Хүйтэнд таныг дулаацуулаад зогсохгүй мөн хэв маягийг чинь тодотгож өгөх ороолтыг хэрхэн зөв сонгох вэ?

0

Ороолт – хүйтний улиралд хэрэглэх хувцасны чухал бүрдэл. Өвлийн улиралд хөлөөс эхлээд толгой хүртэл өөрийгөө дулаахан “хөнжил”-д ороогоод явмаар л санагддаг. Зарим нэг нь сонгодог загварын цэвэр даавуун материалтай ороолт сонгох бол нөгөө нь эдэлгээ даах акрил материалтай ороолт сонгоно. Цаашлаад биед зөөлөн ноолууран ороолт гээд олон төрөл бий. Зөвхөн өөрийгөө дулаацуулах ороолт биш мөн өөрийнхөө хэв маягийг бүрдүүлэх ороолт сонгох нэгэн ч цөөнгүй.

Ороолтны ертөнцөд төөрөлгүй өөрт тохирох хамгийн боломжтой хувилбарыг сонгоход туслах зөвлөгөөг танд зориулан бэлдлээ.

Ороолтны даавууг хэрхэн сонгох вэ?

Ороолт сонгоход хамгийн түрүүнд анхаарал хандуулах зүйл – даавууны орц, яагаад гэвэл хэд хэдэн удаагийн угаалтын дараа ч гэсэн ороолт хэлбэрээ алдахгүй байх ёстой. Мөн үндсэн үүргээ ч сайн гүйцэтгэх ёстой – дулаацуулах, хэв маягийг бүрдүүлэх.

  • Ноосон даавуу нь хөнгөн, амьсгалдаг бас барихад зөөлөн тул өвлийн улиралд зүүхэд хамгийн эвтэйхэн ороолт болно. Мөн чийгийг өөртөө шингээх тул хэтэрхий халуун оргихгүй. Үүнээс гадна, үзэмжтэй харагддаг болохоор ямар ч дүр төрхийг чимэглэнэ. Гэхдээ нэг дутагдалтай: ноосон хувцсыг жирийн горимоор угааж болдоггүй, агших магадлал өндөртэй.
  • Альпакийн ноосоор хийсэн ороолт нь бусад материалтай харьцуулахад хамгийн зөөлөн бөгөөд дулаахан нь. Ноосны ширхэг нарийн тул хөнгөн, энэ утгаараа арга хэмжээний үеэр гоёлын даашинзны гадуур нөмрөг болгон ашиглах боломжтой. Энэ амьтны ноосоор хийсэн даавуу нь агаар сайн нэвтрүүлдэг. Тасалгаа болон тээврийн хэрэгсэлд зүүсэн ч биед эвтэйхэн. Гол давуу тал: альпакийн ноос харшил хөдөлгөдөггүй тул ямар ч хүн хэрэглэх боломжтой.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Ноолууран ороолт нь ноосон ороолттой төстэй. Хамгийн дулаахан нь тул өвлийн хүйтэн улиралд бусад төрлийн ороолтноос илүү тохирно. Дутагдалтай тал – цэвэр ноолуур үнийн хувьд маш өндөр бас нарийн арчилгаа их шаарддаг. Харин өөр бусад орцтой ноолууран ороолт хэлбэрээ амархан алдаж муухай харагдаж эхэлдэг.
  • Акрил ороолтыг синтетик материалаар хийдэг тул үнийн хувьд маш боломжийн. Төрөл бүрийн өнгийн олон ороолттой болохыг хүсэж байгаа бол энэ хувилбар нь танд хамгийн тохиромжтой. Олон өнгийн ороолтыг ямар ч хувцсан дээрээ тохируулан хэрэглэх боломжтой. Акрил ороолт нь зөөлөн, дулаан, яг л цэвэр ноосон ороолт шиг, гэхдээ үнийн хувьд хямд бөгөөд арчлахад амар.
  • Флис – хиймэл даавуу тул өвлийн улиралд өдөр тутамд эсвэл спортоор хичээллэхэд хэрэглэхэд тохиромжтой. Чийг нэвтрүүлдэггүй, арьсыг чөлөөтэй амьсгалуулдаг.
© Depositphotos.com, © Depositphotos.com

 

Ороолтны төрлийг хэрхэн сонгох вэ?

Даавуугаа сонгосны дараа төрөлд анхаарлаа хандуулна. Өөрийн хэв маяг, хэмжээ мөн ороолтыг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч төрлийг сонгодог ажээ.

  • Уламжлалт ороолт нь уртын хувьд харилцан адилгүй, ихэвчлэн ноос, ноолууран материалтай байхаас гадна маш цөөн тохиолдолд акрил байна. Зүүх улирлаас шалтгаалан ороолтыг хүзүүндээ чөлөөтэй хаяж эсвэл зангидаж зүүнэ. Худалдаж авахаасаа өмнө хангалттай урт эсэхийг шалгаарай.
  • Снудыг олон төрлийн даавуугаар хийдэг тул илүү зузаан бас бүдүүн болно. Снуд нь хэрэглээгээрээ ороолтны төрөлд хоёрдугаарт ордог. Ихэвчлэн битүү тойрог байх тул хүзүүндээ углаж зүүдэг.
  • Снуд нь мөн хоёр давхраар байх бөгөөд энэ тохиолдолд илүү хөвсгөр ороолт болно. Хоёр давхар ороолтыг зүүхдээ нэг үзүүрийг нь бага зэрэг унжуулбал илүү зохимжтой харагддаг. Мөн снудын нэг хэсгийг ид хүйтэн, цаснаар толгойгоо ороож ч болно. Снуд ороолтыг худалдаж авахаас өмнө өөртөө заавал зүүж үзэх хэрэгтэй, эс бөгөөс томдох тохиолдол бий. Толгойгоо ороохдоо агаар оруулах бага зэрэг зай үлдээх шаардлагатай юм.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Шаль болон пашминыг сонгодог ойлголтоор ороолт гэж үздэггүй, гэхдээ өвлийн улиралд зүүхэд даарахаас хамгаалж дулаацуулна. Гоёл болон гадуур хувцасны дунд нэг давхарга болгож зүүдэг. Мөн мөрөн дээрээ сул хаяад биеэ ороож жирийн ороолт шиг хэрэглэх хувилбар ч бий – их хүйтэн байвал хүзүүгээрээ бага зэрэг бас ороож болох юм.
  • Гурвалжин – ороолтыг ихэвчлэн хөвөн даавуугаар хийсэн байдаг. Мөн илүү зузаан хувилбар ч бий – ноосон эсвэл акрил ороолт нь өвлийн улиралд биеийн ихэнх хэсгийг ороож дулаацуулна. Хүзүү, цээжийг хүйтэн салхинаас хамгаалдаг. Нэрнээс нь харахад хэлбэр нь гурвалжин байна: нэг булан цээж хаах бол бусад хэсэг нь хүзүү, мөрийг халхална.
© Depositphotos.com, © Depositphotos.com

 

Юутай зүүх вэ?

Даавуу, төрлийг сонгосны дараа ороолтоо юутай хослуулж зүүхээ тодорхойлно.

  • Хэрвээ гадуур хувцас нь өөрөөсөө малгайтай бол ер нь ороолт зүүх шаардлага байгаа эсэхийг сайтар бодоорой. Хэтэрхий их нэвсийсэн харагдах вий. Хэрвээ дулаан ороолтгүйгээр өвлийг давж гарахааргүй санагдаад байвал аль болох хөнгөн хэв маяг бүрдүүлэхээр ороолт сонгоно. Энэ тохиолдолд сонгодог загварын зөв урттай ороолт хамгийн зөв сонголт – урт байх тусам төрөл бүрээр зангидаж туршилт хийх боломж бий болно: гадуур хувцасны малгай дээр сул хаях, малгайны доогуур явуулж сонгодог зангилаагаар зангидах, нэг үзүүрийг урагш сул хаях, эсвэл хувцасны дотуур ороох. Мөн малгайтай гадуур хувцсан дээр снуд ороолт зохидог.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Сөдөн хувцас дээр ороолт сонгох ганц л дүрэм бий гэхэд буруудахгүй. Ороолтны материал нь даавуу эсвэл зузаан ноосон, нэг өнгийн эсвэл зурагтай. Хүрэм, пальто дээр оролт худалдаж авахдаа гэгээлэг өнгөн дээр гэгээлэг өнгийн ороолт сонгохоос зaйлсхий. Яагаад гэвэл уг өнгийн хослол таныг үл үзэгдэгч болгоно, тиймээс аль болох хурц өнгөн дээр тогтоорой.
  • Савхин хувцсан дээр аль болох дулаан, гэхдээ ноос эсвэл ноолууран нимгэн ороолт сонгоорой. Савхин хувцасны гадуур ч тэр, дотуур ч тэр ороож болохоор ороолт байх юм. Акрил болон нэхмэл ороолт, мөн снуд нь бүдүүлэг, болхи харагдана.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Жижгэвтэр захтай хөвсгөр сөдөн хүрмийг зангидсан ороолтоор чимж болно. Романтик дүр төрхийг бий болгохын тулд богино ороолт сонгоорой, нэг үзүүрийг мөр давуулж унжуулна.
  • Сонгодог загварын пальто дээр нэхмэл эсвэл тайван, даруухан загварын ороолт тохиромжтой – жишээ нь, ноолууран эсвэл ноосон материалтай, өнгийн хувьд байгалийн даруухан байх юм.
  • Захтай хувцсыг ороолтгүй орхисон нь дээр эсвэл хувцасны дотуур ороолт зүүнэ. Энэ тохиолдолд пашмин байх нь илүү тохиромжтой.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Шубэн дээр ороолт сонгохдоо дараах зүйлийг санаарай: алчуур эсвэл нарийн ширхэгтэй ноосон шаль илүү тохиромжтой. Ороолт нь нэхмэл байж болох юм – чөлөөтэй, сул нэхээстэй. Шубыг олон жил өмсөхийг хүсэж байгаа бол гадуур хувцас дээр хүнд том ороолт хаях хэрэггүй, эс бөгөөс шубны үс элэгдэж хууларч мэдэх юм. Элэгдсэн шубны арьсыг яаж ч сэргээж чадахгүй.
© Depositphotos.com, © Depositphotos.com
  • Нэхийн дээр зузаан нэхээстэй ороолт сонгож болно. Мөн сонгодог загварын нэхийн дээр ноолууран ороолт их сайхан харагддаг. Цулгуй өнгийн нэхий дээр хээтэй эсвэл хурц өнгийн ороолт сонговол илүү загварлаг харагдана.

Та ямар ороолт зүүх дуртай вэ, та хувцастайгаа яаж зохицуулдаг вэ?

12
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Буянаа

    2021/11/19 at 19:15

    Гарчигаа өгөхдөө чинь биш тань гэж өгч байгаарай!
    Сонсогчоо хүндэлж байгаа нэг хэлбэрээс гадна хэдэн ч насны хүн энэ мэдээллийг тань уншиж болох учраас👍

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *