Юунаас болж нүүрэн дээр цагаан батга гардаг вэ? Үүнээс хэрхэн салах вэ?

1

Нүүрэн дээр гарсан цагаан батганаасаа яаж салахаа мэдэхгүй хэцүүхэн явж байсан үе бидний зарим нэгэнд тохиолдож байсан биз ээ. Энэ нь арьсны түгээмэл асуудлын нэг юм. Энэхүү нийтлэлээрээ цагаан батганаас хэрхэн үүрд салахыг танилцуулах болно.

Цагаан батга гэж юу вэ?

© the_cats_meow42 / Reddit

Цагаан батганы шинжлэх ухааны нэршлийг «милиум» гэдэг. Арьсны тослог мөн кератины хуримтлалын улмаас арьсны өнгөн хэсэг дээр гарсан зүйлийг хэлнэ. Ихэвчлэн зовхи, хацар эсвэл духны хэсгээр гарна. Хэдий цагаан батга гэж бид нэрлэдэг ч гэлээ үнэндээ батга биш юм. Учир нь батга нь дааврын өөрчлөлтийн улмаас гардаг зүйл ажээ.

 

Яагаад гардаг вэ?

© Blueyh1 / Reddit

Яг нарийн шалтгааныг тодорхойлж чадаагүй байгаа ч гэлээ хэд хэдэн таамаг бий. Магадгүй, таны арьс гэмтсэн байж болох юм. Жишээ нь, арьсны цочрол, нарны түлэгдэлт эсвэл тосны агууламж ихтэй гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ нь цагаан батга гаргахад нөлөөлдөг ажээ. Бас нэг түгээмэл шалтгаан – арьсны нүхийг бөглөх үxэжсэн эсийн хуримтлал. Хамгийн сүүлчийнх нь маш энгийн – генетик: генийн хувьд цагаан батга гарах магадлал өндөр.

 

Яаж салах вэ?

© helenaad / Reddit

Зарчмын хувьд цагаан батга нь ямар ч гэм хоргүй, гэхдээ гоо сайхны хувьд таны сэтгэлийг зовоогоод байгаа бол асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбарууд бий. Бидний дурдах аргуудаас ганц нь ч 100 хувийн үр дүн өгөхгүйг анхаараарай. Гэхдээ туршаад үзэхэд илүүдэхгүй.

 

1. Арьсаа чийгшүүлж хамгаалж бай

© Shutterstock.com, © Shutterstock.com

Чийгшүүлэгч мөн нарны тос түрхэж байгаарай – энэ бол арьс арчилгааны зайлшгүй бүрдэл шүү. Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь арьсыг хамгаалж илүү зөөлөн бас уян хатан болгодог. Мөн нарнаас хамгаалахаа огт мартаж болохгүй, өвлийн улиралд ч тэр. Ялангуяа, цонхны хажууд олон цагийг өнгөрөөдөг бол арьсандаа онцгой анхаарал тавьж байгаарай.

 

2. Гуужуул

© Shutterstock.com, © Shutterstock.com

Скрабыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Таны арьсыг гэмтээхгүй зөөлөн нөлөөтэй бүтээгдэхүүн ашиглахыг хичээгээрэй. Үxэжсэн арьсыг өөрөө болгоомжтой гуужуулж болно эсвэл мэргэжлийн гоо сайханч дээр очиж мэргэжлийн арчилгаа авах ч боломж бий.

 

3. Ретинолтой бүтээгдэхүүн хэрэглэ

© Shutterstock.com, © Shutterstock.com

Ретинол цагаан батгатай тэмцдэг гэж үздэг. Амин дэмийн агууламжтай тос нь арьсыг жигдрүүлж нүхийг агшаадаг байна. Гэхдээ ретинолын агууламжтай зарим нэг бүтээгдэхүүн хэтэрхий хүчтэй үйлчилгээ үзүүлж болзошгүйг анхаараарай. Тийм учраас зөөлөн үйлчилгээтэйг сонгохыг хичээ.

 

4. Салицилийн хүчил хэрэглэ

© Shutterstock.com, © Shutterstock.com

Салицилийн хүчлийг батгатай тэмцэхэд түлхүү хэрэглэдэг, гэхдээ мөн цагаан батганд ч тустай ажээ. Уг бодис нь арьсны гадна давхаргыг илүү жигдрүүлэхийн зэрэгцээ арьсны тослогоор дүүрсэн нүхийг нээж өгдөг байна. Салицилийн хүчлийг оройн цагаар түрхэх заалттай, яг л унтахаасаа өмнө.

 

5. Цагаан батгыг битгий шах

Цагаан батга нь гэм хоргүй бөгөөд ихэнх нь тохиолдолд өөрөө арилдаг. Яаж ч гар загатнасан бай хамаагүй цагаан батгыг шахсаны огт хэрэггүй шүү.

Шахаж үзлээ гэхэд арьсны тослог гарч ирэхгүйг ойлгоно. Шахах гэж оролдсон тэр хэсэг улайж үлдэнэ, зарим нэг тохиолдолд бүр үрэвсэх нь ч бий.

 

6. Гоо сайханчид хандах

Цагаан батга таны гадаад төрхийг гутаагаад байвал гоо сайханчид хандаарай. Мэргэжлийн гоо сайханч үзлэг хийж маш энгийн аргаар цагаан батгыг цэвэрлэнэ: ариутгасан зориулалтын зүүгээр цагаан батгыг авдаг. Мөн арьсан дээрх энэ таагүй тууралтыг арилгах анагаахын өөр бусад аргууд ч бий бөгөөд гоо сайханч, эмч өвчтөндөө тохирох эмчилгээг бичиж өгч болох юм.

38
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Khosoo Khosoo

    2023/03/31 at 21:15

    Boxiroos

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *