Хүүгээ хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

1

Хүүгийн хүмүүжилд эр хүн (нөхөр, өвөө, ах) илүү голлох үүрэг хүлээдэг гэдэг. Гэхдээ бодит байдлыг харахад эх хүн хүүхдийн хүмүүжилд голлох үүрэг хүлээдэг байна. Ээж – энэ дэлхий дээр мэндлээд хамгаас түрүүнд олж хардаг хүн. Чухам тэр л хүн насанд хүртэл бидэнтэй ихэнх цагийг өнгөрөөнө. Ээж хүн хүүхдээ яаж хүмүүжүүлж чадаж байна хүүхэд эргэн тойрондоо яг л тэгж хандана.

Хүүхдийн хүмүүжилд анхаарах нэг зүйл бол – төгс сайн ээж байхын тулд хүүхдийг шахаж шаардахгүй байх ёстой. Хүүгийн хүмүүжилд юуг анхаарах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ. Хүү тань өөртөө итгэлтэй, ээж болон бусад эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг эр хүн болгон хүмүүжүүлэхэд бидний нийтлэл тус болно. Мэдээж эх хүн хүүгээ хэрхэн хүмүүжүүлэхээ өөрөө мэдэж байгаа, гэхдээ гаргахгүй байвал зохилтой нийтлэг алдаа байгааг анхаарна уу.

Хүүгийн хүмүүжилд гаргах алдаа

1. Түүний өмнөөс шийдэх

Хүүдээ юу таалагдаж байгааг эх хүн болгон мэдэхийг хүсэлгүй л яах вэ? Гэхдээ, тэдний өмнөөс шийдвэрийг нь гаргахыг мөн хүснэ: “Арай л жоохон байна” “Чи юу ч ойлгохгүй”, “Том болоод талархана даа”. Ингэсний дараа хүүхэд яахаа мэдэхээ больдог, өчүүхэн зүйл болгонд л зөвлөгөө авахаар гүйж ирнэ.

Хүүгийнхээ хувьд чухал гэсэн асуудлыг байнга зөвлөлдөж шийдвэрээ гаргаж байгаарай. Түүний үзэл бодлыг сонирх, жишээ нь түүнд хувцас сонгохдоо эсвэл гэр бүлийн аялал төлөвлөж байхдаа. Хүүгээрээ шийдвэр гаргаж сургаарай, тэр гарах үр дүнг өөрөө мэдэж байх ёстой.

 

2. Хэт өндөр болгоомжлол

Олон ээж хүүгээ элдэв аюул эсвэл хэрцгий гэсэн болгоноос хамгаалдаг. Гэхдээ, хэрвээ хүү өөрөө хүсэж байгаа бол боксын эсвэл каратегийн дугуйланд яваг, дугуй ч унаг. Хэн нэгэнд хариу өгснийг нь муу жаал гэж бүү муул. Хөл бөмбөг тоглож байхдаа өвдгөө шалбалсан бол тэр л биз. Түүнд сонирхолтой байгаа учраас л тэр тоглож байгаа юм. Тэр чинь хүү шүү дээ.

Олон төрлийн дугуйланд явж сурсан болгон нь ирээдүйд хэрэг болохгүй ч гэлээ яг одоо түүний сонирхлыг л дэмжих ёстойг анхаараарай. Тэгээд ч идэвхтэй хөдөлгөөн хүүхдийг чийрэгжүүлнэ, биеийг хөгжлийг дэмжинэ.

 

3. Хүүгээ шоолох

Хүүхдүүд хөгжилтэй хүмүүс, үнэндээ тэдний үйл хөдлөл, ярьж буй яриаг сонсоод инээхийн аргагүй үе гардаг. Гэхдээ, үүнд анхаарал болгоомжтой хандаарай, тэд өөрсдийгөө шоолж байна гээд ойлгочих вий дээ. Хэрвээ та инээж түүнийг гонсойлгосон бол шоглож биш өхөөрдөж, хүүхдээ харж баярлаж инээж байгаа гэдгийг нь ойлгуулаарай.

Түүгээр бахархаж байгаагаа хэлэхээ мартаж болохгүй, түүний тоглоом шоглоом биднийг аз жаргалтай болгож байгааг хэлж ойлгуулбал сайн.

 

4. Уруул дээр нь үнсэх

Үнсэлтээрээ бид хайр энхрийллээ илэрхийлдэг. Гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд: хүүгийнхээ уруул дээр үнсэхгүй байхыг зөвлөж байна. Энэ бол үнэхээр бэлгийн харьцааны шинж тэмдэгтэй, хүүхдэд үнэхээр тохиромжгүй үйлдэл. Хүүгээ тэвэр, хацар, духан дээр нь үнс, хамгийн гол нь – өдөр болгон түүнд хайртай гэдгээ хэлээрэй. Тэр таны амьдралд хамгийн чухал хүн.

 

5. Хүүгийнхээ өмнө хувцсаа бүү соль

Хүү тань 1 настай ч бай хамаагүй түүний өмнө хувцсаа бүү соль. Хүүхдийн сэтгэл зүй 3 наснаас эхэлж тогтдог. Хэрвээ ээж нь хүүхдийнхээ өмнө хувцсаа солиод байвал (мэдээж бүрэн нүцгэлэхгүй л дээ) эрэгтэй хүүхэд эмэгтэй хүний бие галбирт төдийлөн анхаарал хандуулахаа больдог. Эсвэл охидуудыг доог тохуу хийдэг хүүхэд гарна.

 

6. Түүнийг бүү доромжил

Мэдээж хүний тэсвэр дуусах тохиолдол гарна тэглээ гээд түүнд номлол уншиж байхдаа доромжлох огт хэрэггүй. Хэрвээ дараа нь харамсахаар зүйл хэлсэн бол түүнд дараа нь тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй, уурандаа буруу зүйл хэлснээ хүлээн зөвшөөрч уучлал гуй. Бас нэг сануулах зүйл: хүүгийнхээ бүтэлгүйтлийг хэзээ ч найзуудтайгаа бүү ярь. Таны хүүхэд өөрт болон өрөөл бусдад итгэх итгэлээ алдана. Бас өөртөө илүү нуугдаж, эргэн тойрноосоо айдастай хоцорно.

Хүүхэд – маш том аз жаргал. Хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх тухай хэн ч ямар ч шалгарсан удирдамж өгч чадахгүй. Хамгийн гол нь – өөрийнхөө хайрыг илэрхийл, хүүхдийн өөрийн дурлаж байгаа зүйлийг нь хийлгэх боломжийг олго, өөрийнхөө хуулбарыг бүү хүмүүжүүлээрэй. Хүүтэй бага байхаас нь л дотно харилцаж ярилцаж байгаарай.

Эрэгтэй хүүхдийн хүмүүжилд гаргадаг алдаатай та санал нийлж байгаа бол уг хэрэгтэй мэдэллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцахаа мартаж болохгүй.

40
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Enkhzorig Bayaraa

    Enkhzorig Bayaraa

    2018/08/07 at 12:05

    Bolor Dari

  2. AzAmar Shurhuu

  3. Enkh Huslen

  4. Bymbahorol Horloo

    Bymbahorol Horloo

    2018/08/07 at 20:03

    Отгонтуяа Пүрэвхүү

  5. Urnaa Urantsetseg

    Urnaa Urantsetseg

    2018/08/07 at 23:12

    Oyuka

  6. Tumengerel Tsolmon

    Tumengerel Tsolmon

    2018/08/07 at 23:51

    Sabrina SB

  7. Bayarjargal Itgel

    Bayarjargal Itgel

    2018/08/08 at 07:40

    Lxagvaa Lhagvaa ? arai ert uuuuuu kkke

  8. Selenge Enkhbaatar

    Selenge Enkhbaatar

    2018/08/10 at 18:53

    Zulaa MJ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *