Ливаны хотын захирагч эмэгтэй цагдаа нарыг богино шорт өмсөхийг үүрэгджээ

3

Пьер Ачкар – Брумман хотын дарга – өөрийн бүс нутагтаа барууны жуулчдыг татах өөрийн гэсэн этгээд арга барилаараа алдартай нэгэн. Энэ жил тэрээр гоо үзэсгэлэн ливан бүсгүйчүүдийг жуулчдын урхи болгохоор шийджээ. Замын цагдаагийнхнийг шинэ загварын хувцсаар хангах үүрэг өгчээ.

Одоо ливаны замын хөдөлгөөнийг гоо үзэсгэлэн их сургуулийн оюутан бүсгүйчүүд зохицуулж байна.

Тэдний ажлын дүрэмт хувцас нь богино хар өмд, богино ханцуйтай хар цамц бас ливаны цагдаагийн бэлгэ тэмдэгтэй улаан берет малгай.

Яг л таамаглаж байсанчлан, орон нутгийн оршин суугчдын дунд маш их маргаан дэгдээсэн байна. Жуулчдыг заавал ингэж сексийн бэлгэ тэмдгээр татах хэрэг байгаа эсэх талаар маргалдсаар байна. Оршин суугчид хотын даргаа охидыг бэлгийн дарамтанд оруулж байна гэж буруутгасаар л…

Жолооч нарын зүгээс богино өмдтэй гоо бүсгүйчүүдэд ийнхүү хандаж байна – тэд анхаарал сарниулж байна, ер нь бол аваар осол хийхэд энүүхэнд болоод байна гэжээ. Гэхдээ, замын цагдаа хийж байгаа оюутан охидод орон нутгийн ихэнх оршин суугчид сэтгэл хангалуун байна. “Бүгд аз жаргалтай” – гэж хотын захирагч хэлсэн байна.

8
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *