Анхлан эрчүүдэд зориулж бүтээж байсан боловч одоо эмэгтэйчүүдийн хэрэглээ болж хувирсан 8 зүйл

0

Одоо итгэхэд бэрх байх л даа, гэхдээ Victoria’s Secret брэндийг анхлан эрчүүдэд зориулан үүсгэн байгуулж байсан гэдэг. Эцсийн эцэст тухайн бүтээгдэхүүн анхлан хэнд зориулагдсан байсан нь огт хамаагүй, хэн дуртай нь хэрэглэж болдог цаг болсон.

Бид өөр хэд хэдэн иймэрхүү шинэ нээлт хийсэн юм. Ингээд чухам ямар эд зүйл эмэгтэйчүүдэд биш эрчүүдэд зориулагдсан байсныг сонирхоцгооё.

1. Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлийг Бенжамин Франклин бодож олсон юм. Үндсэн хэрэглээ нь шaрхтай цэpэг эрсийн цусыг тогтоох зорилготой. Дараа нь сувилагч бүсгүйчүүд жинхэнэ ариун цэврийн хэрэглэлийг зориулалтаар нь ашиглах болжээ, яагаад гэвэл чийгийг сайн шингээдэг, биед эвтэйхэн байсан хэрэг.

 

2. Өсгий

Гутлын өндөр өсгий 15 дугаар зуунд Перст үүсжээ. Цэpгүүд өсгийний ачаар эмээлийн дөрөөнд хөлөө тээглүүлж тогтдог байсан байна. Персийн нүүдэлчид өсгийг Европ-д авчирснаар энэ нь эрчүүдийн хувьд моодны зүйл болжээ. Өөрөөр хэлбэл тэд илүү өндөр харагдахын тулд өсгийтэй гутал өмсдөг болсон юм.

 

3. Йог

© Depositphotos.com

Йогийг энэтхэгийн брамин кастаас үүсэлтэй гэж үздэг. Энэ кастын эрчүүд нь эрдэмтэй, ноёд байжээ. Йог нь Баруунд мөн л эрчүүдийн ачаар очсон, харин эмэгтэйчүүдийн дунд аажим алдаршжээ.

 

4. Кроп-топ

© Depositphotos.com

Өнөөдөр кроп-топ – эмэгтэйчүүдийн дунд л алдартай, уг нь анхлан эрчүүдийн хувцасны төрөл байсан гэдэг. Тамирчид өөрийн футболкоо богиносгож өмсдөг байжээ. Богино футболк нь биед амар, агаарын солилцоог сайн хангаж өгдөг байв.

 

5. Стрингс

© Depositphotos.com

Бидний эр хүйсийн өвөг дээдэс чухам одоогийн стрингсийн төрөлд тооцож болох бүсэлхийний уяа маягийн дотуур хувцас хэрэглэдэг байжээ. Дараа нь буюу 19 дүгээр зууны эхэнд африкийн зарим нэг омгийнхон өмсөж эхэлсэн байна.

 

6. Цүнх

© Depositphotos.com

Анхлан жижиг цүнх нь мөнгө авч явахад хэрэгтэй байжээ. Овор хэмжээ нь яг таарсан тул эрчүүдийн дунд илүү их хэрэглээтэй. Цаг хугацаа өнгөрч эмэгтэйчүүд мөн цүнхтэй явах нь их болсоор эцэстээ моодны нэгэн хэрэгсэл болж хувирсан юм.

 

7. Трико

© Depositphotos.com

Триког анхлан Европ-д эрчүүд өмсөж эхэлсэн юм. Морь унахад биед маш эвтэйхэн байжээ.

 

8. Victoria’s Secret-ийн дэлгүүрүүд

© AntonioGravante / Depositphotos.com

Реймонд гэх нэгэн эр эхнэртээ дотуур хувцас худалдаж авч байхдаа өөрт нь тун эвгүй санагджээ. Энэ үед эрчүүдэд, эмэгтэй хүний дотуур хувцас худалдаж авахдаа таагүй байдлаас зайлсхийх боломжтой дэлгүүр нээх санаа төрсөн гэдэг. Тиймээс уг брэндийн үндсэн хэрэглэгч нь эрчүүд гэж үзэж болохоор байгаа юм.

Та энэхүү жагсаалтад ямар зүйлтэй таарна гэж огт бодоогүй вэ? “Хүйсийн ялгаагүй” моодыг та юу гэж боддог вэ?

9
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *