгон зарласан. Гэвч зам дээр осол аваараас сайн жолоодлогоор сэргийлж болох боловч энд бичигдсэн эдгээр замууд нь ямар ч жолоочийн ур чадвар, эр зоригийг шалгадаг байна.

















