22 төрлийн багаж хэрэгсэл бүхий iPhone гар утасны гэр

0

22 төрлийн багаж хэрэгсэл бүхий iPhone гар утасны гэр22 төрлийн хамгийн өргөн хэрэглэгддэг багаж хэрэгслүүдийг нэг нимгэн багц болгон багцалж, өнөө цагийн хамгийн шилдэг ухаалаг гар утас болох iPhone гар утасны гэрэнд багтаасан TaskOne нэртэй ухаалаг гэр бүтээгджээ. Шар айрагны бөглөө онгойлгогч, боолтын түлхүүрүүд, бахь, хумсны үрүүл, углаа эргийн түлхүүр, шугам болон хэд хэдэн төрлийн хутганууд бүхий энэ ухаалаг гэрийг амьдралыг хөнгөвчлөх гайхалтай санаануудыг санаачлан хэрэгжүүлэгч TaskLab компани бүтээсэн бөгөөд ердөө 100 гаруйхан граммын жинтэй энэ багажнуудыг хатууруулсан ган төмрөөр хийжээ. Поликарбонат хамгаалалтын бүрхүүл бүхий уг багаж хэрэгслүүд iPhone гар утасны гадаргууг гэмтээж зурахгүй байхаар бүтээгдсэн байна. Хангалттай хэмжээний хөрөнгө оруулагчдаа олсон уг төслийн бүтээгдэхүүн тун удахгүй дөрвөн өнгийн сонголттойгоор худалдаанд гарах аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *