Хүний бие эрхтний өвчинтэй бус сэтгэл санаатай холбоотой 9 төрлийн өвдөлт

2

Бидний бие хаа нэг өвдөх олон тохиолдол нь хүний биеийн дотоод эрхтэнтэй холбоогүй харин сэтгэл санаанаас үүссэн байх нь бий. Анагаах ухаанд ийм байдлыг тодорхойлохдоо «психосоматика» хэмээх тодорхойлолтыг ашигладаг.

Доор дурдсан 9 өвчин нь таны биеийн байдал биш харин сэтгэл санааны байдал болохгүй байгааг илтгэнэ.

1. Толгойн өвчин

Толгой өвдөх нь ихэнх тохиолдолд өдрийн турш хуримтлагдсан стрессээс болж бий болдог байна. Хэрвээ таны толгой өвддөг бол өөрийгөө тайвшруулж байх ямар нэг зүйл ол. Түүнийгээ өдөр болгон хий.

Бясалгал бол хамгийн сайн сонголт. Хэрвээ энэ нь танд хачин зүйл мэт санагдаж байвал оройдоо халуун усанд хэвтэж болох юм.

2. Хүзүү өвдөх

Хэрвээ таны хүзүү өвддөг бол энэ нь таны ойр дотны хүнд тань бодит бэрхшээл бий болсноос шалтгаалж байж болох юм. Ийм өвчин нь сэтгэл санаатай холбоотой.

Та хүнийг болон бусад зүйлийг хайрлах тал дээр санаа тавих нь зөв гэж зөвлөх байна. Хүнийг юуны төлөө, яагаад хайрлаж байгаагаа мэдэрч ойлгох нь ихээхэн тус болно.

3. Мөр өвдөх

Энэ нь ихэнхдээ нэг л зүйлийг илтгэнэ: та сэтгэл санааны ихээхэн том ачаалал авч байна.  Магадгүй та сүүлийн үед том дарамт, хариуцлага хүлээж байж болох юм.

Үүнээс салах хамгийн сайн арга нь: таны өмнө яг одоо тулгарч байгаа асуудал дээрээ анхаарах явдал. Түүнийг ямар ч үнээр хамаагүй шийдэж, цаана нь гарах л чухал.

4. Нурууны дээд хэсгээр өвдөх

Дал орчмоор өвчин мэдрэгдэж байвал танд сэтгэл санааны дэмжлэг дутагдаж байна гэсэн үг.

Танд сонголт байна: нэг бол та өөрөө бэрхшээлийг шийдэхээр идэвхтэй байх эсвэл энэхүү зовлонг таны хэн нэг ойр дотны хүн хамтдаа эдлэх юм.

Нөхөр болон эхнэртэйгээ ярилц. Энэ нь таны бодож байгаагаас илүү тус дэм болдог юм шүү.

5. Нурууны доод хэсгээр өвдөх

Бүсэлхий хавиар өвдөх нь та мөнгөний талаар ихээхэн санаа зовж явдгийн илрэл. Магадгүй энэ нь таны тушаал дэвших хүсэлт гаргах тухай анхааруулж байж болох юм. Эсвэл санхүүгийн төлөвлөлт хийх хэрэгтэй тухай сануулга байж болно.

6. Тохойгоор өвдөх

Энэ нь та амьдралын өөрчлөлтийг эсэргүүцэж байгааг харуулж байж болно. Хэрвээ гар чинь өвдөж байвал амьдрал танд хүнд, бүр маш хүнд санагддаг болов уу.

Энэ өвчнөөс салахын тулд өөрөө өөртөө зарим нэг буулт хийж зарим нэг томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй.

7. Гар өвдөх

Гар өвдөж байна гэдэг маань таныг харилцааны хүрээгээ өөрчилж, соль гэсэн тэмдэг. Танд анзаарагдахгүйгээр таны зарим нэг найз нөхөд чинь өөрсдийн гомдол зовлонгоороо таныг сорж байж магадгүй.

Шинэ харилцаа үүсгэх гээд оролдоод үз. Шинэ найз нөхөдтэй бол. Шаардлагатай бол ажлаа сольж болох юм.

8. Гуя өвдөх

Гуяны архаг өвчин нь та шинэ орон байр, өөрчлөлтөд дасаж чадахгүй айж байгаагийн илрэл. Магадгүй таны амьдралд орчин тойрны нөхцөл байдалтай холбоотой өөр төрлийн өөрчлөлт гарсан байж болно.

Хэцүү бэрхийг тоохоо больж шинэ өөрчлөлтийг хүлээж авахыг хичээ. Урьдынх шигээ шийдвэр гаргахдаа хэт болгоомжтой байхаа больж зоригтой хүчтэй байж сурахыг оролд.

9. Өвдөг өвдөх

Өвдөг өвдөж байгаа нь таныг өөрийгөө, өөрийн эгог хянаж, захирч чаддаг болохыг шаардсан дохио юм. Заримдаа тэр эго хэт том болж бүхнийг дарангуйлах билээ.

Бүхнийг хянаж чадахгүй, бүх л зүйлийн төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийнхөө цаг завыг зарим нэг сайн дурын үйл хэрэгт оролцох байдлаар зарцуул. Сайн ажилтан болох, өөрийн зарим хөрөнгө мөнгийг хандив, сайн үйлст зориулах гэх мэт.

Бид бүгд үхэх үйлтэй хүмүүс, ямар нэг юмны төлөө эцсээ хүртэл зууралдах хэрэггүй гэдгийг санаж яваарай.

17
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *