Хоол хийх хугацааг 2 дахин хэмнэх 13 ухаалаг арга

0

Хэн хүнгүй л сайхан хооллох дуртай ч зуухны дэргэд хоол хийж удаан зогсох хүсэлтэй хүн цөөн.

Таны цаг завыг хэмнэж сайхан амттай хоол хийж идэхэд тус болох зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

1. Бэлэн хоолоо хөлдөөнө

“Урьдчилан бэлдсэн хоол” буюу Freezy Cooking нь сүүлийн үед их алдаршиж байна: төрөл бүрийн хоол байх ба чанар нь алдагдахгүй, тиймээс өчигдрийн хоолыг халааж идэх ч шаардлагагүй.

Бүгдийг хөлдөөх – талхнаас эхлээд десерт, шөл, шарсан загасыг хүртэл. Хамгийн гол нь зөв хөлдөөх дүрмийг баримтална:

  • Хөлдөөх сав нь ариун цэврийн шаардлага хангасан байна.
  • Тус тусад нь хоолнуудыг хөлдөөнө.
  • Савлагаан дээр хөлдөөсөн огноо, хоолны нэрийг бичнэ. Хөлдөөж байгаа хоол нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн эсвэл бүрэн болсон хоол бол өнгөөр ялгаж болно.
  • Дурын хоолыг хөлдөөж болно. Дүрмээс гажууд: чанасан, жигнэсэн төмс, шинэ ногоо, жимсгэнийг бага зэргийн устай, ногоон навчит ногоо, майонез, соус.

Хөлдөөх хоолны жорыг эндээс, бас эндээс, дахиад бас эндээс үзээрэй.

 

2. Долоо хоногийн хоолны цэс гаргана

Хийж чаддаг бүх хоолоо жагсаан бичээд 4 хэсэгт хуваагаарай: шөл, хоёрдугаар хоол, салат, десерт. Одоо долоо хоногийн өдрүүдэд хуваана. Жишээ нь, даваа гаригт хулууны зутан шөл, будаатай котлет, мягмарт – загас, салат, нямд – гэрийн жигнэмэг. Ингээд долоо хоногт ямар хүнс хэрэгтэй болохыг мэдэж болно. Авах хүнсний жагсаалтыг аппликейшний тусламжтайгаар хийж үзээрэй.

 

3. Болж өгвөл жигнэнэ

Шарахаа больж үз. Жигнэх нь илүү шим тэжээлтэй бөгөөд амархан: хайруулын тавагны хажууд байнга зогсох хэрэг гарна, харин шарах шүүгээ бүгдийг өөрөө хийнэ. Котлет, боов бүгдийг шарах шүүгээнд.

Ногоо болгох гэж байгаа бол мөнгөлөг цаасанд боогоод шарах шүүгээндээ хий. Арилгах ч хэрэггүй. Сэрүүлгээ тавихаа мартаж болохгүй.

 

4. Бэлдэц хийх

Хагас бэлэн бүтээгдэхүүнийг заавал худалдаж авах хэрэггүй, өөрөө ч хийсэн болно.

  • Хоол бэлдэж байхдаа ногоогоо хэрэгтэй хэмжээнээсээ арай ихийг бэлдээд бага багаар нь хувааж хөлдөөгөөрэй. Дараа нь шөл, рагундаа хийж болно.
  • Шөлийг мөсний хэвэнд хийж хөлдөөнө. Дараа нь тосны оронд ашиглах эсвэл хоолоо илүү амттай болгоход ашиглаж болно.
  • Татсан махыг бөөгнүүлж биш харин хавтгайлж хөлдөөнө, хөлдөөгчинд бага зай эзэлнэ, мөн хурдан гэснэ. Эсвэл мөсний хэвэнд хөлдөөж болно, хүүхдүүд дөрвөлжин жижиг котлетонд дуртай.

Мах, загасыг богино долгионы зууханд гэсгээхгүй, учир нь амтаа гээдэг ажээ. Тиймд хөлдүү махаа урьдчилан гэсгээсэн байвал зохилтой.

 

5. Хогны том сав хэрэглэнэ

Ногооны хальс зэргийг хийх тусгай сав хэрчих модныхоо хажууд тавиарай. Хог гарах тоолонд хогийн сав руу гүйх хэрэггүй, бас шалан дээгүүр хог унаж заваарахгүй.

 

6. Ногоог арилгахгүй байж болно

Лууван, улаан лооль, хаш, өргөст хэмх зэрэг ногооны хальсыг арилгахгүй байж болно. Хальсанд нь шим тэжээлтэй бодис их агуулагддаг. Сойзоор сайтар угаахад л хангалттай.

Төмсний нухаш бэлдэж байгаа бол хальстай нь чанаад дараа нь хальсыг нь аваарай. Мөн төмсийг хэд хэдэн газар нь сэрээгээр цоолоод шарах шүүгээнд болговол маш хурдан амттай болно.

 

7. Загасыг халбагаар цэвэрлэх

Хутга, загасны хайрс – гар хуруугаа зүсэх аюултай. Хутганы оронд халбагаар загасаа цэвэрлээрэй. Хайрсыг нь ийш тийш үсэргэхгүйн тулд устай том саванд хийж цэвэрлэнэ.

 

8. Хүүхдийн будааг хүйтэн сүүнд хийнэ

Хүүхдийн будаа бэлдэх зааварт буцалж буй сүүнд нарийхан гоожуулж хийнэ гэж зөвлөсөн байдаг. Үүний оронд шууд хүйтэн сүүндээ хийж буцалгавал ямар ч бүхэлгүй жигд хүүхдийн будаа бэлэн болно. Шалгарсан арга шүү.

 

9. Өндөг буцалж байгаа усанд нимбэг эсвэл сод хийнэ

Зүсэм нимбэг эсвэл халбага сод хийж буцалгахад өндөгний хальсыг амархан арилгана.

 

10. Цэвэрлэхээсээ өмнө төмсийг буцламтгай усанд хийнэ

Төмсний хальсыг амархан арилгахын тулд бага зэрэг зүсээд халуун усанд хийж дөнгөж буцалгасны дараа хүйтэн усанд сойно. Хальс нь тун амархан авагдана.

 

11. Сармисыг богино долгионы зууханд хийнэ

Хальсыг нь амархан арилгахын тулд богино долгионы зууханд 15 секунд хийгээрэй. Мөн адил, хушга, фундук, цитрус жимсийг хийж болно: нимбэг, жүржийн хальс амархан авагдахаас гадна илүү их шүүс өгнө.

 

12. Хоолоо хийж байхдаа аяга тавгаа дэвтээ

Хоолоо хийж байхдаа угаалтуураа халуун усаар дүүргэж угаалгын бодисоо хийнэ. Хоол хийх явцад гарах бохир сав суулгыг халуун ус руугаа хийгээд байгаарай. Дараа нь бөөнд нь угааж цэвэрлэнэ.

13
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Genee IchkOo

    Genee IchkOo

    2017/06/28 at 19:55

    Г. Наранчимэг

  2. Ном Зузаан

    Ном Зузаан

    2017/06/29 at 04:57

    Хоол хийх хугацааг хоёр дахин нэмэгдүүлдэг юм бол би хоолоо нөгөөдөр гэхэд л идэхнээ,,, lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *