Та яг үнэндээ хэдэн настай вэ гэдгээ олж мэдээрэй

3

70 настай хүн цовоо сэргэлэн, эрч хүчтэй, харин 20 настай хүн ноомой, сул, байнга ядарсан байж ч болох юм. Таны төрсөн өдрөөр тоологддог нас үргэлж бие организмын жинхэнэ насыг харуулаад байдаггүй. Зарим тохиолдолд хүний нас болон биологийн нас эрс ялгаатай байдаг.

Та өөрийн жинхэнэ биологийн насыг жижигхэн сорилтоор гэртээ мэдэх боломжтой.

Та яг үнэндээ хэдэн настай вэ гэдгээ олж мэдээрэй 1

Биологийн насыг тодорхойлох тест

1. Зүрх

Зогсоогоороо өөрийн судасны лугшилтыг тоолоорой. Дараа нь 20 удаа хурдан сууж босоорой. Мөн дахиад лугшилтаа тоолж үзнэ: Хэдээр ихэссэн байна?

  • 10 хүртэлх цохилт – таны зүрх судасны тогтолцоо 20 настай
  • 10-20 цохилт – 30 настай
  • 20-30 цохилт – 40 настай
  • 30-40 цохилт – 50 настай
  • 40 ба түүнээс дээш цохилт – 60 настай
  • Суултаа дуустал нь хийж чадаагүй бол – 70 болон түүнээс дээш настай

Үр дүнд илүүдэл жин нөлөөлж болно.

2. Мэдрэлийн тогтолцоо

Таны хамтрагч 50 см-ийн урттай шугамыг “50”-иас нь эгц доош харуулан барина. Таны гар шугамнаас доош ойролцоогоор 10см-т байрлана. Хамтрагч тань шугамыг унагахад эрхий болон долоовор хуруугаараа барих гэж оролдоорой. Хэрэв та шугамыг барьж авахдаа:

  • 20 см дээр барьж авсан бол – таны биологийн нас 20
  • 25 см дээр барьж авсан бол – 30 настай
  • 35 см дээр барьж авсан бол – 40 настай
  • 45 см дээр барьж авсан бол – 60 настай
  • Барьж авж чадаагүй бол – 70 настай.

3. Тэнцвэрийн аппарат

Нүдээ чанга сайн аниад (энэ чухал шүү) баруун эсвэл зүүн хөл дээрээ зогсоорой. Нөгөө хөлөө газраас 10 см-ийн өндөрт өргөнө. Таныг хэр удаан тогтож чадахыг цагаар хэмжинэ:

  • 30 ба түүнээс дээш секунд – та 20 настай
  • 20 секунд – 40 настай
  • 15 секунд – 50 настай
  • 10-аас доош секунд – 60-аас дээш настай

4. Судасны байдал

5 секунд эрхий болон долоовор хуруугаараа гарынхаа арын хэсэрт дараарай. Арьс бага зэрэг цайрна. Арьсны цайрсан хэсэг буцаад хэвэндээ ортол хэр их хугацаа зарцуулж байгааг хараарай, хэрэв:

  • 5 секунд – таны судас 30 настай
  • 8 секунд – ойролцоогоор 40 настай
  • 10 секунд – ойролцоогоор 50 настай
  • 15 секунд – ойролцоогоор 60 настай
  • 15-аас их – 70 настай

5. Үений байдал

Хоёр гараа нурууныхаа ард авч гараа нийлүүлэх гэж оролдоорой (нэг гар дээрээс, нөгөө гар доороос орж ирнэ).

  • Хэрэв та амархаан нийлүүлж чадсан бол – таны үе мөч 20 настай
  • Зөвхөн хуруунууд л хүрэлцсэн бол – 30 настай
  • Гар ойртсон боловч хүрээгүй бол – 40 настай
  • Гараа нурууныхаа ард авсан ч гараа ойртуулж чадаагүй бол – 60 настай
  • Гараа ардаа авч чадахгуй байгаа бол – 60-аас дээш

6. Амьсгалын тогтолцоо

Лаа асаагаад хэр холоос та унтрааж чадаж байна вэ?

  • 1 метр – таны уушги 20 настай
  • 80-90 см – 30 настай
  • 70-80 см – 40 настай
  • 60-70 см – 50 настай
  • 50-60 см – 60 настай
  • 50 см-аас доош – 70 болон түүнээс дээш настай

Дүнг гаргая:

Бүх гарсан хариуг хооронд нь нэмээд нийт тестийн тоонд хуваана уу. Энэхүү гарсан тоо нь таны биологийн нас юм.

Үндэсний геронтологийн төвийн захирал Вячеслав Крутько хэлэхдээ: “Өнөө үед хөгшрөлтийн тухай 200 гаруй онол байгаа бөгөөд тэдний аль нь ч нарийвчлан гаргасан зүйл биш юм. Хүний хөгшрөлтөнд ямар ч нэгдмэл механизм байхгүй. Бидний нас 30 байсан ч бие бялдрын нас 40, уушгины нас-25, сонсгол маань 30-аараа байж болно шүү дээ” гэжээ.

Энэ тестийн хариуг хүндээр бүү тусгаж аваарай. Өөрийн биендээ анхаарал хандуулж эрүүл байгаарай!

16
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Пунцаг

    2015/08/01 at 14:59

    Сэтгэгдэл *wow

  2. Зочин

    2015/08/01 at 17:12

    Сэтгэгдэл *:like

  3. Зочин

    2015/08/01 at 17:25

    миний зүрхний цохил 2 оор л нэмэгдэлээ ш дээ шугамыг яаг 1 см ээс 2 см ийн хооронд бараг 10 удаа барьлаа юун 30 секунд цаг ч зогсож чадах юм байна арьс цайрах ч гүй байна 3 метрийн цаанаас лааг унтраачихлаа хахаха би одоо хэдтэй гэсэн үг үү

  4. Пунцаг

    2015/08/01 at 18:14

    Бүх гарсан хариуг хооронд нь нэмээд нийт тестийн тоонд хуваана уу. Энэхүү гарсан тоо нь таны биологийн нас юм.

  5. Зочин

    2015/08/01 at 22:45

    би лав л бараг 10 насаар залуу болчихлоо. ккккк, Үнэн бол сайхан санагдаж байна шүү

  6. Battumur Chuluuntsetseg

    Battumur Chuluuntsetseg

    2015/08/02 at 10:22

  7. haha

    2015/08/02 at 13:41

    bi 19 tei tegsen 25 gj bnshdee

  8. Зочин

    2015/08/02 at 15:31

    :likeСэтгэгдэл *

  9. Зочин

    2015/08/02 at 21:59

    Сэтгэгдэл * мдкү м бнө

  10. Wow!!!

    2015/08/07 at 18:48

    15 gej garj irlee une2 bi 15 tai :D

  11. Зочин

    2015/08/13 at 12:36

    ßàæ ¿çýõ¿¿

  12. Зочин

    2017/04/18 at 15:08

    14 насаар залуужлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *