
Өөрийнхөө насандаа харагдаж чаддаг хүн өөртөө итгэлтэй, өөдрөг алхдаг. Энэ дүрэм мөн эсрэгээрээ ажилладгийг ч бас мартаж болохгүй. Өөрийгөө арчилж, гадаад төрхөө хадгалж чаддаг хүн үнэхээр нүүр бардам алхана. Бие махбодын хувьд биш юм аа гэхэд сэтгэл зүйн хувьд. Гоо сайханд тавьсан арчилгаа зарим нэг тохиолдолд эрүүл мэндээ сайжруулахад ч нөлөөлдөг тал бий. Өнөөдөр та бүхэндээ нүүрний арьс чангалах энгийн нэгэн дасгалыг танилцуулахаар бэлдлээ. Уг дасгал нь арьсны өнгийг сэргээгээд зогсохгүй мөн биеийн ерөнхий байдлыг ч сэргээж өгөхөд тусална.
Нүүрний дасгалыг өөрт тохирохгүй гэж бодож явдаг бол хэд хэдэн давуу талтай болохыг танд юуны түрүүнд хэлмээр санагдаж байна. Зөв гүйцэтгэх дасгал нь цусан хангамжийг сайжруулдаг, булчин чангалдаг, мөн ачааллыг багасгадаг. Эдгээр нөхцлийг бүрдүүлж чадвал арьсны уян хатан чанар сайжирч үрчлээнүүд эрс багасахад нөлөөлдөг ажээ.
“Оньст хүүхэлдэй” дасгал
Энэ дасгалыг хийхийн тулд эрүүгээ аль болох боломжоороо доошлуулна. Өөрийгөө толгойноосоо дүүжлүүлcэн оньст хүүхэлдэй гэж төсөөлөөрэй. Энэ байрлалд хэсэг байна.

Өөрт боломжтой үе гарангуут л энэ дасгалыг өдрийн турш хийж байхыг хичээгээрэй. Дасгал хийх ёстойгоо санаад л тэр даруйд нь хийж занш. Уг дасгал нь нүүрний хэлбэрийг сайжруулна, хүзүүний мурийлтыг тэгшилнэ, арьсны өнгийг сэргээж өгөхөд тустай.
Нүүрний арьс чангалах 1 минутын дасгал
Бас нэгэн амархан дасгал. Өглөө сэрээд л хийж болох ба энэ дасгалын ачаар нүүрний булчин чангарч залуу харагдах болно.

Нүүрний арьсыг боломжоороо суллах хэрэгтэй, үүний тул амаа багахан ангайлгана. Хоёр хуруугаа хөмсөгний дээхэн байрлуулж дээш аажим татна. Нэг минутын турш нүүрний булчингийн дасгалыг гүйцэтгэнэ.

Нүүрний арьс чангалах 1 минутын дасгал ингээд л боллоо. Танаас багахан л цаг шаардаж байгаа биз дээ? Үр дүнгийн хувьд зарцуулсан цагтай дүйнэ. Гэхдээ өөртөө гаргах чөлөөт цаг хэдий хэр их байна төдий чинээ өөрчлөлт, үр дүн гарна гэдгийг бүү мартаарай. Амжилт хүсье.
Уншигч танд өөр бусдадаа хуваалцах дасгал байгаа юм биш биз?







