8-р сарын зурхай: Энэ сард сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүдэд бэлэн бай!

2

Энэ сард ялагдлыг мартаж тавьж явуул. Дутагдаж гачигдах зүйлгүй амьдарна. Сайхан зүйлс таныг хүлээж байна!

Хонь: Төлөвлөсөн зүйлээ больж, амьдралдаа хайр сэтгэлийг оруулж ир

Сугар гараг таны хайр сэтгэлийн харилцааг ивээж байгаа учир энэ сар хайрлаж, дурлахаас эмээх хэрэггүй. Ганц бие болон хостой аль нь ч байсан, төлөвлөгөөгөө цуцалж, амьдралдаа хайр сэтгэлийг оруулж ирээрэй. Таны сэтгэл болон оюун санаа хоёул нээлттэй болмогц ид шидийн гэмээр зүйл тохиолдох болно.

Ажилтай холбоотойгоор санхүүгийн өөрчлөлт гарна. Хэн нэгний гаргах гэнэтийн шийдвэрээс болж та дараагийн хийх алхамынхаа талаар бодож эхэлнэ. Шинэ сар гарч буй учир бүтэн сарны нөлөөллөөр багийн ажиллагааг чухалчилж чадвал амжилтад хүрэх түлхүүрийг атгалаа л гэсэн үг. Нээлттэй хүмүүсийн хувьд Бархасбадь гарагийн нөлөөгөөр бусадтай хамтарч ажиллавал үр дүнтэй байх бөгөөд тэдгээр хүмүүсийн тусламжтай банк, санхүүтэй холбоотой салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадна. Энэ сард эрүүл мэнддээ болон өөртөө анхаарал хандуулахад тохиромжтой.

 

Үхэр: Даван туулж чадахгүй ямар ч асуудал гарч ирэхгүй

Таны гэр бүл яг одоо анхаарлыг тань хүсэж байна. Азтай одууд болон шинэ сар хэсэгчлэн хиртсэнээр таны замыг гэрэлтүүлж, тусламж хэрэгтэй үед арга зам олоход тань туслах болно. Гэвч Буд гарагийн нөлөөгөөр эрч хүч сулрах тул тэвчээртэй байгаарай. Эерэг хандлагатай байхыг хичээж, аз жаргалыг өөрийнхөө амьдралаас үлдэн хөөх гэсний хэрэггүй.

Бархасбадь гарагийн нөлөөгөөр хайр сэтгэл тань гэрэлтэж, хосуудын харилцаанд гэрэл асна. Хайр дурлалын харилцаа таны зүрхний утсыг хөндөж чадах ч гэлээ урт удаан хугацаанд үргэлжлэх хүчтэй харилцааг эрхэмлэх хэрэгтэйг анхаарна уу. Таныг өмнөө сөхрүүлэх ямар ч саад бэрхшээл байхгүй. Таны амьдралд муугаасаа илүү сайн зүйлс энэ сард тохиолдсоор байх болно. Юу ч тохиолдсон бай, өөдрөг хандлагаа бүү гээгээрэй.

 

Ихэр: Энэ сард эрдэм мэдлэг хамгийн чухал зүйл байна

Таны гараг болох Буд гарагийн нөлөө сарын эхний гурван 7 хоног хүртэл таниас салахгүй учир бусадтай харилцах үедээ анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэт мэдрэмтгий байснаас болж удирдлагаа алдаж мэднэ. Ямар нэгэн эргэлзээтэй зүйл гарч ирвэл эргэлзээгээ тайлах үүднээс асуулт асууж, хариултаа олж авах хэрэгтэй. Эрдэм мэдлэг энэ сард танд юу юунаас илүү их чухал зүйл байх болно.

Ажил дээрээ шинэ албан тушаалд томилогдох магадлалтай. Оюун санаагаа чөлөөлж, өнгөрсөн хугацаанд хийж байсан зүйлээсээ арай өөр, сонирхол татам зүйл хийхдээ бэлэн бай.

Хайр сэтгэл болон бусад харилцаанд тань нөлөөлөхөөр Сугар гараг ойртож буй учир ухаантай, бодолтой байхад гэмгүй. Та хайртай учрахыг хүсэж байгаа бол хэн нэгэнтэй уулзана. Ганц бие эсвэл хостой аль нь ч байсан, та энэ сард ажил болон гэртээ гол анхаарлаа хандуулна. Үр дүнд нь та илүү сайхан газар амьдрах ч юм уу эсвэл очих болно.

 

Мэлхий: Энэ сард хайрандаа умбаж шумбана

Энэ сард эерэг болон өөртөө итгэлтэй байх боломжууд таны хаалгыг тогших бөгөөд мөнгөнөөс их зүйл хамаарна. Гараг ертөнцийн байрлал таатай болж ирж буй учир энэ сард мэлхийнүүд найз нөхөд болон хамтарч ажилладаг хүмүүстэйгээ нэгдвэл ач тусаа өгөхөөс гадна бүтээлч байж чадна.

Ангараг гарагийн нөлөө эргээд танд нөлөөлж буй учир хайр дурлалын хувьд олон шинэ зүйл тохиолдохоос гадна зүрх сэтгэл тань догдолж, дурлал тань дүрэлзэн асна. Даван туулах ёстой саад бэрхшээлүүд урд тань гарч ирэх хэдий ч та төвөггүй давж чадна. Иймд эерэг хандлагатай эсвэл зоригтой байх аваас танд юу ч саад болж чадахгүй.

Мөнгөний хувьд шинэ сар танд эерэг энергийг илгээх болно. 8 дугаар сарын турш танд дандаа сайхан зүйлс тохиолдох нь ээ.

 

Арслан: Санхүүгийн асуудалд шинэчлэлт хийгдэнэ

Мөнгөтэй холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулах цаг болжээ. Гараг ертөнцийн нөлөөллөөр мөнгөний асуудлууд хөндөгдөх боловч та энэ сар азтай байна. Од эрхэс таныг мөнгө санхүүгийн асуудалдаа анхаарах ёстойг сануулжээ. Олон арга хэмжээнүүдэд оролцож, тэмдэглэлт баяруудад уригдана. Гэвч бүгдэд нь очих гэсний хэрэггүй. Эс бөгөөс та энерги, эрч хүчээ алдах болно.

Ангараг гарагийн нөлөөгөөр амьдралын тань хэмнэл хурдсаж буй мэт санагдах бөгөөд энэ үед төвлөрч, зохион байгуулалттай бай. Яарч шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй. Мөрөөдөл болон зорилгуудаа төсөөлөн бод. Учир нь таны бодсон бодол биелэх магадлалтай байна. Буд гарагийн нөлөө өөрийгөө сонсох, ойлгох, дотор хүнтэйгээ ярилцах боломжийг өгнө. Амжилт дэндүү ойрхон байна!

 

Охин: Хөрөнгө мөнгө өсөж нэмэгдэнэ

Сарын эхэнд Сугар гарагийн нөлөөгөөр таны хөрөнгө мөнгөнд шилжилт хөдөлгөөн хийгдэх бөгөөд үр дүнд нь өсөх хандлага ажиглагдана. Та хийж буй зүйлдээ шилдэг нь байхаас гадна юу хийвэл үнэ цэнэтэй байх уу гэдгээ сайн мэддэг. Зоригтой ажиллавал бусад хүмүүс таны үнэ цэнийг үнэлж, харах болно.

Юунд ч бүү яар. Таныг эзэгнэгч гараг болох Буд гарагийн нөлөөгөөр нуугдаж байсан асуудлуудын зарим нь ил болж гарч ирэх магадлалтай байна. Хэдий тийм ч гэлээ энэ үед хувийн эсвэл мэргэжлийн байдлаар хандаж, өөртөө итгэлтэй байж чадвал асуудлуудыг шийдвэрлэж чадна.

Сарын сүүлээр таны хүсэл мөрөөдөл болсон хүн амьдралд тань гарч ирж, тантай уулзана. Энэ сар эхэлснээсээ тэс өөрөөр төгсөнө. Та хүчирхэг болон амжилтад хүрсэн байна гэдэгтээ итгээрэй.

 

Жинлүүр: Завгүй сар болж өнгөрнө

Энэ сард завгүй байх нь ээ. Хэдийгээр та өөрийгөө бус, бусдыг нэгдүгээрт тавьдаг төрөлхийн зантай ч гэлээ энэ удаа өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг эхэнд тавих хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Найзууд тань танд туслахаар хичээхээс гадна, өнгөрсөнтэй холбоотой хэн нэгэн таны амьдралд гарч ирж мэднэ. Хэрвээ тэр танд тусалбал хүлээж авч, баярлалаа гэж хэлээрэй.

8 дугаар сар олон нийтэд харилцах сар болно. Хэрэв та хайртай учрахыг хүлээж суугаа бол Сугар гарагийн нөлөөгөөр таны хүсэл биелнэ. Найзуудын тань нэг таныг хэн нэгэнтэй танилцуулна. Эсвэл өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан хэн нэгэн таньтай харилцаагаа дахин сэргээх гэж оролдоно. Гэр бүл болон ойр дотны хүмүүстээ тавих анхаарлаа сулруулж болохгүй.

 

Хилэнц: Сарын турш цөөнгүй саад бэрхшээлүүд тулгарах ч, бүгд таны сайн сайхны төлөө байх болно

Шинэ бүтэн сарны нөлөө таны хувийн зан чанар болон амьдралд нөлөөлөх бөгөөд та энэ сард зарим зүйлийг эерэгээр өөрчлөнө. Таны карьер эсвэл ажил шинэ нөхцөл байдалтай нүүр тулгарахаас гадна, амьдрал таны бодож байснаас өөр байсан гэдгийг та ойлгох болно.

Шинэ сарны нөлөөнд автаж, та хайр сэтгэлийн холбоотой байгаа хүнээ бяцхан сорьж мэдэх бөгөөд үр дүнд нь зөвхөн тэр л таны насны хайр бөгөөд өөр хүнийг хайрлах орон зай таны сэтгэлд дахин гарахгүй гэдгийг та ойлгоно.

Өөрчлөлт амьдралд болон танд хэрэгтэй ч гэлээ өөрчлөлтөөс болж аз жаргалаа үлдэн хөөхөөс болгоомжил. Сайтар төлөвлөгөө боловсруулж арга зам олдог чадвараа ашигла.

 

Нум: Аялж зугаална

Сугар гараг таны олон нийтийн арга хэмжээнд оролцох хүслийг улам нэмэгдүүлэх бөгөөд үр дүнд нь та асар их эрч хүчээр цэнэглэгдэх болно. Сугар гараг бол хайр сэтгэл болон хөрөнгө мөнгийг эрхшээгч гараг учир та аялал зугаалгаар явах үедээ амьдралдаа олон шинэ өөрчлөлтүүдийг хийнэ.

Ангараг гарагийн нөлөөгөөр мөнгөө юунд зарцуулах вэ, хэрхэн өсгөх вэ зэргийг бодолхийлнэ. Сарын сүүлээр ашиггүй мөнгө үрэхээс болгоомжил. Үргэлж томоор төсөөлж, төсөөллөө бодит амьдрал болгохыг хичээдэг зүтгэлээ гээсний хэрэггүй. Учир нь таны төсөөлөл сарын сүүлээр биелэх магадлалтай байна.

 

Матар: Тав тухтай байдлаас ангижрах цаг болжээ

Энэ сар таны амьдралд онцын өөрчлөлт гарахгүй ч эрх мэдэлтэй холбоотой асуудлууд ар араасаа ундарч эхэлнэ. Тав тухтай байдлаасаа хөндийрч, амьдралдаа эрс шинэчлэлт хийх цаг нэгэн ирсэн байна. Амьдралдаа биелүүлэхийг хүсэж байсан мөрөөдлүүдээ биелүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе учир хойшлуулах хэрэггүй. Та өөрөө хүсвэл амжилтад хүрэхэд ойрхон байна.

Ангараг гарагийн нөлөөллөөр эрч хүч болон өөдрөг үзэл таны хаалгыг тогшино. Өөрт тань ямар нэгэн байдлаар хэрэг болох газрыг сонгож, аялж болно. Сарын эхэнд Сугар гарагийн нөлөөллөөр ажил мэргэжилд өөрчлөлт гарч болзошгүй. Гэвч энэ өөрчлөлт ирээдүйд ашиг тустай. Энэ сар зорилгоо биелүүлж, амжилтад хүрэхэд хамгийн тохиромжтой.

 

Бумба: Хүсэл мөрөөдөл тань биелнэ

Сугар гараг нарны системийн 9 дэх байрлал дээр ирж буй учир адал явдлаар дүүрэн, хайр сэтгэл болон мөнгөний асуудал шинэ шатанд очих магадлалтайгаас гадна хүсэж байсан зүйлээ биелүүлэх боломжтой. Өнгөрсөн сарын нөлөө энэ сард ч гэсэн нөлөөлж, мөрөөдлөө биелүүлэхэд тань тусална.

Өнгөрсөнтэй холбоотой хэн нэгэн амьдралд тань орох гэж хичээх боловч өнгөрсөн рүүгээ өнгийх гэсний хэрэггүй л болов уу. Эерэг байгаарай. Амьдралд тань гарах хэд хэдэн өөрчлөлтүүд таныг шинэ хүсэл тэмүүлэлтэй болгох нь ээ.

Ангараг гарагийн нөлөөгөөр зөн совин тань өндөр мэдрэмжийг танд төрүүлнэ. Зөн совиндоо анхаарлаа хандуулаарай. Мөнгөтэй болгоомжтой харьцах хэрэгтэй бөгөөд их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж мэднэ. Таны сайн мэдэх эсвэл өмнө уулзаж байсан хүн энэ сарыг илүү адал явдалтай, сонирхолтой болгож магадгүй.

 

Загас: Хайр сэтгэлийн харилцаа нааштай байна

Таны амьдрал тайван бус байна. Ангараг гарагийн нөлөөгөөр олон нийттэй харилцах нь танд эрч хүч бэлэглэх болно. Харин сарын сүүлээр өнгөрсөн амьдралтайгаа холбоотой хэн нэгэнтэй уулзана.

Аливаа зүйлийг төлөвлөж, зохион байгуулалттайгаар хийхэд тань бүтэн сар танд тусална. Цаг заваа хэнд зориулж, хэнтэй хамт үнэт цагаа үрж байгаагаа сайтар бодолхийлэхэд гэмгүй. Хэрэггүй хүмүүсээс болж зорилгоосоо ухарч няцах, цуцлах, түр азнаж хэрхэвч болохгүй. Өөрийгөө үл хайхрахаа болих хэрэгтэй. Гоё, сайхан харагдахыг хичээх ёстой.

Таны хайр сэтгэлийн асуудал нааштай байна. Ойр дотно харилцаатай байгаа хүндээ өөрийгөө бүр илүү нээж харуулснаар та хоёрын харилцаа улам бат бөх болно. Та энэ сард хайрлаж, хайрлагдахаас зайлсхийж чадахгүй.

23
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. PBadma Puujee

    PBadma Puujee

    2018/08/07 at 12:52

    ダルハン MGL Darkhaa

  2. Oogii Maya

    Oogii Maya

    2018/08/07 at 13:13

    Udriin mend.zurhai unshih getel bolohgui orohgui ba yaagaad???

  3. Ichko Ichko

    Ichko Ichko

    2018/08/07 at 16:32

    Za tanks

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *